Part 18

3.8K 157 1
                                    

Өмнө хараагүй энэ хөвгүүн Сэүнтэй ямар холбоотой юм бол??? Бас саяны ярьсан зүйл нь ямар утгатай юм бэ???Түүний явсан зүг ширтэж байтал хэн нэгэн хацар дээр минь үнсчихлээ. Гайхаад хартал Сэүн инээмсэглээд: Юуг ингэтлээ их хараад байгаа юм бэ? гэж хэлээд намайг цонхны тавцангаас буухад тусаллаа.
Би Сэүн рүү хараад: Түрүүн нэг хөвгүүн над дээр ирээд гэснээ би толгойгоо сэгсрэн: Үгүй дээ юу ч биш гэж хэлээд инээмсэглэлээ.
Зүгээр л танихгүй хэн нэгний үгэнд итгэхийг хүссэнгүй. Бид хоёр сургуулиас гарч кафе руу явлаа. Одоо би тэнд биш агентлаг ажиллаж байгаа ч гэсэн очиж суух сайхан байдаг юм. Агентлагийн хувьд дуудсан үед нь очиж сургалтанд сууж, зураг авалтанд орж, бүр хэрэгтэй бол зарим зар суртчилгаанд тоглодог. Тийм болохоор үнэхээр амар байгаа шүү.
Бид хоёр хөтлөлцөн алхсаар кафе-д орж ирэн захиалгаа өгчихөөд хоёр биенийхээ гараас атгалцан сууж байтал Сэүний утас дуугарлаа.
Сэүн утасаа аваад: Мммн Хёорин бид хоёр кафе-д байна. Ммм за хүлээж байя хүрээд ир гэж хэлээд утсаа таслан над руу хараад: залуус хүрээд ирье гэж байна. Зүгээр бмз дээ гэж хэлээд миний гарнаас атгалаа.
Би толгойгоо дохиод: Зүгээр дээ гэж хэлээд инээмсэглэтэл гаднаас Сэүний найзууд орж ирлээ. Өмнө нь хэд хэд уулзчихсан байсан болохоор нээх эвгүй байсангүй.
Залуус орж ирж ширээнд суунгаа миний гарнаас атгаж мэнд мэдсээр бүгд суулаа.
Кай над руу харж инээмсэглээд: Би уг нь Хёорины талд байсан юмсан. Энэ муу амьтныг чи жоохон зовоогоод өгөх ёстой байсан юм гэж хэлээд жуумалзахад Сэүн Кай-руу муухай хараад: Чи хүний найз мөн үү? гэхэд Кай бодож байгаа дүр эсгэн: чи хүн мөн үү? гэж хэлтэл бүгд нир хийтэл инээлдлээ.
Гэтэл Крис ам нээж: заза одоо бүгд цугларсан хэрэгээ яридцъя. Тэгэхээр өнөөдөр бидний нарын асуудал бол Чанёол гэж хэлээд Чанёол руу хартал Чанёол ичсэн бололтой инээмсэглээд: та нарын мэдэж байгаачлан би хайртай хүнээ олчихсон. Харин одоо түүнийг өөрийхийгөө болгомоор байна. Надад та нарын тусламж хэрэгтэй гэж хэлээд зальжин инээмсэглэлээ....
Хэдэн өдрийн дараа.
Бид хэд миний ажиллаж байсан кафе-д бөөнөөрөө Жисү-г хүлээн нуугдан сууна.
Өнөөдөр Чанёол Жисү-г гуйх гэж байгаа. Тэр үнэхээр хөөрхөн бөөн сандрал. Уг нь Жисү надтай уулзахаар ирж байгаа юм.
Бид нар боломжоороо энд тэнд багтаж ядан нуугдана. Хамгийн хэцүү нь Крис л байх шиг байна хөөрхий. Хэтэрхий өндөр хүний зовлон ч дуусахгүй юм аа.
Удалгүй хаалга онгойсоор Жисү орж ирлээ. Тэр гайхсан бололтой эргүүлж тойруулан харсанаа: Хёорин гэж итгэлгүйхэн дуугарлаа.
