Part 24 'Төгсгөл'

6.9K 349 28
                                    

Тэгэхээр би энэ явдлаас өмнө энэ охиныг таньдаг байсан хэрэг үү???

Би гайхан хараад толгой сэгсрэхэд тэрээр инээмсэглээд: Би чамайг байх юм гэж огтхон ч бодсонгүй шүү гэж хэлээд толгой сэгсэрлээ.
Би гүнзгий амьсгаа аваад: Учир битүүлэг юм ярих гэж ирсэн бол би явах хэрэгтэй бололтой гэхэд өнөөх охин инээмсэглээд: Би чиний байнгын үйлчлүүлэгч байсан шүү дээ гэж хэлээд дахин инээмсэглэлээ.
Би гайхан толгойныхоо өнцөн булан бүрийг ухан түүнийг санах гэж хичээнэ. "Миний найз залуу чиний хийсэн бялуунд үнэхээр дуртай. Тэр яг амаараа хэлж байгаагүй ч ганцхан чиний бялууг л дуустал нь иддэг" гэх турьхан хоолой чихэнд сонсогдох шиг болоход би харцаа дээшлүүлэн түүн рүү харлаа.
Өнөөх охин толгой дохиод: Тиймээ би сар орчим өдөр болгон чиний хийсэн бялууг авдаг байсан охин мөн байна гэж хэлээд харцаа бурууллаа.
Би толгойгоо дохиод: Тийм ээ одоо л саналаа. Чи найз залуудаа зориулж миний бялууг авдаг байсан гэхэд өнөөх охин толгойгоо дохиод: Тэр үед Сэүн миний найз залуу байсан юм шүү дээ гэж хэлээд гараараа оролдлоо.
Би урдаас нь хараад: Тийм байх нь ээ гэхэд өнөөх охин зөөлөн инээмсэглээд: Анхнаасаа та хоёр учирах ёстой байсан мэт санагдчихлаа гэж хэлээд хэсэг чимээгүй болсоноо үргэлжлүүлэн: Тэр үед анх Сэүн чамайг харсан. Чи мэдэхгүй байж болох ч тэр өдөр үнэхээр их бороо орж байсан. Би Сэүнийг хүлээнгээ алган дээрээ бороо тосон зогсож байтал Сэүн шүхэр барьсаар над дээр ирэхдээ кафе-н цонх руу хараад гөлөрчихсөн. Би гайхан харсан зүг рүү нь хартал чамайг ширээ арчиж байтал нэг жаахан хүүхэд хажууд чинь бүдэрч унасан. Харин чи тэр охиныг эвтэйхэн босгоод халааснаасаа чихэр гаргаж өгч аргадаад инээмсэглэсэн. Тэр үед би Сэүний царай руу харахад тэр ч мөн адил инээмсэглэж байсан. Би анх удаа л түүний тэгж чин сэтгэлээсээ инээмсэглэж байхыг харсан... Намайг чамд тэр үед хэчнээн атаархаж байсныг мэдэхгүй дээ гэж хэлээд бага зэрэг инээмсэглэлээ.
Тэр өдрийг би сая л саналаа. Тэр мөчийг яаж мартаж чадсанаа ч ойлгохгүй байна. Тэр өдөр миний ажлын сүүлийн өдөр байсан. Нас минь балчир учир кафе-д ажилладаг хүний оронд ганцхан сар л ажиллсан юм. Харин тэр бороо цутгасан өдөр орой нь кафеныхаа урд хэрхэн харихаа мэдэхгүй зогсож байтал нэг цагаан царайтай хөвгүүн юу ч хэлэлгүй миний гарт шүхрээ атгуулчихаад өөрөө бороонд норон цаашаа яваад өгсөн билээ. Харин тэр Сэүн байж. Анх хараад таниагүй учираа одоо л ойлголоо. Учир нь тэр үед Сэүн хамаагүй зөөлөн харцтай, арай хүүхдэрхүү байсан. Яг одооны Сэүн шиг. Харин миний анх харсан Сэүн ууртай, бардам, догшин....
Өнөөх охин бодлыг минь таслан: Тэр үед л Сэүн өөрөө ч мэдэлгүй чамд сайн болсон байх гэж боддог юм гэж хэлээд санаа алдан үргэлжлүүлээд: Тэр мөчөөс удалгүй Сэүн бид хоёрын харьцаа тасарсан. Би түүнийг үнэн голоосоо үзэн ядаж, бас хайрласаар ирсэн. Харин хоёр хоногийн өмнө тэр над дээр ирсэн. Яг л үхлээ хүлээж байгаа өвчтөн шиг царайтай болчихсон над дээр шууд л өмнө минь сөхөрч унаад: Уучлаарай гэж хэлсэн. Би бүр ангайж орхисон шүү. Урьднын бардам, сэхүүн, дураараа, Сэүн ол мөргүй арилчихсан байсан гэхэд би "дураараа" гэдэг үгийг сонсоод өөрийн мэдэлгүй инээчихлээ.
