Part 5

4.5K 225 3
                                    

  Тэгэхээр тоглоомоо эхлье Сэүн. Чи бид хоёрын хэн нь ялах бол???
Би бардам гэгч нь инээмсэглээд дэвтэр номоо гарган ширээн дээр тавьлаа.
Харин Сэүн миний үйлдэлд үнэхээр их гайхаж байгаа бололтой миний хөдөлгөөн бүрийг ажиглан нүдээ томруулан сууна.
Цайны цаг болтол намайг Сэүн ерөөсөө оролдсонгүй. Харин ч надаас бага зэрэг дөлөх мэт намайг анхааралтай ширтэн суусан юм. Одоо толгойнд нь хар мянган бодол эргэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Би яагаад тэгж их ач холбогдол өгөөд өөрийгөө зовоогоод байсан юм бол оо? Ийм л амархан байж шүү дээ. Сайхан байнаа.
Би инээмсэглэн хоолоо захиалчихаад сууж байтал гаднаас Сэүн тийм гэхийн аргагүй царайтай орж ирээд намайг харангуутаа намайг чиглэн ирлээ.
Би дотроо айж байсан ч ахын хэлсэнээр айдсаа даран нүүр дүүрэн инээмсэглэлээ.
Сэүн миний инээдийг харан хөмсгөө зангидсанаа миний урдаас харж суугаад: Юу болоод байгаа юм гэж асуулаа.
Би түүнийг дуурай мөрөө хавчаад: Юу ч болоогүй л юмсан гэж хэлээд дахин инээмсэглэлээ.
Сэүн хөмсгөө ангидаад: Яагаад надтай ингэж харьцаад байгаа юм??? Яагаад надад уурлаж надаас дөлөхгүй байгаа юм гэж хэлээд гараа элгэндээ зөрүүлэн хойшоо түшлэг наллаа.
Би түүнийг дуурайн гараа зөрүүлэн хойшоо түшлэг налаад: яагаад би чамтай тэгж харьцана гэж. Чи миний хувьд чухал нэгэн байсан бол ч яахав. Гэхдээ чи бол миний хувьд бол ердөө л нэг бусдыг дорд үздэг хүйтэн хөндий хүнээс өөр хэн ч биш. Ийм байхад яагаад би чамд ач холбогдол өгнө гэж???
Сэүн алгаа ташаад: Сайн юмаа Хёорин. Гэхдээ яадаг билээ чиний энэ төрх надад илүү их таалагдад байдаг гэж хэлээд мушилзлаа.
Би инээмсэглээд: Яадаг билээ наадах чинь чиний л бодол гэж хэлээд Сэүн рүү нүдээ ирмэлээ.
Сэүн босч гараараа ширээ тулан над руу ойртоод: Сонирхолтой юмаа. Одоо л тоглоом эхэлж байна гэж хэлээд доод уруулаа хазан инээмсэглэчихээд эргэж харалгүй цайны гарыг орхин одлоо.
Сэүний бараа далдармагц би биеэ суллан атгасан гараа сулаллаа. Түүний харцыг тэсэх үнэхээр хэцүү юм.
Хоол идэх хүсэлгүй болж ширээнээсээ босон цайны газраас гарлаа.
Цайны газраас гарчихаад сургуулийн дээвэр дээр гарч ирлээ. Тэндээс сургууль яг л алган дээр тавьчихсан мэт харагдах бөгөөд сая л нэг юм дотор уужрах шиг болов.
Би нэг гүнзгий амьгаа аваад: Яа У Сэүн чи ер нь хэн болчихоод намайг ингэж зовоогоод байгаа юм. Би чамд ямар буруу зүйл хийсэн гэж намайг ийм байдалд орлуулаад байгаа юм. Муу зэвхий царайт минь би чамд ялагдана гэж бодоо юу? Тэгвэл битгий горьд. Муу биеэ тоосон хүйтэн царайт гэж хэлтэл дотор бүр сайхан болоод явчихав.
Би тэндээ нүдээ анин хэсэг зогсчихоод доош буун ангидаа орж ирлээ.
Гэтэл ангид Сэүн байсангүй. Бодвол хичээлээ тасалсан бололтой.
