Part 7

4.2K 197 6
                                    

" Цүнхээ авмаар байвал энэ хаягаар хүрч ирж ав. Хүлээж байя" гээд ард нь нэг хаяг явуулсан мессеж ирсэн байлаа.Хамаг бие минь сулран би доошоо лаг хийн суулаа. Би тэр өөдгүй амьтанд чадуулчихаж. Одоо яах хэрэгтэй вэ??? Угаасаа би цүнхгүй юу хийж чадах билээ дээ. Очиж авахаас өөр аргагүй.
Би Мисү эгч рүү мессеж явуулчихаад итгэл муутайхан сургуулиас гаран өнөөх хаягийн зүг явлаа. Бодвол гэрийн хаяг бололтой. Тэнэг амьтан намайг гэртээ дуудаж яах гэж байгаа юм бол. Муу өөдгүй зэвхий царайт.
Хэлсэн хаягаар нь явсаар иртэл баячуудын хороололд байх орон сууцанд намайг хөтлөн ирлээ. Яаж орохоо гайхан хүлээж байтал утсанд мессеж ирэх нь тэр. " 2357654 орцны код. 0412 гэрийн код. Шууд гэрт ороод ир хүн байхгүй." гэсэн товчхон мессеж байв.
Би арга буюу кодыг нь хийсээр хамгийн дээд давхарт нь гарч ирэн заасан тоотод код хийн орлоо.
Үүдээр орж иртэл яг урд Сэүн зэвүүн инээмсэглээд зогсож байв. Тэрээр бариу цагаан майк өмссөн байх бөгөөд доогуураа сул саарал өмд өмссөн нь хоорондоо дэндүү сайхан зохицжээ. Цагаан майкных нь цаанаас түүний булчин нь товойн харагдах бөгөөд, эгэмнийх нь яасыг тодотгож өгнө. Харин сул саарал өмд нь түүний эрэгтэйлэг байдлыг илүү харуулах ажээ. Мөн түүнийг шүлсээ залгих бүрт хөдөлж харагдах төвөнх зэрэг нь анхаарлыг минь татахгүй байж чадсангүй.
Би шүлсээ залгиад: миний цүнхийг хурдан өг гэж хэлээд хөмсгөө зангидлаа.
Сэүн инээмсэглээд: айлд орж ирсэн хүн байна даа юу уух уу? гэж хэлээд цаашаа яваад орчихлоо.
Би угаасаа орилоод нэмэргүйгээ ойлгосон болохоор нүдээ эргэлдүүлчихээд гутлаа тайлан Сэүний араас дагав.
Түүний гэр үнэхээр том саруулхан, хамгийн орчин үеийн байдлаар тохижуулсан пентхаус байлаа.
Би Сэүнийг дагаж явсаар гал тогоонд нь орж ирэхэд тэр хөргөгчнөөс жүүс гаргаж ирэн шилэн аяганд аягалан миний гарт бариулаад өөртөө ус хийж аваад намайг "дагаад яв" гэж хэлчихээд урд гаран алхлаа.
Би ч нээх юм бодолгүй араас нь дагахад тэр явсаар дээд давхар луу өгсөх нь тэр. Би дурамжхан араас нь дагасаар дээд давхарт гарж ирэхэд тэрээр булангийн хаалгыг онгойлгон дотогш яваад орчихлоо.
Намайг араас нь орж ирэхэд түүний өрөө бололтой цайвар цэнхэр өнгөөр тохьжуулсан саруулхан өрөө байх бөгөөд хичээлийн ширээн дээр нь миний цүнх харагдаж байлаа. Би эргэлзэлгүй түүний ширээн дээр очин цүнхээ аваад: Битгий дахиж ийм дэмий зүйл хийгээд байгаарай. Надад төвөгтэй байна гэж хэлээд гарах гэтэл Сэүн: Манайхыг сайн тогтоогоод аваарай. Дараа чамд энд ирэх шаардлага гарна. Код нь миний төрсөн өдөр. Яасан ч мартаж болохгүй шүү гэж хэлэх нь тэр.
Би түүн рүү эргэж харалгүй: тийм зүйл тохиолдохгүй гэж хэлээд хаалгыг нь зөөлөн хаан тэднийхээс гарлаа.
