Part 13

3.7K 186 1
                                    

  Тэнэг залуу ухаангүй шахуу өвдөж байж бас намайг хардах тэнхээ чамд байна гэж үү???Миний гарнаас барьсан түүний хүйтэн гар хамаг биеэр минь тог гүйлгэх шиг болж, зүрх минь түг түг цохилж эхэллээ.
Би түүнрүү аажим хараад: тийм биш болохоор эмийн сав байгаа газраа хэл гэж хэлтэл тэрээр ядарсан зовхио анин: ашгүйдээ гэж хэлэх нь тэр.
Би гүнзгий амьсгаа авч түүний гарыг тавиулаад эмийн сав хайхаар өрөөнөөс нь гарлаа.
Би гал тогоо, угаалгын өрөө гээд бүх газар нь хайсан боловч олсонгүй. Тэр эмнийхээ савыг хаана тавьчихдаг байнаа.
Би буцаж Сэүний өрөөнд орж иртэл тэр бүр цохийгоод орныхоо цагаан даавуунаас ч цагаан болчихсон байсан нь намайг айлгаж орхив.
Би эхний ээлжинд угаалгын өрөөнд нь орж ирж, ус алчуур авчран түүний духан дээр хүйтэн алчуур тавьлаа.
Гэтэл Сэүний хажууд байх утас нь дуугарч аваад хартал Чанёол залгаж байна.
Би тэр даруй утсыг нь авч: Чанёол???
Чанёол утасны цаана хэсэг гайхсан бололтой: Сэүний утас мөн биз дээ гэж асуулаа.
Би толгой дохиод: Тиймээ. Би Хёорин байнаа. Чанёол чамаас асуух юм байна. Чи Сэүний гэрийн эмийн хайрцаг нь хаана байдагийг мэдэхгүй биз???
Чанёол хэсэг чимээгүй болсоноо: би тэрийг сайн мэдэхгүй байна аа. Чи зүгээр үү? ямар нэгэн юм болоо юу?
Гэхдээ Сэүний утсан дээр Жан эмч гэсэн дугаар хадгалаатай байгаа. Тэр хүн чамд тус болох байх.
Би санаа алдаад: Сэүн их өндөр халуунтай байна. Би юу хийх ёстойгоо огтхон ч мэдэхгүй байна. Би бүр санаа зовоод. Эсвэл чи хүрээд ирээч тэгэх үү?
Чанёол бага зэрэг инээх сонсогдоод: Хёорин битгий санаа зов. Сэүн бухимдсан үедээ хүйтэн шүршүүрт ордог юм. Энэ удаа арай хэтрүүлчихсэн блолтой. Одоо намайг анхааралтай сонс. Сэүний утсан дээр Жан эмч гэсэн дугаар хадгалаатай байгаа. Тэр хүн бол Сэүний гэрийн хувийн эмч байгаа юм. Тэр хүн чамд тусална. Харин чи тэрэнд битгий санаа зов. Ойлгосон уу?
Би толгойгоо дохиод: Баярлалаа Чанёол. Нээрээ надад чамд үзүүлэх юм байгаа. Чи хэзээ завтай вэ?
Чанёол: чиний завтай үед би яваад очье доо. Дугаараа мессежээр явуулчихаарай. За одоо манай залууд анхаарлаа хандуулдаа. Дараа уулзалтлаа баяртай гэж хэлээд утсаа тасалчихлаа.
Би шуудхан дуудлагаа таслаад Сэүний утсыг хартал харсан зүйл минь намайг алмайруулж орхив.
Учир нь Сэүний утасны дэлгэцэн дээр миний кафе-д хүмүүст инээмсэглэн үйлчилж байгаа зураг байх нь тэр.
Би хэсэг алмайран зогсож байгаад ухаан орж Чанёолын хэлсэн эмч рүү залган түүнийг дуудахад удсан ч үгүй нэг настайвтар эмэгтэй хүрч ирэн түүний биеийг үзээд ханиад гэж оношилон эм уулгачихаад яваад өглөө.
Түүний халуун бууж эхлэхэд би доош буун гал тогоонд орж ирээд зутан хийж дээшээ гараад иртэл Сэүн сэрчихсэн байлаа.
Би зутантай хавтангаа түүний өмнө тавихад тэр яг л намайг анх удаа харж байгаа мэт бүх хөдөлгөөнийг минь дагуулан харах нь тэр.
