Энэ залуугийн өнгөрсөн амьдралд юу нуугдаж байгаа бол???Би түүний өнгөрсөн амьдралыг сонсоно гэхээс цаанаа л нэг зүрхшээн зогсоно. Түүний хэлэх үгс надад яаж тусах бол??? Тэрхүү үгсийг сонссоны дараа би Сэүнд итгэж чадах болов уу? гээд өчнөөн бодол толгой дотор минь эргэлдэнэ.
Би өөртөө: Зүгээр ээ Хёорин. Хүн болгонд өнгөрсөн байдаг шүү дээ гэж хэлээд Сэүний нүд рүү ширтэн толгойгоо аажим дохьлоо.
Сэүн ч мөн адил эргэлзэж байгаа бололтой хэсэг чимээгүй байсанаа ам нээн: Би гэж хэлтэл түүний утас дуугаран бид хоёрын яриаг тасалчихлаа.
Сэүн утсаа аваад: Тийм ээ Хёориныг олчихсон. Бэкхён энд ирчихсэн байна гэж хэлээд царайгаа барайлгалаа. Тэгэхээр тэр хөвгүүнийг Бэкхён гэдэг байх нь.
Дараа нь Сэүн зүгээр л толгой дохин: Ойлголоо гэж хэлээд утсаа таслан миний урдаас харлаа.
Би гүнзгий амьсгаа аван түүнд ярих боломж олгоход тэрээр санаа алдаад: Одоо миний ярих зүйлийг сонсоод чи намайг үзэн ядаж ч магадгүй. Гэхдээ би чамайг буруутгахгүй ээ гэж хэлээд доошоо харлаа.
Би Сэүний гараас зөөлөн атгаад: Сэүнээ зүгээр л надад итгэ. Би чиний тухай үнэнийг өөр хүнээс сонсмооргүй байна. Тэрний оронд чиний амнаас сонсож, ганцхан чамд итгэмээр байна гэж хэлээд царай руу нь харахыг хичээхэд тэрээр над руу эгцэлж хараад ярьж эхэллээ.
Сэүн: Энэ яг нэг жилийн өмнө болсон явдал. Манай ангид нэгэн даруухан хөөрхөн охин шилжиж ирсэн юм. Тэр үед Бэкхён манай анги байсан юм. Бэкхён бид хоёрын харьцаа ч сайн байсан. Гэтэл нэг өдөр Бэкхён тэр охинд сайн болсоноо хэлэхэд тэр үед би ч тэр охиныг сонирхож байсан болохоор Бэкхёноос түрүүлж тэр охиныг эргүүлж эхэлсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам би өнөөх охиноос уйдаж, харин өнөөх охин надад сайн болж, Бэкхён намайг үзэн ядаж эхэлсэн. Өнөөх охиныг би үнэхээр их гомдоож, нулимыг нь ч сайн барж байсан. Тэгээд энэ бүхнийг дуусгахаар би өнөөх охинд муухай үгс хэлсэн. Гэтэл тэр бүх үгийг Бэкхён сонсож байсныг би мэдээгүй. Тэр бүхний дараа өнөөх охиныг гадаад руу шилжихэд Бэкхён ч тэр шаналсандаа хэрвээ намайг хэзээ нэг өдөр хайраа олвол заавал салганаа гэж хэлж байсан юм. Харин энэ бүхний гол буруутан нь ганцхан би гэж хэлээд харцаа бурууллаа.
Түүний гар салгалаж эхлэхэд би гарнаас нь атгаад: Сэүн одоо бүхнийг мартая. Үнэнээ хэлсэнд баярлалаа. Надад энэ чинь л хангалттай. Би чамд итгэж байна гэж хэлээд инээмсэглэх гэж оролдтол Сэүн намайг тэврээд: уучлаарай Хёорин гэх хэдхэн үгийг давтана.
Сэүний дэндүү чин сэтгэлээсээ ярьж байсан болохоор би тэр бүх зүйлд нь итгэж, түүнийг уучлахаар шийдлээ. Үнэнээ хэлэхэд ямар их зориг шаарддаг билээдээ. Хүн үнэнээ хэлээд уучлалт гуйж байхад би боломж олгох хэрэгтэй биз дээ.
Би Сэүнийг зөрүүлэн тэврээд зөөлөн нурууг нь товшин: Зүгээр дээ Сэүн. Чиний уучлалт гуйх ёстой хүн би биш. Чи Бэкхён гэх тэр хүүгээс болон гомдоосон тэр охиноосоо уучлалт гуйх хэрэгтэй гэхэд Сэүн намайг урдаасаа харуулаад: Үнэхээр гэж үү? Чи үнэхээр намайг уучиллаа гэж үү гэхэд нь би инээмсэглээд: Зүгээр л би чамд итгэхийг хүсэж байна. Харин намайг битгий хуураарай гэхэд Сэүн намайг зөөлөн тэврээд: Чамайг гомдоохгүйн тулд би бүхнийг хийнээ гэж хэлээд инээмсэглэлээ.