Хэми ч бас инээмсэглээд: Харин оронд би үнэн сэтгэлээсэй дурласан Сэүнийг олж харсан. Тэр дурлалаас болж үнэхээр шаналсан байсан. Үнэнийг хэлэхэд надад түүний тийм төрх үнэхээр их таалагдаж байснаар барахгүй бах минь ханаж байсан. Тэр мөчид л би түүнийг уучилсанаа ойлгосон юм. Түүний дараа тэр Бэкхёнаас уучлалт гуйсан. Харин дараа нь Бэкхёноос уучлалт гуйсан. Тэр бүхний дараа Бэкхён надад бүхнийг тайлбарласан. Би энэ үгийг хэлж байгаа өөртөө итгэхгүй нь. Түүнийг уучилж болохгүй гэж үү? гэж хэлээд нүд рүү минь ширтлээ.
Би түүний сүүлд хэлсэн хэдэн үгийг сонсоод цочих мэт хойшоо налаад: Яагаад тэр биш чи надаас түүнийг уучлаач гэж гуйгаад байгаа юм. Уг нь чи л түүнийг битгий уучил гэж хэлмээр юм гэхэд өнөөх охин мөрөө хавчаад: Надад дурласан Сэүн дэндүү их таалагдсан. Хэрвээ тэр урьднын адил сэхүүн бардам зантай байсан бол чиний өмнө өвдөг сөгдөж байгаад түүнийг битгий уучил гэх байсан юм. Гэхдээ Хёорин тэр чамд хайртай. Чамайг алдахаас дэндүү их айж байгаа болохоор галзуурах шахаж байгаа. Бас тэр өөрийгөө чамаас уучлалт гуйх эрхгүй хүн гэж бодож байгаа болохоор чиний өмнүүр эргэлдэхгүй байгаа юм. Миний харахад чи ч гэсэн түүнд үнэхээр их хайртай бололтой тийм үү? Хоёр биендээ хайртай байж хоёр талд зовж байгааг чинь хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Түүнийг үүрд алдахаасаа өмнө уучилчих. Хэрвээ түүний өнгөрсөнд хийсэн үйлдлээс болж ингэж байгаа бол Бэкхён бид хоёр хэдийн түүнийг уучилчихсан. Тийм болохоор Бэкхён бид хоёрыг түүний өнгөрсөн амьдралд байгаагүй гэж бодоод түүнийг уучилчих гэж хэлээд нүд рүү минь ширтлээ.
Зүгээр л юу гэж хэлэхээ би мэдсэнгүй. Хэрвээ энэ охин уучилчихсан юм бол би уурлаад хэрэг байгаа болов уу? Тэр үед шархалсан нь энэ охин байтал би түүний өмнөөс Сэүнд уурлаад өөрийгөө зовоох шаардлага байхгүй тийм үү? Миний эд эс бүхэн дахин түүнтэй хамт байхыг хүсэж байхад яагаад өөрийгөө ингэж зовоогоод байгаа юм бол. Түүний өнгөрсөн өнгөрсөндөө л үлдэнэ. Харин яг одоо би түүнд хайртай...
Гэнэт өнөөх охин инээмсэглэн толгойгоороо хойшоо дохьлоо. Би түүний зүг рүү хартал Жисү Чанёол Бэкхён болон залуус зогсож байх нь тэр. Гэтэл тэдний араас миний зэвхий царайт гараад ирэх нь тэр.
Би өөрөө ч мэдэлгүй ширээнээсээ босон түүний өмнөөс харж зогслоо. Тэр үнэхээр шаналж зовсон харагдах бөгөөд бүр царай алдчихаж. Түүнийг хэчнээн их санаж байсанаа ойлгон өөрийн эрхгүй л нулимс минь урсчихлаа.
Би Сэүн рүү хараад: Чинийхээр хайр гэж юу юм өөдгүй амьтан минь. Одоо болтол мөрий төдийхөн зүйлээр хайрыг авч болно гэж бодож байнна уу? гээд чимээгүй болоход Сэүн над руу нэг алхам ойртоод: Чи...Минийхээр хайр гэж бол тэр чигтээ чи. Чиний над руу харах харц, миний нэрийг дуудах хоолой, алганд минь багтах жижигхэн гар чинь гээд чиний бүх юм миний хувьд хайр. Харин би тэр хайранд дэндүү муухай сэв суулгачихсан. Уучлалт гуйх эрх байхгүй ч намайг уучлаач дээ. Би чамгүйгээр ирээдүйгээ төсөөлж чадахгүй нь. Чамгүй ирэээдүй дэндүү харанхуй болохоор аминчхан миний төлөө ганцхан удаа надад итгээч дээ гэж хэлээд гараа дэлгэн над руу харлаа.