Сэүн үнэхээр баян айлын хүүхэд юмаа. Тэр үед хэдийг төлөх юм гээд том дуугараад байсных нь учрыг нь одоо л ойлгож байна. Мөнгөтэй айлын хүүхэд гэж мэдэх ч ийм баян айл гэж бодсонгүй.
Түүний тухай бодлоор толгой минь дүүрэнэ. Яаж ч хичээгээд толгойнойсоо авч болохгүй юм. Ялангуяа өнөөдөр түүний тийм хувцастай байгааг харчихсан болохоор ч тэр үү нэг л өөр санагдана.
Би гэж нэг амьтан үлгэн салган явсаар кафе-даа иртэл Мисү эгч цаашаа харчихсан юм хийгээд зогсож байв.
Би цүнхээ ширээн дээр тавиад: удсан бол уучлаарай эгчээ гэж хэлээд халат автал: Яа золиг минь ямар их хүлээснийг мэдэх үү гэж нэг танил дуу хадлаа. Гайхаад хартал Мисү эгч биш миний хамгийн сайн найз Жисү зогсож байх нь тэр. Би нүдэндээ ч итгэлгүй Жисү гэж амандаа шивнээд гүйж очин тэвэрлээ.
Жисү намайг зөрүүлэн тэврээд: ажилдаа ч ирэхгүй хаагуур яваад байгаа юм. Энэ хүүхдийг зодохгүй бол болохгүй нь ээ гэж хэлээд гар луу минь зөөлөн цохьлоо.
Би түүнийг чанга тэврээд: чамайг ямар их санасан гээч гэхэд тэр намайг зөрүүлэн тэврээд: би ч гэсэн санасан мангараа гэж хэлээд бид хоёр өөд өөдөөсөө харан инээлдлээ.
Бид хоёр цонхны хажууд шууд өөрсдөндөө тохиолдсрн зүйлсийг нэгд нэгэнгүй ярьж гарлаа. Ярианы маань гол сэдэв Сэүн болж байв. Би сая хэд хоногт болсон бүх явдлыг түүнд ярьлаа.
Жисү хацраа тулан над руу хараад: Тэр чинь тэгээд тийм царайлаг юм уу?
Би толгойгоо зөөлөн дохиод: тэгж хэлж болноо.
Жисү сонирхсон байртай миний нүүрэнд тулаад: Тэгээд чамд ямар мэдрэмж төрж байна гэж асуулаа.
Түүний тухай бодох төдийд хацар минь улайгаад эхлэх нь тэр.
Жисү инээмсэглээд: ваа манай Хёориныг хацрыг улайлгаж чадаж байна гэхээр хурдан хармаар санагдчихлаа. Чи надад яг үнэнээр нь хариул Түүнийг юу гэж бодож байна гэж асуулаа.
Би ч ширээ ширтэн: Тэр надаар тоглоод байгаа юм шиг санагддаг. Бас түүний үйлдлүүд үнэхээр учир битүүлэг ойлгохын аргагүй. Болдог бол би түүний дотор орж үзээд юу бодож байгааг нь мэдмээр байна. Түүний гаргаж байгаа үйлдэлүүд үнэхээр сонин. Ойрын үед би түүнээс болж тайван ч унтаж чадахаа больсон. Би яг галзуурах нь гэж хэлээд Жисү-рүү харлаа.
Жисү намайг зөөлөн ширтэн миний гарнаас атгаад: Тэгвэл одоо найз нь хажууд нь байгаа юм чинь битгий санаа зов. 2лаа учирыг нь олноо гэж хэлээд инээмсэглэлээ.
Би урдаас нь харж инээмсэглээд: Чи байгаагүй бол би яах байсан юм болоо гэж хэлээд гарыг нь чанга атгалаа. Тэгтэл Жисү цонх руу хараад: чи итгэхгүй дээ тэндээс үнэхээр царайлаг хэдэн хөвгүүн ирж байна гэж хэлээд цонх руу гөлөрлөө.
Би санаа алдаад: төсөөлөхөөр барах уу. Бүр мэдэж байна гэж хэлээд босон тэкнийхээ ард ирлээ. Удалгүй Сэүн өнөөх алдарт найзуудаа дагуулсаар ороод ирэв.
Жисү миний хажууд зэрэгцэн ирж бөхийгөөд: тавтай морилно уу гэж хэлэн инээмсэглэлээ.