Сэүн бид хоёр тэндээсээ буун сургуульд орж ирэхэд хэдийн хичээл эхэлчихсэн байх нь тэр. Бид хоёр хоцорсон болохоор гараа өргөж зогсохоос өөр аргагүй болов. Тэгсэн ч бид хоёрт хөгжилтэй байсан юм. Одоо л хоёр биентэйгээ илүү дотоносож байгаа мэт мэдрэмж төрж байв. Бас анх харж байсан өнөөх ууртай, өөртөө бардам зэвүүн хөвгүүн ийм зөөлөн нэгэн болсон гэхэд хэн ч итгэмээргүй.
Магадгүй хайр бүхнийг өөрчилдөг бололтой.
Хичээл тараад би зураг авалттай байсан болохоор Сэүн намайг хүргэж өгөөд гэрлүүгээ явлаа. Зураг авалт болох газар иртэл арай эхлээгүй байсан бөгөөд цагаа оройтож эхэлсэн болохоор орой тарах нь ойлгомжой болов. Би Сэүн болон ээж рүү оройтно гэж мессеж бичихэд Сэүн орой ирж авна гэдэгээ амлалаа.
Найз залуутай байх ч их олон зүйл дээр давуу талтай юмаа. Оройтвол хүргүүлчих нь, ямар ч үед хажууд минь байх хүнтэй байна гэдэг дэндүү сайхан. Яг л миний амьдралд дутагдаж байсан орон зайг нөхөж байгаа мэт одоо л бүх зүйл жигдэрч байна даа.
Зураг авалт бодож байсанчлан оройтоход би тарчихаад Сэүн рүү мессеж бичтэл хариу нь намайг гайхшруулав. " Өнөөдөр чухал уулзалттай болохоор очиж авч чадахгүй нь. Болгоомжтой гэртээ хариарай. Маргааш уулзъя" гэжээ. Үнэхээр чухал ажил гарч дээ гэж бодон автобусны буудлын зүг урам муутайхан алхлаа.
Яагаад ч юм хар хөдлөн Сэүнийг арай өөр охинтой хамт байгаа юм биш гэсэн тэнэг бодол толгой дотор минь эргэлдэх нь хэцүү. Тэр болгонд толгойгоо сэгсрэн өөртөө үгүй гэж бодох боловч нэг мэдэхэд л толгойд утгагүй зүйлс бодогдоно.
Өчнөөн балай зүйл бодсоор гэртээ иртэл ээж над руу нэг л сонин хараад байгаа нь мэдэгдлээ. Гайхан гадуур хүрмээ тайлан дүүгээ хартал байдаггүй шүү. Уг нь бяцхан дүү минь орж ирэнгүүт л над дээр гүйж ирдэгсэн. Гэтэл энд нэг л зүйл болохгүй байна.
Би аавын мэндийг мэдэхээр том өрөөнд орж иртэл Сэүн дүүтэй минь тоглоод сууж байлаа. Бага зэрэг эв хавгүй ч тэр үнэхээр чин сэтгэлээсэй инээмсэглэн тоглоно. Сайн аав болох нь дээ У Сэүн гэж бодон толгойгоо сэгсрэн инээмсэглээд өөрийнхөө өрөөрүү эргэтэл нэг зүйлийг би анзаарлаа.
Би амандаа: У Сэүн гэж шивнээд дахин том өрөө рүү шагайтал үнэхээр Сэүн сууж байх нь тэр. Бүх зүйл сонин байсаны учирыг одоо л ойлголоо. Бурхан минь энэ хүн үнэхээр солиорчихожээ.
Би эргэн тойрноо хартал ээж гал тогоонд хоол хийгээд завгүй байгаа бололтой байв. Би Сэүнийг аажим дуудтал тэрээр манай дүүг тэврэн малийсаар ирээд: Аюулгүй яваад ирсэн биз гэж хэлээд урдаас инээлээ.
Би муухай хараад: Чи манайд юу хийж байгаа юм. Солиорчихоо юу???. Чухал уулзалт гээд байсан чинь энэ үү? гэтэл ээж гал тогооноос шагайн: Миний охин хурдан хувцасаа соль. Хоол нь бэлэн болж байна. Аав нь ч гэсэн удахгүй ороод ирнэ гэж хэлээд бид хоёр луу харан инээмсэглэлээ. Энэ хүмүүс бүгдээрээ солиорчихсон бололтой.
Сэүн миний хэлснийг үл тоон инээмсэглэн дүүг минь дагуулсаар зочны өрөө лүү яваад орчихлоо. Би бүр энд юу болоод байгааг ойлгохоо ч байлаа. Миний мэдэж байгаа ганц зүйл бол миний зүрх яг одоо галзуу мэт цохилж байна.
Би бушуухан хувцасаа сольчихоод гараад иртэл аав ирчихсэн надаас бусад нь хоолны ширээнд суучихсан байлаа. Мэдээж Сэүн ч бас сууж байсан.