Аргагүй л дээ кафе хав харанхуй, хэн ч байхгүй. Уг нь яг одоо Чанёол гарч очих ёстой байсан ч тэр гарсангүй. Би Чанёол руу гайхан хартал тэр байдгаараа сандарчихсан гартаа байгаа сарнайг атгачихсан зогсож байлаа. Би Чанёол руу хартал тэр хөмсгөө зангидан над руу нүүрээ дарлаа. Гэтэл Сэүн ардаас нь чимээгүй очсоноо Чанёолыг түлхээд Жисүгийн урд гаргачихав.
Сэүн над руу харж хэлээ гаргахад би инээмсэглэн толгой дохиж эрхий хуруугаа гозойлготол надруу зөөлөн харж инээмсэглэв.
Чанёол Жисүгийн урд гарчихаад сандарч байгаа бололтой: нөгөө юу май гээд цэцгээ шууд атгуулчихлаа.
Жисү инээмсэглэн цэцгийг нь аваад: Энд юу болоод байгаа билээ гэж хэлээд толгойгоо гэлжийлгэлээ.
Чанёол сандран дагзаа илээд: Уучлаарай гээд хэлчихлээ.
Жисү инээмсэглээд: Юуг уучлах билээ гэж хэлээд Чанёолын бага зэрэг дөхлөө.
Чанёол гүнзгий амьсгаа аваад: Жисү хоёр биендээ цаг өгнө гэчихээд ийм хурдан гуйж байгаад уучлаарай. Надтай үерхээч гэж хэлээд Жисүгийн гарнаас атгалаа.
Жисү инээмсэглээд: Хэрвээ би зөвшөөрөхгүй бол гэхэд Чанёол санаа алдаад: Би бууж өгөхгүй ээ. Өдөр өдрөөр чамайг өөртөө татаж тэгээд дараа нь дахиад үерхэх санал тавина гэж хэлэхэд Жисү жуумалзаад: тэр үед чинь би зөвшөөрөхгүй бол яах уу? гэхэд Чанёол хөмсгөө зангидаад: Тэгвэл би урьдныхаасаа илүү их хичээх болно. Хэчнээн хугацаа өнгөрсөн ч гэсэн хамаагүй. Би бүгдийг тэснэ. Харин чамайг дахиж алдахыг л тэвчиж чадахгүй. Хэрвээ одоо бэлэн биш байвал шууд хэлээрэй Жисү. Би чамайг бэлэн болтол хүлээх болно гэхэд Жисү Чанёолыг тэврээд: Чанёол би энэ олон жилийн турш чамайг яаж ч хичээгээд мартаж чаддаггүй байсан. Гэтэл чи намайг мартах нь битгий хэл олоод ирсэн шүү дээ. Би чамд итгэж байна. Өөрөөр хэлвэл би зөвшөөрч байна гэхэд залуус тал талаас цаасан сольют будуулан удалгүй баяр хүргэнэ.
Тэр хоёр үнэхээр жаргалтай байгаа бололтой бусдыг анхаарах завгүй тэврэлдэн зогсоно. Би тэр хоёрыг харан инээмсэглээд зогсож байтал хэн нэгний гар бэлхүүсээр минь орж ирэх нь тэр. Хэн нэгэн гэж мэдээж энэ бол Сэүн.
Сэүн миний мөрөн дээр толгойгоо тавиад: чамайг харвал хүмүүс найз залуугүй юм байна гэж бодохоор байна шүү гэж хэлээд хошуугаа унжууллаа.
Би Сэүн рүү нүдээ томруулан хараад: Яагаад гэхэд хөмсгөө зангидаад: Найз залуугүй юм шиг л хосууд руу хараад байх юм. Хостой хүмүүс чинь чам шиг ингэж хосуудыг атаархсан харцаар хардаггүй юм за гэж хэлээд над руу нухацтай харлаа.