Би гарт халбага бариулаад: Юуг нь тэгтлээ хараад байгаа юм. хурдан зутангаа ид гэж хэлтэл тэрээр миний хацарт хуруугаа хүргээд: Чи үнэхээр энд байна гэж үү? гэж хэлээд нүдээ томрууллаа.
Би Сэүн рүү муухай хараад: Чи одоо тэнэг юм уу? Юу боллоо гэж хүйтэн шүрүүрт орж өөрийгөө өвтгөдөг байнаа.
Гэхэд Сэүн муухай царайлж надруу өнөөх халбагаа шидэх шахам өгөөд: Яах гэж над шиг хүнд анхаарал тавиад байгаа юм. Тэрний оронд хайртай залуу дээрээ л очиж анхаарал тавь. Их царайлаг бас өндөр юм билээ. Тийм байхад яах гэж над шиг ийм тэнэг юман дээр ирж цаг заваа бараад байгаа юм гэж хэлээд буруу хараад хэвтчихлээ.
Яагаад ч юм Сэүнд гомдоод дээрээс нь гөжүүд зан хөдлөөд: Чи биш би их тэнэг юм байна. Юугаа бодож чамд өдөржингөө санаа зовж энэ хүртэл ирээд одоо чамаас ийм үг сонсоод сууж байгаа юм бол. Одоо дахиж санаа зовж гэрт чинь ирэхгүй болохоор тайван амраарай гэж хэлээд газраас цүнхээ аван өрөөнөөс нь гарч ирээд бушуухан гарах хаалгыг зүглэв.
Сэүнд бүр үнэхээр уур хүрч байна. Муу мангар юм чинь хүний хэлэх үгийг ч сонсохгүй хүнд уурлаад. Тэнэгтээд намайг ахтай минь хардаад чи явж л байхгүй юу. Больё дахиж Сэүнийг анхаарахаа л больчихё. Яагаад энэ нулимс гарах гээд байнаа???....
Тэр өдөр Сэүнийхээс гарч яваад хэдийн 3 хоног өнгөрчээ. Өөрөөр хэлбэл түүний царайг харалгүй 3 өдөр болчихож. Гэтэл өдөр ирэх тусам түүний царайг хармаар санагдаад санаад байна. "Яагаад надаас ирж уучлалт гуйхгүй байгаа юм бол. Магадгүй анхнаасаа надад сайн байгаагүй байх" гэсэн бодол толгойд минь орж ирэх болгонд улам ихээр түүнийг хармаар санагдаж, цээж давчдах нь хэцүү. Магадгүй би уучлалт гуйх ёстой байх л даа. Гэхдээ би ямар буруу юм хийсэн гэж уучлалт гуйх ёстой юм. Хэн миний үгийг сонсох ч үгүй хүнд уурлаад байлаадаа. Ингээд бодохоор бардам зан хөлийг минь тушаад юу ч хийж чадахгүй байгаа өөртөө дургүй хүрнэ.
Гэтэл хаалганы хонх жигнэсээр гаднаас Чанёол орж ирлээ. Тэр муу өөдгүй амьтныг бодсоор Чанёолыг дуудаснаа мартах дөхөж.
Би инээмсэглээд: Өө хүрээд ирсэн үү? гэхэд Чанёол урдаас инээмсэглээд: тийм ээ хүрээд ирлээ. Яагаад л манай залуугийн хамаг уурыг нь бараад байдаг юм дээ гэж хэлээд намайг зөөлөн нударлаа.
Би хошуугаа унжуулаад: хэн нь хэнийхээ уурыг барж байгаа болдоо гэхэд Чанёол чанга инээгээд: заза та хочрын асуудалд оролцохоо больё. Надад юу үзүүлэх гэсэн юм гэж хэлээд инээмсэглэлээ.
Би сая л түүнийг дуудсан учираа санаж халааснаасаа утсаа гаргаж ирэн дээр Жисүгийн байхдаа авсан өнөөх зургийн зургийг нь Чанёолд үзүүлээд: Энд байгаа хүү чамтай их адилхан санагдаад
Гэхэд Чанёолын царай нь барайн цахиртсан хоолойгоор: Хаанаас энэ зургийг олсон юм??? гэж асуулаа.