Би ааваас айсаар урд нь очиж суухад надаас бусдад нь энд сайхан багаа бололтой. Гэтэл би одоо болтол энд юу болоод байгааг ойлгохгүй л...
Аав ам нээн: Тэгээд миний хүүхдүүд хэзээнээс үерхэж эхэлсэн юм дээ гэж асуулаа.
Нүүр минь улалзан юу гэж хэлэхээ мэдэхгүй байж байтал Сэүн: 2 сар гээд хэлчихлээ.
Би түүний үгийг сонсмогцоо хоолондоо гахан гараа савчуултал Сэүн миний гаранд ус атгуулаад: Гэнэт ингээд хүрээд ирсэнг минь уучлаарай. Хёориноос та хоёртой уулзъя гэж гуйсан ч зөвшөөрөхгүй байсан болохоор өөрөө мэнд мэдэхээр хүрээд ирсэн юм гэж хэлээд инээмсэглэлээ.
Ээж над руу зэмлэсэн байртай хараад: Яагаад аав ээжээсээ нуусан юм. Ямар чамайг бариад идчих биш. Энэ хүү ирж хэлээгүй бол хэзээ хэлэх байсан хүн бэ чи гэж хэлээд над руу харлаа.
Би гэм хийсэн хүүхэд шиг доошоо харан: уучлаарай гэж хэлээд хоолоороо тоглон суулаа. Гэтэл ээж Сэүний будаан дуур хачир тавьж өгөөд: Миний хүү гэртээ ихэнхдээ ганцаараа байдаг гэсэн үү? Тийм бол манайд ирж хоол идэж бай гэж хэлээд инээмсэглэлээ.
Сэүн ч ялсан хүний ёсоор малийн: За ээжээ гэж хэлээд инээмсэглэх нь тэр.
Би ээжээ гэсэн үгийг нь сонсон дахиж хоолондоо гахтал аав миний нуруун дээр дарж өгөөд: Хүү минь ингээд ирсэн чинь сайн хэрэг боллоо. Тэгээгүй бол охиноо ямар хүнтэй үерхэж байгааг мэдэхгүй өнгөрөх байлаа шүү дээ гэж хэлээд инээмсэглэлээ.
Тэгсээр оройн хоол дажгүй болж өнгөрөв. Дажгүй ч гэж дээ надаас бусдад нь л сайхан байсан бололтой.
Ашгүй нэг юм хоол дуусахад би бушуухан шиг Сэүнийг үүдний өрөө рүү чирэн: Ээж Сэүн явах хэрэгтэй болчлоо гэнээ. Би гаргаж өгчихөөд ирье гэж хэлтэл ээж гал тогооноос цухуйн: Юу гэсэн үг вэ хүү минь жимс идчихээд яв гэтэл Сэүн: Тэгэх үү гэж хэлээд инээх нь тэр.
Би хөлөн дээр нь гишгээд: Үгүй ээ чи явах хэрэгтэй ш дээ оройтчихлоо гэж хэлээд Сэүн рүү муухай хартал Сэүн ээж рүү харж бөхийгөөд: Нээрээ би явах хэрэгтэй байсанаа сая л саналаа. Баяртай ээжээ дараа ирье гэж хэлээд инээмсэглэтэл ээж инээмсэглээд: За тэгвэл миний хүү явдаа. Ойр ойрхон ирж хоол идэж байгаарай гэж хэлчихээд гал тогоо руу яваад орчихлоо.
Би ч Сэүнийг чирж гулдачсаар авч гараад: Чи чинь солиорчихоо юу? Юу хийгээд байгаа юм. Надаас ч асуухгүй. Дандаа дураараа аашлах юм гэж хэлээд муухай хартал Сэүн миний уруул дээр үнсээд: Хёорин ганцхан удаа уучилчих тэгэх үү? гэж хэлээд инээмсэглэлээ.
Би гараа зөрүүлэн элгэндээ аваад Сэүн рүү муухай харсаар: ямар санаатай ингэсэн юм гэж хэлтэл Сэүн инээмсэглээд: Чамд хайртай болохоор гэж хэлээд над руу нэг алхам дөхлөө.
Би хойшоо нэг алхам ухраад: Ю..юу...юугаа яриад байгаа юм гэхэд Сэүн инээмсэглэсээр: Чамд хайртай болохоор аав ээжээс чинь зөвшөөрөл авч албан ёсоор үерхэхийг хүссэн юм. Ирээдүйд ч гэсэн чамтай хамт байхыг хүссэн болохоор бас дахиж алдаа гаргахыг хүсээгүй болохоор энэ удаа бүх зүйлийг албан ёсоор хийхийг хүссэн юм. Надад итгээч гэж хэлээд инээмсэглэхэд нь би яаж ч чадсангүй.
Сэүн зөөлөн инээмсэглэсээр над руу дөхөхөд нь би нүдээ аньтал Сэүний уруул миний уруулан дээр биш духан дээр минь мэдрэгдлээ...
Энэ дураараа залууд яаж ч хичээгээд уурлаж чадахгүй байгаа би дэндүү өрөвдөлтэй юм.....
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...