Сэүн над руу хараад харж инээмсэглээд: чи яагаад ингэж мэндлэхгүй байгаа юм гэж асуулаа. Жисү Сэүн рүү болон над руу ээлжлэн хараад асуулт ирэх мэт ширтлээ. Би өөдөөс нь хариу болгон зөөлөн толгой дохиход тэрээр өнөөх залуусыг эхнээс нь авхуулан анхааралтай ширтэж эхэллээ.
Залуус ч суудаг газраа очин суун элдэв зүйлсийг ярина. Жисү надтай хамт тэкний хажууд хүмүүст үйлчлэн тус болно.
Мэдээж урьдны адил Сэүн намайг ширтсээр л. Гэхдээ энэ удаа Сэүний Чанёол гэх найз нь Жисү-г тасралтгүй ширтэж байв. Харин Жисү тэрийг нь мэдсэн ч шинжгүй инээмсэглэн бусдад үйлчилнэ.
Би буруу харсан байх гэж бодон дахин Чанёол руу харахад тэрээр намайг өөрийг нь харж байгааг ч мэдэхгүй Жисүг ширтэж байв.
Эдний найзууд анхны харцаар дурлах өвчтэй юм байхдаа гэж бодон зогсож байтал хэн нэгний ууртай харц намайг цоолох мэт ширтэж байгааг би мэдрэв. Гайхаад хажуу тийшээ хартал Сэүн хэдийн хажууд ирчихсэн нүдээ ууртай болгон: Яагаад намайг биш Чанёолыг ширтээд байгаа юм гэж хэлээд муухай харлаа.
Энэ нэг тэнэг юм тэгж байгаад яг хүүхэд шиг юм. Би урдаас нь харж инээмсэглээд: чи яг мангар байхаа. Би яагаад хүн ширтэж болдоггүй юм гэж хэлээд түүнийг орхин гал тогоо руу орлоо.
Гал тогоонд юмнуудаа цэвэрлээд зогсож байтал Жисү орж ирээд: Чи тэд нарыг ийм царайлаг гэж хэлэхгүй байсан юм бэ? гэж хэлээд шогширч өглөө.
Би нүдээ эргэлдүүлээд: чи миний найз мөн үү? гэж хэлээд урдаас нь муухай харахад.
Жисү инээмсэглээд: Заза битгий уурла за гэж хэлээд заал руу яваад өглөө.
Тэгсээр нэгэн урт өдөр өнгөрч Жисү бид хоёр цэвэрлэгээгээ хийчихээд кафегаа хаагаад гараад иртэл. Сэүн Чанёол хоёр үүдэнд зогсож байх нь тэр.
Би гайхан тэр хоёр луу хараад: Юу хийж байгаа юм гэж асуутал Сэүн: Яаж намайг чамайг харанхуй шөнө ганцааранг чинь явуулна гэж бодоов гэж хэлээд хөмсгөө зангидлаа. Харин Чанёол хажууд нь гэм хийсэн хүүхэд мэт инээмсэглэн зогсож байгаад: Санаа зовоод байсан юм аа гэж хэлээд шилээ маажлаа.
Жисү мушилзан намайг түлхээд Сэүн рүү харан: би найзыгаа хамгаалаад явчихаж чадна. Тийм болохоор чи эртхэн харьдаа гэж хэлээд намайг сугадан манай гэрийн зүг явж эхэллээ. Жисүгийх яг манай хажуу талын байр болохоор бид хоёр хамт харьдаг юм л даа.
Жисүтэй юм ярилдан инээлдэж байгаа санамсаргүй хойшоо хартал Сэүн Чанёол хоёр бага зэргийн зайтай бид хоёрыг бараадан алхаж байв. Би ч сурсанаараа үл тоомсорлон урагшаа харан алхана. Тэгж явсаар гэрийнхээ үүдэнд ирэн Жисү бид хоёр салж гэр гэр лүү гээ орлоо.
Гэртээ орж ирэн хувцасаа сольчихоод утсаа хартал Сэүнээс мессеж ирсэн байв.
" Гэртээ орохыг чинь харсан болохоор санаа амарлаа. Сайхан амраарай. Маргааш уулзъя" гэсэн мессеж байв. Би түүнийг харан инээмсэглэчихээд номоо дэлгэлээ.
БАЙЗ БИ САЯ ИНЭЭМСЭГЛЭСЭН ҮҮ???

Чинийхээр хайр гэж юу вэ?Where stories live. Discover now