БАЙЗ БИ САЯ ИНЭЭМСЭГЛЭСЭН ҮҮ???Хэд хоногийн дараа.
Үйлчлүүлэгч гарч явсаны дараа ширээгээ арчиж байтал хаалга дуугаран хүн орж ирэх сонсогдов. Би сурсанаараа эргэж харан: Тавтай морил гэж хэлтэл Чанёол зогсож байлаа.
Би Чанёолын цаашаа харан Сэүнийг орж ирэх байх гэж хүлээтэл чанёол ганцаараа явж байгаа бололтой.
Би санаа алдаад Чанёол руу хартал тэрээр надаас ичээд байгаа бололтой эгцэлж харахгүй байлаа. Энэ байдал эвгүй санагдсан тул би түрүүлэн ам нээж: Ганцаараа явж байгаа юм уу? гэж асуулаа.
Чанёол бага зэрэг инээмсэглээд: Тиймээ. Сэүн удахгүй ирэх байх гэж хэлээд над руу сонин харлаа.
Түүнийг асуусан юм шиг сэтгэгдэл төрүүлсэндээ ичин хацар минь улайж би харцаа бурууллаа. Гэнэт Чанёол гараас минь атгаад авах нь тэр. Би гайхан гараа татан Чанёол руу хартал тэр миний гарыг тавиад: Уучлаарай Хёорин би сандарсандаа юу хийгээд байгаагаа ойлгохгүй байна. Чи надтай хэсэг суугаад ярилцаж болох уу? гэж хэлээд гарнаас минь барин ширээнд суулгалаа.
Би толгой дохин Чанёолын урдаас харж суугаад зөөлөн дуугаар: Юу ярих гэсэн юм гэж асуулаа.
Чанёол хэсэг чимээгүй сууж байсанаа ярьж эхэллээ.
Чанёол: би багадаа их доожоогүй, жоохон биетэй хүүхэд байсан юм. Аавын маань ч бизнес таагүй ер нь миний амьдрал харанхуй байсан гэхэд болно. Би ч тэр бүхэнтэй эвлэрч, хүүхдүүдэд дээрэлхүүлэн дуугүй л явж байдаг байлаа. Гэтэл нэг өдөр манай ангид гялалзсан нүдтэй сэргэлэн охин шилжиж ирсэн юм гэж хэлээд нүүрэнд нь инээмсэглэл тодрон өнөөх охиноо бодож байгаа бололтой хэсэг бодлогширов.
Би энэ бүхэн ямар учиртайг ойлгохгүй байгаа ч түүний яриаг дуустал нь хүлээхээр шийдэж: Тэгээд юу болсон бэ гэж асуув.
Чанёол сая намайг байгааг санасан бололтой надруу харж инээмсэглээд эргэн цонх руу харан: Тэр охин цаанаа л нэг дэндүү өвөрмөц охин байсан юм. Яг л од шиг миний харанхуй ертөнцөд гялалзаж эхэлсэн. Гэтэл би өнөөх доожоогүй амьтан байсан хэвээр л. Нэг удаа ангийхаа хөвгүүдэд дээрэлхүүлээд зогсож байтал танил дуу хадсан юм. Гайхаад хартал өнөөх охин зогсож байсан. Би түүнийг хараад баярласан бас ичсэн. Түүний өмнө ийм байгаагаа харуулахыг хүсээгүй. Өнөөх охин чиглэж ирээд: муу өөдгүй амьтад минь миний хайртай хөвгүүнээс холд. Дахиад түүгээр минь оролдвол болгож өгнө шүү гэж хэлээд өнөөх хөвгүүдийг болгож өгч билээ. Би түүнээс ичин доошоо хараад зогсож байтал миний өмнө хүрч ирээд: хүчтэй бай. Дахиж битгий тэр өөдгүй амьттад дээрэлхүүл за гэж хэлээд хүзүүнээсээ зүүлтээ мултлан миний гарт атгуулаад нүд минь гүн хар нүдээрэй ширтсэн. Тэр охин надад ямар их урам зориг өгсөнөө мэдээгүй байх л даа. Би тэр үед ичсэндээ харцаа бурууулан толгой дохиод л өнгөрсөн. Тэгээд өөртөө амралт өгсөн юм. Өндөр, царайлаг болж байгаад нүүр бардам тэр охины өмнө зогсоод түүнд сэтгэлээ илчилнээ гэж өөртөө амласан гэж хэлээд санаа алдлаа.
