Би түүний нүдрүү нь цоо ширтэж байгаад: Чи хэзээ ч намайг өөртөө дурлуулж чадахгүй гэж хэлээд алгадах гэтэл тэр миний гарнаас бариад: бэлтгэлтэй байгаарай гэж хэлчихээд хажуугаар минь зөрөн гар, удалгүй найзуудыгаа дагуулан кафегаас гарч явлаа.Би газар сулбайн унаад юу хийх талаараа бодов. Яагаад энэ намайг ингэж зовоогоод байгаа юм бол. Одоо би юу хийх хэрэгтэй вэ???
Би үлгэн салган тэр хавиархаа цэвэрлэчихээд цагаасаа эрт хаан гэртээ харьлаа.
Гэрт орж ирэхэд ээж намайг сонин байгааг ажиглан урд минь ирж зогсоод: Миний охин бие нь зүгээр үү? Ямар нэгэн юм болсон юм уу гэж хэлээд хацарнаас минь барьлаа.
Би худлаа инээхчээ болоод: Зүгээрдээ ээж ханиад хүрэх гэж байгаа бололтой жоохон бие сульдаад гэж хэлээд өрөөндөө орж ирэн орондоо шургалаа.
Ээж араас халуун аягатай зүйл барьсаар орж ирээд: Миний охин үнэхээр зүгээр үү? царай нь цонхийчихсон байх юм гэж хэлээд духанд минь гараа хүргэлээ.
Би ээжээс халуун аягатай сүүг аваад: зүгээрдээ ээж. Унтаад сэрэхэд зүгээр болчихно. Оройн хоол идэхгүй шууд унтах болохоор битгий намайг сэрээгээрэй гэж хэлээд хөнжилдөө шигдэхэд гэрэл унтран хаалга хаагдах чимээ сонсогдлоо.
Би хөнжлөө тэврээд: уучлаарай ээжээ. Охинд одоо үнэхээр хэцүү байгаа болохоор тандаа санаа тавьж чадахгүй нь гэж амандаа зөөлхөн шивнээд нүдээ аньлаа.
Гэнэт Сэүн өмнө минь зогсож байх бөгөөд намайг харан мушилзан сууна. Би түүний өмнө юу хийж байгаагаа үл ойлгон амаа нээх гэж хичээх боловч нэг ч авиа гарахгүй намайг зовооно. Гэтэл Сэүн надруу ойртон миний биеэр гараа алгуурхан явуулж байснаа надад аажим дөхөөд: Надтай унт гэж хэлчихээд уруул дээр минь үнсэхэд би хар дарсан зүүднээс сэрлээ.
Амьсгаа минь дээрдэж хамаг биений минь хөлс асгарчээ. Тэр үед хаалга тогших чимээ сонсогдон: Орж болох уу гэсээр ах минь орж ирлээ.
Ах надруу санаа зовсон байртай хараад: Ээж ч худлаа хэлээгүй байжээ гэж хэлээд орны минь хөлд суух нь тэр.
Би юу гэж хэлэхээ үл мэдэн ахын урдаас харан сууна.
Ах минь цамцныхаа ханцуйгаар миний хөлсийг арчиж өгөөд: Миний гүнжийг хэн ингэж зовоогоод байгаа юм гэж хэлээд нүд рүү минь ширтлээ.
Саяны зүүдэлсэн зүүд толгойд минь зурвасхийн орж ирэхэд Сэүний зэвхий царай ч мөн адил нүдэнд харагдах нь тэр.
Хэтэрхий их айснаас болсон бололтой өөрөө ч мэдээгүй байтал нүднээс минь ганц хоёр дусал нулимс нүднээс минь тасран уналаа.
Ах минь намайг өхөөрдөн хараад: Ийм том охин болчихоод уйлах нь үү дээ гэж хэлээд мөрөөр минь тэврэн тайвшрууллаа.
Би ахыг зөрүүлэн тэврээд чимээгүй мэгшин сэтгэлээ онгойтол уйлаад сая нэг юм тайвшран: Ахаа би одоо яах вэ гэж хэлээд мөрөнд нь толгойгоо наалаа.
Ах минь миний мөрийг зөөлөн товшоод: Хэрвээ ахдаа ярьмаар байвал бүгдийг нь ярь. Харин ярихыг хүсэхгүй байгаа байгаа бол ах нь 3 л юм хэлье. Алийг нь хиймээр байна гэж хэлээд нүдрүү минь харлаа.