Би ганцхан алхаад л түүнийг тэвэрч аван цээжинд наалдахад Сэүн намайг зөрүүлэн чанга тэврээд гүнзгий амьгаа аван: Баярлалаа Хёорин надад дахиж итгэсэнд. Энэ итгэлийг алдахгүйн тулд би бүхнийг хийнэ гэж хэлээд нүдэн дээр минь үнсэхэд нүднээс минь урсаж байсан нулимс татарч, нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо...
8 жилийн дараа.
Ходоод хонхолзон өлсөөд байх шиг мэдрэмж төрөхөд би гараа аажим явуулан Сэүнийг тэврэх гэтэл гар минь хий зүйл дээр уначихав. Сэүн сэрчихсэн байнаа гэдэг ажилдаа явах болсон гэсэн үг. Ойрд нэг л нойр ханахгүй ядраад байгаа болохоор босох ч хүртэл ядаргаатай санагдаад, болдог бол ажилаа тасалчихмаар санагдана. Гэхдээ өнөөдөр зураг авалттай болохоор босохгүй бол болохгүй гэсэн бодол толгойд зурвасхийн орж ирэхэд би гараа сунган орныхоо хажуу талын шүүгээнээс цагаа аваад хартал цаг өдрийн 12 цаг болж байх нь тэр. Би нүдэндээ итгэлгүй дахин хартал үнэхээр үд өнгөрч байна.
Гайхан босоод хартал толин дээр Сэүн бичиг наачихсан байлаа. Авч уншвал "Ойрд чи минь ядраад байгаа юм шиг байхаар хайр нь сэрүүлгийг нь унтраагаад, ажилаас нь чөлөө авцан. Надад чи минь чухал болохоор өнөөдөр биеэ бодоод сайхан амраад ав. Зураг авалтыг чинь 2 өдрийн дараа болгоод хойшлуулчихсан. Хайртай шүү хайр минь. Өдөр ярья" миний уруулын будгаар уруулаа будсан бололтой уруулын будагтай толбо үлдээсэн байв.
Би инээмсэглэн нэг суниачихаад эвшээлгэсээр доош буулаа.
Харж байгаачлан би мөрөөдөлдөө хүрч алдартай загвар өмсөгч болсонСэүн бид хоёр гэрлээд хоёр жил болж байна. Харин хоёр сарын дараа Жисү Чанёол хоёр гэрлэнэ. Уг нь бид хоёртой хамт гэрлэхээр төлөвлөж байсан ч Жисү гадаад руу томилолтоор явахаар болоод амжаагүй юм.
Би гал тогоонд орж ирэн шууд л идэх юм хайж эхэллээ. Ходоодон дотор минь өлсгөлөн хүн орж суучихаад миний идсэн хоолыг идээд байгаа юм шиг санагдана.
Гэтэл том өрөөнөөс утас дуугарах нь тэр. Би дургүйхэн хөрөгөгчнийхөө хаалгыг хаагаад том өрөөнд орж ирэн утсаа автал Сэүн залгаж байлаа.
Би: Байна уу?
Сэүн: Миний хайр сайхан амарсан уу? гэх түүний минь баргил хоолой сонсогдлоо.
Би зөөлөн инээмсэглээд: Ммм сайхан амарсан. Бас чинийхээ ачаар өнөөдөржингөө сайхан амрах бололтой гэхэд Сэүн инээмсэглээд: Хайр нь тогоон дээр чамд зутан хийгээд тавьчихсан. Өлсөж байгаа биз дээ. Чи минь ойрд их ядарсан харагдаад байгаа шүү. Хайр нь орой ажлаа тараад эртхэн очноо. Идэхийг хүссэн юмаа захиарай. За хайр нь хуралд орох болчихлоо. Хайртай шүү гэж хэлээд утасны цаанаас хэд хэд үнслээ.
Би утсаа таслахаас нь өмнө хайртай шүү гэж арай ядан хэлж амжлаа. Том компаны захирал байж эхнэртээ эрхлээд л. Би инээмсэглэн утсаа тавьчихаад бушуухан гал тогоог зүглэн тогоон дээр байх жижиг савны тагийг онгойлготол үнэрийг нь аваад л огичихлоо. Муудчихсан юм байх даа гэж бодон дахин үнэрлэтэл дотор минь муухай оргин амаа дараад шууд л угаалгын өрөө рүү гүйлээ.
Гашуун зүйлээр хэд хэд огиод гайгүй болоход би угаалтуурт очин шүдээ угаан зогсож байтал толинд туссан хэрэглэл хараанд минь өртөв. Би тэр чигтээ хөшин өдөр хоног тоолж эхэллээ.
Бурхан минь арай би жирэмсэн....

ХАЙРЫГ ДЭНДҮҮ ХОЛООС ХАЙХ ХЭРЭГГҮЙ. УЧИР НЬ ЧИ ӨӨРӨӨ ХАЙР

Чинийхээр хайр гэж юу вэ?Where stories live. Discover now