Сэүн чи хаана байна аа? Бас чи юу хийчихсэн юм бэ???Би зүгээр л өнөөх хүйтэн харц руу нь ширтэнэ.
Өнөөх хөвгүүн хуруугаа миний хацрыг дагуулан илээд: Жоохон байна даа гэж хэлээд инээмсэглэлээ.
Би зориг орон муухай хараад: Би чиний хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй байна. Би ганцхан Сэүнд л итгэнэ. Чи өшөө авах гэсэн хүсэлдээ хэтэрхий их автчихаж. Одоо зүгээр л энэ бүхнийг март гэж хэлээд хажуугаар нь зөрөх гэтэл миний гарнаас барьж зогсоогоод: Тэр чамаар мөрийцсөн гэж хэлээд над руу харлаа.
Би түүн рүү хараад: Наадах чинь юу гэсэн үг юм гэж хэлээд урдаас нь хартал миний гарыг тавьж хажуугаар минь зөрөн сандал дээр суугаад: Тэр угаасаа л мөрийцдөг юм. Яг чам шиг бас тэрэн шиг охидуудаар. Учир нь тэр өөртөө хэтэрхий итгэлтэй. Бүх хүнийг өөртөө дурлуулж чадна гэж боддог юм. Хамгийн инээдтэй нь тэр үргэлж мөрийгөө өвдөг гэж хэлээд инээмсэглэлээ.
Би зүгээр л хөшиж орхив. Гэтэл тэр үргэлжлүүлэн: Тэр намайг түүнд сайн болчихсоныг мэдчихээд түүнийг минь өөртөө дурлуулна гэж мөрийцсөн. Эцэст нь тэр мөрийгөө өвч, тэр минь Сэүнд үнэхээр хайртай болчихсон. Харин Сэүний хувьд тэр ердөө л хожил төдийхөн зүйл. Тэгээд эцэст нь тэр түүнийг ашиглаад хаясан. Яг л хог хаяж байгаа юм шиг, "Бид хангалттай зугаацлаа. Одоо хэн хэн дээ яршиг удалгүй ингээд бүхнийг дуусгая. Гомдохгүй юм байгаа биз дээ. Дараа таарахдаа танихгүй хүмүүс шиг байвал сайн байна" энэ түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь. Чамд гэж анхааруулахад муу охид иймэрхүү зүйлс болно гэж мэддэг болохоор шархалдаггүй юм. Харин чам шиг сайн охидууд түүнийг чин сэтгэлээсээ хайрлачихдаг. Тийм болохоор тэд маш том шарх авдаг. Харин тэрэнд минь тэр шарх хэтэрхий их туссанаас болж тамиа хорлох оролдлого хийсэн. Хэрвээ би амжиж очоогүй бол би түүнийгээ үүрд алдах байсан юм. Харин одоо тэр минь яг амьд ч гэсэн харцанд нь оч байдаггүй. Яг л амьд үхдэл шиг. Гадаад явсан гэл үү. Үгүй дээ хонгор минь тэр одоо хэнд ч харагдахгүй амьдрахыг хүсэж, хүн болгоноос нуугдаж байгаа ч холоос Сэүнийг харж байдаг. Тэр муу новш тийм том шарх өгсөн байхад хүртэл тэр түүнийг хайрласаар байгаа. Ийм л байна даа охин минь. Би чамайг надад итгэ гэж хэлэхгүй. Хэрвээ үнэн зүйлийг мэдмээр байвал зүгээр л очоод асуу. Ядаж энэ удаа үнэнээ хэлнэ гэж найдъя гэж хэлчихээд хажуугаар минь салхи татуулан өнгөрлөө.
"Хэрвээ тайван баймаар байгаа бол надтай унт", "Хоёуулаа мөрийцөх үү? Хэрвээ хичээл тарахаас өмнө надад сайн болчихвол намайг үнсээрэй." гэж Сэүний хэлсэн үгс толгой дотор минь эргэлдэн, зүрхийг минь базлана.
Яагаад би Сэүнд эргэлзээд байнаа. Тэр хөвгүүн зүгээр л атаа хорсолдоо тийм зүйл ярьсан байх. Хэрвээ түүний өнгөрсөн бүхэн үнэн байлаа ч гэсэн арай ч надаар мөрийцөөгүй байх тийм үү? Учир нь Сэүн надад хайртай шүү дээ. Надад өөрөө тэгж хэлсэн. Би Сэүнд итгэж байна.