Би эргэлзэлгүйгээр: Та 3 юмаа хээлээч гэж хэлтэл ах минь инээмсэглээд: За тэгвэл 1т. Ямар ч хэцүү үйл тохиолдсон ял. Хэн ч бай юу ч бай чи тэр зүйлийг эрхэнд автаж ялагдаж болохгүй. Яаж ялахаа мэдэхгүй байгаа бол өөрийнхөөрөө тогло.
2т. Мөлхөж байсан ч нисэх мэт харагд. Хэчнээн дотроо айж байсан ч гаднаа бардам инээмсэглэ. Энэ нь чамайг ялалтанд нэг алхам ойртуулна. Өөртөө итгэлтэй бай. Чи чадна. Ах нь тэрийг мэдэж байгаа.
3т. Ах нь үргэлж чиний ард байх болно. Чи огтхон ч ганцаараа биш. Байдал бишдвэл би үргэлж арыг чинь даана. Тийм болохоор зоригтой алхам хий. Чиний буруу байсан ч ах нь чиний талд гэдгийг санаж яв. Ойлгосон уу гэж хэлээд намайг цээжиндээ чанга тэвэрлээ.
Ийм үед л ахтай хүн гэдэгтэй үнэхээр их баярлах юм даа.
Би ахыг тэврээд: Баярлалаа ахаа. Та надад үнэхээр их урам зориг өглөө. Тандаа хайртай шүү гэж хэлтэл ах миний духан дээр үнсээд: Одоо тайван унтаж амардаа. Битгий санаа зовоорой за гэж хэлээд хаалгыг минь зөөсөн хаасаар өрөөнаас гарлаа.
Тэгэхээр маргаашнаас эхлээд би өөрийнхөөрөө тоглож эхлэх болно. Гэхдээ яаж???
Юу ч болж байсан тэр муу өөдгүй амьтны зугаа болохгүй. Би чамд хэн болохоо харуулнаа.
Би шийдлээ олоогүй ч сэтгэл хангалуун байсан болохоор буцаж хэвтээд унтлаа.
Сэрүүлэг дуугарсаар өглөө болоход би аль хэдийн босчихсон хичээлээ хийгээд сууж байлаа. Учир нь өчигдөр тэр өөдгүй амьтнаас болоод хичээлээ бэлдэж чадаагүй. Хэдий би загвар өмсөгч болох хүсэлтэй ч хүмүүсийн "загвар өмсөгчид бол хөөрхөнөөс цаашгүй тэнэг хүмүүс" гэх бодлыг өөрчлөхийн тулд хичээлээ үнэхээр сайн хийдэг. Сайн ч сурдаг.
Хичээлээ хийж дуусчихаад босч цайгаа уун дүрэмт хувцасаа өмсөөд толинд харлаа.
Тиймээ би өөртөө итгэлтэй байгаа болохоор бүх зүйл үнэхээр сайхан байна. Би толинд нүүр харан нүүр дүүрэн инээмсэглээд: Тэгэхээр зэвхий царайтаа хоёуулаа хэн нь ялахаа үзье гэж хэлээд цүнхээ аван гэрээсээ гаран сургуулийн зүг төгс алхлаа.
Ангид орж иртэл Сэүн хэдийн ирчихсэн цүнхээ дэрлээд хэвтэж байснаа намайг харан инээмсэглээд: Сайхан амарсан уу гүнжхэн минь гэж хэлээд доод уруулаа хазлаа.
Харин би түүнийг хараад урдаас нь инээмсэглэн: Өглөөний мэнд гэж хэлсээр хажууд нь очин суулаа. Сэүн үнэхээр их гайхсан бололтой хэсэг ямар ч хөдөлгөөнгүй ширтэж байсанаа юу гэж хэлэхээ мэдээгүй бололтой дуугаа хураалаа. Магадгүй намайг өөрөөс нь дөлж зугтана гэж бодсон байх л даа. Үгүй шүү Сэүн!!!. Одоо ч чамайг тэгж зугаацуулахаа болъё доо. Одоо би чамтай өөрийн аргаар тоглох болно.
Миний арга бол өөрөөрөө л байх. Угаасаа Сэүн миний сонирхол биш байтал би заавал түүнд ач холбогдол өгөн өөрийгөө стрессдүүлэх ямар хэрэг байна. Харин түүний оронд зүгээр л түүнд өөрийгөө түүний хайсан онцгой нэгэн биш гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Сэүнийг эсэргүүцэж байгаа минь намайг онцгой харагдуулж байна гэж би үзсэн. Тийм болохоор эсэргүүцэлгүй өөрөө л байх хэрэгтэй. Тэгэхээр тоглоомоо эхлье Сэүн. Чи бид хоёрын хэн нь ялах бол???
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...