Би яагаад энэ бүхнийг надад яриад байгааг ойлгосонгүй. Гэхдээ түүний яриа үнэхээр чин сэгтгэлийх гэдэг нь мэдэгдэж байсан болохоор цаанаа л нэг сайхан байв. Сэүний найзуудаа гэж ойлгомжгүй мөртлөө хүүхэд шиг, сайхан сэтгэлтэй гэдэг нь улам илүү л тодорхой болж байсан болохоор сайхан байв.
Би Чанёол руу хараад: Тэгээд чи одоо ийм царайлаг өндөр болсон юм чинь тэр охиндоо сэтгэлээ илчилсэн үү гэж асуутал Чанёол толгойгоо сэгсрээд: Тэр өдрийн маргааш нь би түүнийг харна гэхээс тэсч ядан догдолсоор сургууль дээр иртэл тэр шилжээд явчихсан байсан. Удалгүй аавын бизнес амжилттай болж манайх ч тэндээс нүүн би баячуудын сургуульд явж эхэлсэн. Ингэж л тэр охин амьдралд минь гэнэт орж ирсэн шигээ гэнэт алга болчихсон гэж хэлээд гараа чанга атгалаа.
Би түүнийг тайвшруулахын тулд гарнаас атгаад: уучлаарай. Би чамайг яаж тайтгаруулахаа мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би яагаад ийм түүхээ яриад байгааг чинь ч ойлгохгүй....
Чанёол үгийг минь таслан: би саяхан түүнийг харсан гэж хэлээд нүдрүү минь цоо ширтлээ.
Би бүр будилж орхив. Аххх Сэүний найзууд яахаараа ийм драм шиг ойлгомжгүй байдаг байнаа гэж бодон сууж байтал Чанёол гүнзгий амьсгаа аваад: Энэ маш олон жилийн өмнө болсон зүйл. Гэхдээ яг л өчигдөрхөн юм шиг миний зүрхэнд зурайж байдаг. Тэр охиныг олж чадахгүй нь гэсэн бодолтойгоо эвлэрэх гэж байтал би танай кафе-д харах шиг болсон. Үгүй ээ би харсан. Учир нь түүний нүдийг би хаана ч танина. Хёорин гуйя надад туслаач. Миний хайгаад байгаа охин танай найз байж магадгүй. Танай найзын нэрийг Шин Жисү гэдэг тийм үү гэж хэлээд нүдрүү минь ширтлээ.
Миний хариулт түүнийг гомдоож мэдэхээр байсан юм. Учир нь Жисүгийн овог Чүэ шүү дээ.
Чанёол итгэл дүүрэн харцаар над руу ширтсээр. Би түүний итгэл найдварыг хугалахаас айсан ч түүнд үнэнийг хэлэхээр шийдэж толгойгоо сэгсрээд: Түүнийг Жисү гэдэг ч овог нь Шин биш Чүэ шүү дээ гэж хэлтэл Чанёолын гар нь сулран толгойгоо бөгтийлгөлөө.
Түүний урам үнэхээр их хугарсан бололтой.доод уруулаа хазлан хөмсгөө зангидан сууна. Би түүнрүү хараад: Уучлаарай Чанёол гэж хэлтэл толгойгоо сэгсрээд: Зүгээрдээ Хёорин. Хэдий тэр биш ч гэсэн би түүнийг олох болно. Харин саяны ярианы тухай ганцхан чи л мэдэх болохоор залуусаас нууцалж өгөөрэй. Түүнийгээ олчихоод би залууст өөрөө хэлнэ. Баярлалаа Хёорин гэж хэлчихээд худлаа инээмсэглэн хөлөө зөөсөөр түргэн гэгч нь кафе-с гарч явлаа.
