Бурхан минь гэж миний зүрх...
Түүний гүн хар намайг цоо ширтэхэд зүрх минь яг л галзуу хүнийх мэт булиглан цохилж, хамаг цус минь толгой руу минь юүлэгдэх шиг болж байв. Сэүн урдаас зөөлөн инээмсэглэн: Чи юу бодож байна гэж асуулаа.
Би сандарсандаа: Маргааш хичээлдээ яаж явнаа гээд хэлчихлээ.
Сэүн чанга инээгээд: Маргааш амралтын өдөр болохоор хичээлдээ явах шаардлагагүй ээ гэж хэлээд өндийж миний гарнаас эмний хайрцаг авах нь тэр. Би гайхан Сэүн рүү хараад: Түрхэж дуусаагүй байсан ш тээ гэж хэлтэл Сэүн зөөлөн инээмсэглээд: Одоо унтаж амардаа ядарсан байх гэж хэлээд намайг арагшаа зөөлөн хэвтүүлэн хөнжлөөр хучлаа.
Одоо хүртэл миний зүрхний цохилт буурах нь битгий хэл улам илүү ихэссээр. Сэүн хөнжлөөр хучаад миний дээрээс тонгойн: Намайг битгий удаан хүлээлгээрэй гэж хэлээд доошоо тонгойход нь би нүдээ аньлаа.Удалгүй Сэүний зөөлөн уруул духанд минь хүрэх мэдрэгдэх нь тэр... Өглөө нь би сэрсэнийхээ дараа Сэүнийг сэрээхгүйг хичээн зөөлхөн гишгэлсээр доош буун зочны өрөөнд орж иртэл зурагтаар мэдээ гарч байлаа. Мэдээгээр: Өчигдөр "Х" цэнгээний газарт томоохон хэмжээний баривчилгаа болж эрэн сурвалжлагдаж байсан иргэн "Э"-г хамтрагчидых нь хамт баривчилжээ. Иргэн "Э" нь өсвөр насны охидыг хууран мэхэлж, бэлгийн дарамт үзүүлдэг байх магадлалтай юм байна.. Мөн тус баривчилгааны үеэр хохирогч болох шахсан 6.... Гэнэт зураг унтрахад би аажимаар хойшоо эргэн хартал Сэүн удирдлага барьчихсан зогсож байлаа.
Сэүн санаа зовсон байртай миний өмнө ирж зогсоод шууд намайг тэврээд авлаа. Өчигдрийн болсон явдал толгойд зурвасхийн бие минь чичирч эхлэхэд Сэүн намайг улам чанга тэврээд: Март битгий тэр талаар дахиж бод. Зүгээр л өчигдрийг толгойноосоо авч хая. Чи өчигдөр тэр газар байгаагүй гэж хэлэхэд нь би зүгээр л Сэүнийг зөрүүлэн тэвэрлээ. Учир нь түүний тэврэлт намайг юу юунаас илүү намайг тайвширахад тусалж байлаа.
Би тайвшираад Сэүнээс алгуур холдон: Баярлалаа гэж хэлтэл Сэүн малийж гараа дэлгээд: хэзээд бэлэн гэж хэлээд над руу дөхөхөөр нь би гэдэс рүү нь цохиод: Маяглаад бай гэж хэлтэл Сэүн хошуугаа унжуулаад: би ашиглагдаад хаягдаж байгаа юм байна л даа гэж хэлээд над руу муухай харлаа.
Би урдаас нь муухй хараад: Хнн ашигласан гэнэ шүү гэж хэлтэл Сэүн миний гарнаас атгаад: Заза бууж өглөө. Одоо өглөөнийхөө цайг ууя. Би чамд зориулж бэлдсэн болохоор заавал идэж дуусна шүү гэж хэлээд намайг чирэн гал тогооны өрөө лүү орууллаа. Тэр үнэхээр их хичээсэн байх бөгөөд ширээ дүүрэн хүнс бэлджээ. Би толгойгоо сэгсрээд: Үгүй ээ Сэүнээ би гэртээ хариад цайгаа уучих нь гэж хэлтэл Сэүн намайг хүчээр ширээнд суулгаад: Би ганцаараа хооллох дургүй ээ. Тийм болохоор миний төлөө үлдчих гэж хэлэхэд нь би яаж ч чадалгүй ширээнд суун хамт хоололлоо. Сэүн яг миний урдаас харж суугаад хоолоо ч идэхгүй инээмсэглэн намайг ширтэнэ.
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...