Би инээмсэглэн хацар дээр нь үнсээд: Ойлголоодоо. Дахиж хосууд руу харахгүй зөвхөн чамайг л харж байя за гэж хэлээд инээмсэглэтэл сая санаа нь амарсан бололтой намайг зөөлөн тэвэрлээ.
Бид хэд тэндээ хөгжилдсөөр орой болж Сэүн Чанёол хоёр Жисү бид хоёрыг хүргэж өгөхөөр бид дөрөв хамтдаа алхана.
Жисү Чанёолын гарнаас сугадан хоёр биендээ эрхлэн хөгжилтэй гэгч нь явна. Харин Сэүн бид хоёр нь наана нь хөтлөлцөн чимээгүйхэн хоёр биенээ халамжлана.
Яг тэр үед дээрээс цасан ширхэг бага багаар хаялан орох нь дэндүү гайхалтай. Ингээд Жисү бид хоёр найз залуутай болчихдог юм байжээ.
Хэд хоногийн дараа.
Жисү бид хоёр цайны газарт нөгөө хоёрыг хүлээж байтал утсанд танихгүй дугаараас мессеж ирэв. "Сэүн байна дээвэр дээр хүрээд ир. Ярих юм байна" гэжээ. Би ч нээх их юм бодолгүй Жисүд: Би Сэүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд хоолны газрыг орхин дээврийг зорлоо.
Дээвэр дээр гараад иртэл Сэүн байсангүй. Харин оронд нь өнөөх хөвгүүн хүлээж байх нь тэр.
Би түүнийг харчихаад үл тоон буцаад буух гэтэл өнөөх хөвгүүн: Найз залуугийнхаа тухай зүйлсийг мэдмээргүй байна уу? гэх дуу сонсогдлоо.
Би эргэж харахад тэр над руу дөхөж ирээд: Би танай най залуугийн талаар олон зүйлийг мэднэ шүү гэж хэлээд хүйтэн инээмсэглэлээ.
Би урдаас нь инээмсэглээд: Тэгээд тэр хэнд хамаатай гэж. Хүн болгонд өнгөрсөн байдаг биш үү? Харин чиний наад хүний ул шагайгаад байгаа зан надад таалагдахгүй байна. Өнгөрсөнөө зүгээр л мартчих. Тэгвэл чи ч тэр бусад нь ч тэр зовж шаналахгүй шүү дээ.
Гэхэд өнөөх хөвгүүн чанга чанга инээгээд: Би биш найз залуу чинь чамайг өвтгөнө. Заримдаа хүний өнгөрсөн мэдэж байх хэрэгтэй байдаг юм. Нэмж хэлэхэд чи түүний ээлжит зугаа нь гэж хэлээд над руу аажим дөхлөө. Гэтэл ард Сэүний Хёорин гэх дуу гаран тэр над руу хурдан хурдан алхсаар ирээд миний урд орж зогсон: Чи энд юу хийж байгаа юм гэж хэлэхэд өнөөх хөвгүүн Сэүнд тулж ирээд: Чиний надад мэдрүүлсэн зовлонг би чамд мэдрүүлэхээр ирлээ гэж хэлчихээд Сэүнийг мөрлөөд хажуугаар гараад явчих нь тэр.
Сэүн над руу сандарсан байртай эргэж хараад: Хёорин зүгээр биз тэр чамайг гомдоогоогүй биз гэж хэлээд намайг хөлийн улаас толгой хүртэл харлаа.
Би толгой дохиод: Сэүн би чамд итэгдэг. Харин чи миний итгэлийг битгий алдаарай. Би чамаас гуйж байна гэхэд Сэүн намайг тэврээд: Би өмнө нь новш байсан. Харин намайг өөрчилсөн хүн бол чи. Магадгүй би чамд өнгөрсөн амьдралаа ярих хэрэгтэй байх гэж хэлээд нүд рүү минь ширтлээ...
Энэ залуугийн өнгөрсөн амьдралд юу нуугдаж байгаа бол???

Occasionally, some of your visitors may see an advertisement here.

Чинийхээр хайр гэж юу вэ?Where stories live. Discover now