Надад түүний ийм төрхийг харах үнэхээр хэцүү байна.Ямар нь хайртай хүнээ олж чадахгүй ингэж явж байхад ямар нь ганцхан өдрийн өмнө танилцсан охиноо найз охиноо гэж бусдад зарлан нойтон хамуу шиг наалдаж чаддаг байнаа. Ер нь энэ Сэүн яг мэдрэл муутай байхаа. Яаж ч бодсон ганцхан өдрийн өмнө танилцаад сайн болно гэж байхгүй. Муу өөдгүй амьтан шал дургүй хүрчлээ.
Яагаад ч юм уур минь хүрэн тэкнийхээ ард зогсож байтал гаднаас Сэүн малийсаар ороод ирлээ.
Би түүн рүү муухай хартал тэр миний урдаас инээмсэглээд: Чиний ууртай төрх чинь хүртэл яагаад ийм хөөрхөн байдаг байнаа гэж хэлээд мушилзлаа.
Би түүн рүү муухай харсан хэвээр: чи ямар ядаргаатай нойтон хамуу шиг амьтан бэ? Өглөө гэрийн үүдэнд хүлээж байна. Өдөр кафе-д ирж намайг ширтэж ширтэж байгаад орой гэрт орсны дараа явна. Надаас залхахгүй байна уу? эсвэл тийм хийх ажилгүй хүн юм уу? гэж хэлтэл Сэүн: чамайг өөрийн болгоогүй цагт би чамайг хараанаасаа салгахгүй гэж хэлээд инээснээ: нээрээ сая танай кафе-с Чанёолтой адилхан хүн гарсан гэж хэлээд над руу харлаа.
Би түүнрүү хараад: тиймээ тэр мөн гэж хэлээд хэлээ гаргалаа.
Сэүний царай тэр дороо хувьсхийн: Та хоёр юу хийсэн юм гэж хэлээд гарнаас минь бариад авлаа.
Би гараа татаж аваад: чи ямар хартай юм бэ? 1т би чиний найз охин биш. 2т Чанёол царайлаг гэж хэлчихээд хэлээ гаргаад бушуухан шиг гал тогоо руу зүгэллээ.
Сэүний ууртайгаар: чи яг одоо миний асуусан асуултанд хариул. Та хоёр юу хийсэн юм гэх сонсогдлоо.
Би Сэүнээр тоглохоор шийдэж: Би тэрний гарнаас атгаж суусан. Дулаахан бас зөөлхөн байсан шүү гэж хэлтэл Сэүн: Чанёол муу өөдгүй амьтан гэж хэлэх сонсогдов. Би түүний тоголж байна гэж бодон хальт хартал тэр гараа зангидчихсан кафе-с гарах гэж байлаа.
Би гайхан түүн рүү хараад: хаачих гэж байгаа юм гэж асуутал тэр над руу муухай хараад: чамд хамаагүй гэж хэлээд хаалга саваад гарчихлаа.
"арай чанёол дээр очих гэж байгаа юм биш биз дээ" гэсэн бодол толгой дотор зурвасхийн орж ирэхэд би түүний араас кафе-с . гарлаа
Гэтэл Сэүн кафений үүдэнд утсаа чихэндээ барьчихсан: Чи хаана байна гэж ууртай асуух сонсогдов.
Тэр нээрээ ийм л тэнэг хүн шүү дээ. Би утсыг нь шүүрч аваад инээдээ барилгүй писхийтэл инээтэл Сэүн: утас өг гэж хэлээд муухай харлаа.
Би инээсээр: Мангараа уурлаад байгаа юм уу гэтэл тэр муухай харсан хэвээр: Би тоглоогүй байна. Яг одоо миний утсыг өг гэж хэлээд гараа сарвайлаа.
Байдал бишдсэнийг би ойлгоод түүний утсыг өөдөөс нь шидээд: тоголж байхад юун ч сүртэй юм дээ гэж хэлчихээд кафе-руугаа гүйлээ.
Бодож байсанчлан Сэүн араас ууртай орж ирээд гарнаас минь хүчтэй гэгч нь татах нь тэр. Түүнийг тийм хүчтэйг мэдээгүй би гэдэг хүн түүний цээжийг эрчээрэй мөргөлөө. Гэтэл Сэүн гараараа эрүүнээс минь өргөн өөрлүүгээ харууллаа.
Бурхан минь би юу хийчих нь энэ вэ???
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...