Мишины дуут дохио намайг цочооход би ухаан ороод хартал би Сэүний байрны урд талын машин замаар улаан гэрлэн дохиогоор гарч байх нь тэр. Би бушуухан буцаж явган хүний зам дээр гараад ногоон гэрэл асахыг хүлээлээ.
Яаж яваад энд ирсэнээ мэдэхгүй байгаа ч би Сэүнд эргэлзсэн дээ энд хүрээд ирчихэж. Нэгэнт ирсэн болохоор зүгээр л Сэүн дээр ороод гарахаар шийдэн нүүрэндээ инээмсэглэл тодруулаад зам хөндлөн гарч Сэүний гэрийг зорьлоо.
Түүний хаалганы өмнө ирээд хаалга тогших эсвэл шууд яваад орохдоо эргэлзсээр хонхыг нь дартал тэр онгойлгосонгүй. Хүн байхгүй байгаа юм байнадаа гэж бодоод эргэтэл дотор хүмүүсийн инээлдэх дуу сонсогдов.
Сайн сонсвол залуус байгаа бололтой. Би ч эргэлзэлгүй кодыг нь хийсээр яваад ортол дээд давхраас залуусын инээлдэх сонсогдоно.
Би дээш өгсөн Сэүний өрөөний хаалганы өмнө иртэл "Залуу мөрийгөө авсан сэтгэгдлээ хэлээч" гэх хэдэн үг чихэнд минь тод сонсогдов.
Би хаалганы бариулаас гараа татан сонссон доо итгэж ядан зогсож байтал хэн нэгэн нь: би ч чамайг анх удаа мөрийгөө авахгүй нь гэж бодож байтал Хёорин ч гэсэн чамд дуралчихсан тийм үү? гэж хэлээд чанга инээх сонсогдов. Гэтэл өөр нэг нь: Нээрээ Бэкхён гараад ирсэн гэсэн үү? Юу ярьж байна гэхэд Сэүний хоолой гарч: Хёорин ч үнэнийг мэдвэл балрах байх даа гэж хэлээд түүний хоолой таг болов.
Гэтэл би гарнаасаа цүнхээ алдан чимээ гаргахад дотроос: Хэн бэ гэх тэдний дуу гарлаа. Би бушуухан цүнхээ газраас шүүрч аван доошоо хамаг хурдаараа бууж байтал хэн нэгэн миний гарнаас хүчтэй татан өөр лүү гээ харууллаа.
Би толгойгоо өндийлгөн дээшээ хартал Сэүн гэмшсэн ч юм шиг харцаар ширтэж байх нь тэр. Би гараа хүчтэй татаж аваад: Намайг явуул гэж хэлээд эргэтэл Сэүн намайг тэврээд: Хёорин би тайлбарлъя. Надад ганцхан боломж олгооч дээ гэж хэлээд тэврэлтээ чангарууллаа.
Би Сэүн рүү харалгүй: Яадаг билээ би чиний бүх нууцыг чинь мэдчихсэн. Одоо чи намайг мэдчихвэл яанаа гэж айх айдасгүй болсондоо баярлах хэрэгтэй юм шүү гэж хэлтэл Сэүн миний гарнаас атгаад: Хёорин гуйя гэж хэлээд над руу харах гэж хичээнэ.
Би нүд рүү нь ширтээд: Яагаад тэр охиноор тэгж тоголсон юм. Тэр охин чамаас болж амиа хорлохыг завдсан гэсэн. Тэр охинд сайн биш л юм бол зүгээр л орхичихгүй яагаад ашиглаад хаяж байгаа юм. Бас би чамайг бүх үнэнээ хэллээ гэж итгэж байсан. Гэтэл чи намайг тэврээд худлаа хэлж байсан байна. Энэ бүхнээс үзэхэд чи надтай унтаад тэр охин шиг хаях байж тийм үү? гэхэд Сэүн намайг тэврэхээ болиод: Хёорин гуйя гэж сул дорой дуугаар арай гэж хэлэв.
Би нүд рүү нь ширтсэн хэвээр: Би ч гэсэн чиний хувьд ердөө л мөрий төдий зүйл байж. Хэрвээ чи надад жоохон ч гэсэн хайртай байсан бол намайг үнэнээ хэлэх боломж олгож байхад тэр боломжыг минь алдалгүй үнэнээ л хэлчих байсан юм. Би чамайг өнгөрсөнтэй чинь хүлээж авахад бэлэн байсан Сэүн. Гэхдээ одоо надад итгэл алга. Уучлаарай гэж хэлээд эргэж харалгүй Сэүний гэрийг орхин гарлаа...
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...