Тэгс ингэс хийсээр хичээл таран би кафе руугаа явлаа.
Кафе өмнөхөө бодвол арай их хүнтэй байсан болохоор би шууд ажилдаа орлоо.
Сая л нэг юм хүмүүс гарч яван амьсгаа авахтай болоход би хичээлээ гаргаж ирэн цонхон талын ширээндээ суулаа.
Гэтэл цонхоор харсан зүйл минь надад огтхон ч таалагдсангүй. Учир нь Сэүн эртээдийн хамт ирдэг найзуудтайгаа урдаас ирж байв. Би нэг гүнзгий амьсгаа аваад: Хёорин хүчтэй байгаарай. Чи чаднаа гэж хэлээд хичээл номоо хураан нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа.
Удсан ч үгүй дуу шуу болсоор Сэүн найзуудтайгаа орж ирлээ.
Би: тавтай морил гэж хэлээд инээмсэглэлээ
Сэүн над руу хөмсгөө зангидан харахад нь би улам илүү инээмсэглээд: энэ ширээнд суух уу гэж хэлээд өөрийн сууж байсан ширээг санал болголоо.
Хөвгүүд инээмсэглэн Сэүнийг нударсаар миний заасан ширээнд ирж суугаад: Өчигдөр бүдүүлэг зан гаргасан уучлаарай. Одоо танилцаж болно биз дээ. Намайг Чанёол гэдэг гээд хамгийн захын хөвгүүн гараа сунгалаа.
Би эргэлзэлгүйгээр гарнаас нь атгаад: Хёорин гэдэг гэж хэлээд бусадтай нь ч мөн адил гар барин танилцлаа.
Чанёол, Кай, Тау, Лухан, Крис гэж явсаар Сэүн дээр иртэл тэр над руу гараа сунгаад: Ингэхэд чи бид хоёр албан ёсоор танилцаагүй байхаа гэж хэлээд жуумалзлаа. Би түүний хэлснийг үл тоон нөгөө хэд рүү хараад: юу захиалах уу гэж хэлээд инээмсэглэлээ.
Найзууд нь амандаа жуумалзан Сэүн гараа зангидаад: Ингэж л бай гэж хэлээд уруулаа долоон амаа жимийлээ.
Кай инээдээ барьж ядан над руу хараад: Бид нарт бүгдээрэнд нь shake аваад ирэхгүй юу гэж хэлээд гараараа амаа дараад инээж эхэллээ.
Би тэндээс холдон гал тогоондоо орж ирэн 6 аяга shake бэлдчихээд гараад иртэл тэр хэд чухал юм ярьж байсан бололтой намайг харангуутаа бүгд бие биенээ нударлаа.
Би бага зэрэг гайхсан ч нээх их ач холбогдол өгөлгүй shake-г нь аваачиж өгөөд холдох гэтэл Чанёол миний гараас бариад: Хёорин бид нартай хамт сууж жоохон ярилцаж болох уу гэж хэлээд инээмсэглэлээ.
Сэүн рүү хартал тэр Чанёол бид хоёрын гар луу муухай хараад сууж байх нь тэр.
Би инээмсэглээд: За тэгвэл үйлчлэгч орж иртэл сууя гэж хэлтэл Сэүн хажуудаа сууж байсан Крисийг цаашаа түлхэн зай гаргаад миний гарнаас татан хажуудаа суулгаад сая санаа нь амарсан бололтой жуумалзлаа.
Ингээд харсан ноён Сэүн гуай үнэхээр хүүхэд шиг юм гээч.
Би эсэргүүцэлгүй хажууд нь суулаа. Учир нь хүн хорих тусам тухайн зүйлийг үнэхээр их хүсдэг шүү дээ.
Тау Сэүнийг харж мушилзаад: Хёорин тэгэхээр шууд л чамаас асууя. Манай Сэүний юу нь таалагдахгүй байгаа юм гэж хэлээд нухацтай царай гарган над руу харлаа.
Би мөрөө хавчаад: Надад Сэүнийг бодох зав байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй л юм гэж хэлээд инээмсэглэлээ.