Чанёолын царай үнэхээр аймар харагдаж байсан болохоор би харцаа буруулаад: Жисүгийн гэрээс олсон юмаа. Хэрвээ энэ хүү чи мөн бол манай Жисү чиний хайж байгаа Жисү байх өндөр магадлалтай болж байгаа юм. Магадгүй Жисү овгоо сольсон байж магад....
Гэнэт Чанёол намайг тэврээд: Баярлалаа Хёорин. Үнэхээр их баярлалаа. Яг энэ зураг миний орны толгой дээр жаазанд байж байдаг юм. Би түүнийг олчихлоо шүү дээ. Баярлалаа гэж хэлэхэд миний сэтгэл тайвшран түүнийг зөрүүлэн тэврээд: Би чиний өмнөөс баяртай байна. Магадгүй би чамд тусалж чадах байх. Тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй хэлээрэй.
Гэхэд Чанёол намайг тэвэрсэн хэвээр толгойгоо сэгсрээд: Энэ чинь надад маш том тус гэж хэлээд мөрнөөс минь барин өөр лүүгээ харууллаа.
Би толгой дохин инээмсэглээд: Тэгвэл одоо яв даа гэхэд Чанёол нэг юм санах шиг болоод над руу харан: Гуйх юм байгаа юм байна гэж хэлээд инээмсэглэлээ.
Би гайхан Чанёол руу хараад: юу гэж асуухад Чанёол малийгаад: Манай залуутай учираа олчих тэгэх үү Хёорин. Тэр ойрын хэд хоног галзуу хүн шиг л байгаа. Бухимдаад л. Найзын хувьд түүний ийм байдалтай байгааг харах үнэхээр хэцүү байна. Гуйж байна манай мангар юмыг ганцхан удаа уучилчих тэгэх үү? гэж хэлээд урдаас минь хөөрхөн гэгч нь харлаа.
Би толгой дохин инээмсэглээд: ямар хөөрхөн юм бэ Чанёол. Би хичээнээ амлаж байна. Чи ч гэсэн хичээх хэрэгтэй шүү гэхэд Чанёол намайг тэврээд: Баярлалаа хийсэн бүх зүйлд чинь баярлалаа. Би Сэүнээс хэд дахин илүү шүү. Надад итгэж болно гэж хэлээд инээлээ.
Би ч гэсэн инээж түүнийг зөөлөн нудраад: Чи ч аргагүй найзаасаа тэс өөр хүн юмаа гэж хэлтэл Чанёол газар яг л хүнд юманд цохиулсан мэт унаад өглөө.
Гайхаад хартал Сэүн зогсож байх бөгөөд над руу яг л галзуу хүн шиг харж хүйтэн инээмсэглээд: Чи ийм охин байсан юм уу? Би уг нь чамайг бусдаас өөр гэж бодсон. Тэр хайртай залуу чинь ч яахав яаж миний найзтай... гэхэд Чанёол миний өмнүүр орон намайг хаацаалаад: Сэүн энэ чиний бодож байгаа шиг бишээ. Би тайлбарлъя гэхэд нь би гүнзгий амьсгаа аван Чанёолын өмнө орж зогсоод: Чанёолд хандан: Хэрэггүй дээ Чанёол гэж хэлчихээд эргэн Сэүн рүү хараад: Хэлэх гэснээ дуусга гэхэд тэрээр хүрч ирэн миний мөрнөөс чанга базаад: Би тийм инээдтэй байна уу? Надаар тоглох сайхан байсан уу? Би чамайг тэр өдөр гомдоосондоо ямар их харамсаж, хэчнээн удаа өөрийгөө хараан зүхэснийг мэдэх үү? Аргагүй л дээ. Би анхнаасаа чиний хувьд хэн ч байгаагүй. Тэглээ гээд чамайг миний найзтай... гээд үгээ дуусгалгүй эргэж хараад гараад явчихлаа.
Цээжинд минь бул хар чулуу ороод гацчихсан юм шиг хөндүүрлэн хөл дээрээ тогтох ч хэцүү санагдан газар унахад нүднээс минь бүлээн зүйл урсах нь тэр...
Мангар залуу. Яагаад миний хэлэх үгийг ч сонсолгүй дандаа өөрийнхөөрөө зөрүүдэлж намайг бас өөрийгөө ингэж их өвтгөөд байдаг юм. Яагаад надад сэтгэлээ илчлэх боломж ч олгохгүй ингэж өөдгүй зан гаргаад байгаа юм...  

Чинийхээр хайр гэж юу вэ?Where stories live. Discover now