Кай алгаа ташаад: вуааа Хёорин ч үнэхээр онцгой юмаа хха. Сэүнийг өмнө нь хэн ч чам шиг байдалд оруулж байгаагүй. Би чиний талд шүү гэж хэлээд надтай гар цохьлоо.
Сэүний уур үнэхээр их хүрч байгаа бололтой өнөөх хүйтэн инээмсэглэлээ гарган сууна.
Найзууд нь түүний төрхийг харан инээдээ барьж ядна. Гэтэл гаднаас үйлчлүүлэгчид орж ирэн би толгойгоо бөхийлгөчихөөд тэдгээр хүмүүст үйлчилхээр бослоо. Гаднаас хүмүүст үйлчилчихээд тэкнийхээ араас тэднийг харан зогсоно.
Залуус хоорондоо хөгжилтэй зүйлс ярин инээмсэглэн сууж байхад Сэүн л надаас харцаа салгалгүй суух нь хэцүү. Би тэр болгонд нь барьц алдахгүйг хичээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогсоно.
Тэр үед л би инээх ямар их хүч шаардсан ажил болохыг ойлгосон юм.
Удалгүй кафе хаах цаг болон хөвгүүд явж, би ганцаараа үлдэн цэвэрлэгээгээ хийлээ. Цэвэрлэгээгээ хийчихээд гараад иртэл Сэүн хаалга налаад зогсож байлаа.
Би Сэүнийг тоолгүй хажуугаар нь зөрөх гэтэл миний гарнаас татаад: Намайг битгий үл тоомсорло гэж нэг тийм сонин өнгөөр хэллээ.
Би бага зэрэг гайхан хэсэг юм хэлж чадалгүй зогсож байгаад гараа татан: Битгий надаас иймэрхүү зүйлс хүсээд бай. Би угаасаа чадахгүй гэж хэлээд хажуугаар өнгөрөн гарах гэтэл дахин чанга гарнаас минь татан намайг хананд шахан нүдрүү минь ширтлээ.
Тэр үнэхээр гоё нүдтэй юм. Би яагаад өмнө нь анзааоаагүй юм бол??? Би чинь юу бодоод байнаа. Би тэр даруй нүдээ анин толгойгоо сэгсэрлээ.
Сэүн миний энэ байдлыг харж зөөлөн инээмсэглээд: яагаад би байж болохгүй гэж??? Миний юу болохгүй байгаа юм гэж хэлээд миний нүд рүү ширтлээ.
Би юу гэж хэлэхээ үл мэдэн шүлсээ залгиад эргэн түүн рүү ширтлээ.
Сэүний харц нь бага зэрэг зөөлрөн гүнзгий амьсгаа аваад: заза гэрт чинь хүргэж өгье гэж хэлээд надаас холдон гарнаас минь атгалаа.
Би гараа татаж авах гэтэл улам чанга атгаад: өнөөдөр чи хангалттай олон хүний гарнаас атгасан. Тийм байхад яагаад би болохгүй гэж??? Тэглээ ч гар чинь бүр даарчихаж. Тийм болохоор битгий эсэргүүц гэж хэлээд миний гарыг атган кармандаа хийлээ.
Би юу ч хэлж бас хийж чадсангүй. Тэр дахиад л намайг ховсдчихлоо.
Бид хоёр чимээгүй алхсаар манай гэрийн үүдэнд ирлээ. Надад жоохон эвгүй байсан ч тийм муухай байсангүй.
Би гэрийнхээ үүдэнд ирчихээд бушуухан Сэүнээс гараа татаж аваад: би орлоо гэж хэлээд эргээд хартал Сэүн араас минь тэвэрчихлээ.
Би үнэхээр их гайхан биеэ займчуулан Сэүнээс салах гэтэл тэр: Уучлаарай. Өмнө нь муухай харьцсанд, бас одоо ингээд дураараа аашилж байгаад. Саяны хэд хоног би өөрийгөө огтхон ч ойлгоогүй. Гэхдээ одоо ойлгож байх шиг байна гэж хэлээд надаас хөндийрөн: баяртай маргааш уулзъя гэж хэлчихээд цаашаа гүйгээд алга болчихлоо.
Бурхан минь гэж энэ хүнийг яах хэрэгтэй вэ???  

Чинийхээр хайр гэж юу вэ?Where stories live. Discover now