Яагаад надад сэтгэлээ илчлэх боломж ч олгохгүй ингэж өөдгүй зан гаргаад байгаа юм.Чанёол миний мөрнөөс барьж намайг босгоод: Хёорин битгий уйл. Би Сэүнд бүгдийг тайлбарлах болохоор одоо битгий уйл гэж хэлээд нулимсыг минь арчиж өглөө.
Би өөрийгөө хүчлэн инээмсэглээд: Хэрэггүй дээ. Чи сая түүний намайг юу гэж боддогийг сонслоо шүү дээ. Ийм байхад юу тайлбарлах ёстой гэж. Зүгээр л тэр тэнэг бодолтой нь үлдээчих гэж хэлээд гал тогоог зүгэллээ.
Чанёол араас: Би тэр тэнэг амьтанд бүгдийг нь ойлгуулнаа гэж хэлээд гараад явчихлаа.
Би угаалгын өрөөндөө орж ирж нүүрээ угаачихаад кафе-гаа хаан гэрийг зүг явлаа.
Маргааш өглөө нь босч урам муутайхан хувцасаа өмсөөд сургууль дээр иртэл Сэүн хэдийн ирчихсэн намайг орж ирэхэд шууд л харцаа буруулан арын ширээнд сууж байсан Хэсүтэй юм яриад эхлэв.
Уг нь Чанёолыг түүнд тайлбарласан байх гэж найдсан юмсан. Би түүнийг харалгүй хажуугаар нь өнгөрөн хамгийн арын ширээнд суухад ангийхан шивэр авир хийж эхэллээ.
Би ч тэднийг үл тоон хичээлдээ анхаарлаа хандуулсаар арай хийн завсарлагааны цаг хүргэн бушуухан ариун цэврийн өрөөг зорьлоо. Учир нь түүнийг өөр охидуудтай маяглаж байгааг нь харах үнэхээр хэцүү байна.
Би нойлын тагийг доош буулган дээр нь суугаад гүнзгий амьсгаа авч: Хёорин одоо түүнийг март. Угаасаа анхнаасаа л чи түүнд сайн болох хэрэггүй байсан юм. Одоо түүнд сайн болсон шигээ мартахад л болно. Энэ тийм ч хэцүү зүйл биш шүү дээ гэж хэлэхэд чихэнд минь түүний хэлсэн үгс цуурайтах шиг болж зүрхийг минь базлана. Дахиад л өнөөх танил нулимс хацрыг минь норгосоор урсаж эхлэв.
Нулимсаараа сэтгэлээ угаагаад толинд хартал өөрөөсөө цочих шиг болов. Нүд минь хавдаад улайчихсан, нэг л биш харагдахад би гүнзгий амьсгаа аваад хүйтэн усаар нүдээ сайн шавшиж байгаад гарч ангид орж ирэхэд Сэүн ганцаараа сууж байх нь тэр.
Түүний царай намайг хармагцаа эрс хувиран гэмшсэн эсвэл бүр шаналсан ч юм шиг болчихов. Магадгүй би тэгж бодохыг хүссэн байх.
Би түүний хажуугаар салхи татуулан өнгөрч хойд талын ширээн дээрээ ирж суугаад нүдээ аниад хэвтчихлээ. Тэгэхгүй л бол түүнийг харах болгондоо өвдөх юм шиг санагдаад бүр хямарч орхив.
Удалгүй ангийхан бужигналдсаар орж ирэн хичээл эхэллээ. Би Сэүнийг үл тоомсорлож буй мэт царай гаргахыг хичээх боловч энэ оролдлого минь бүтэлгүйтэн нэг мэдэхэд л түүнийг ширтчихсэн сууж байх нь хэцүү. Хичээл тарахыг хүлээсээр ашгүй хонх дуугарахад Сэүн хамгийн түрүүнд гараад явчихлаа. Яг л өчигдөр кафегаас гарч явсан шиг. Хаалга руу ширтэж суусаар ухаан орон эргэн тойрноо хартал би ангид ганцаархнаа үлдчихсэн байв. Тэр даруй босч цүнхэндээ юмаа хийгээд кафе- руу биш агентлаг руу явлаа.
Энэ удаа жинхэнэ агентлагт харъяалагдаж, жинхнээсээ загвар өмсөгчийн гараагаа эхэлж чадахаар болсон. Мэдээж энэ бүгд Сэүний ач. Уг нь энэ мэдээг хамгийн түрүүнд тэр хүнд хэлэхийг хүссэн юмсан...
Агентлагтай гэрээгээ хийчихээд шууд кафедаа ирлээ. Дараа долоо хоногоос агентлагт ажиллаж эхлэх болохоор энэ долоо хоногт л кафед ажиллана. Тийм болохоор ч тэр үү сэтгэлд нэг л дотно санагдана. Би хичээлээ хийдэг байсан ширээндээ дээрээ ирж суугаад яг урьднын адил хийчээлээ хийлээ.
Гэтэл дахиад л тэр өөдгүй амьтан толгойд дотор минь орж ирэн сэтгэл санаа үймүүлээд л. Би яг галзуурч байгаа байх. Яагаад надад тэгж хандсан хүнийг санаад байгаа юм бэ? ухаантай бай л даа Хёорин...
Дахин нэг өдөр эхэлж нүүрэн дээр минь нар туслаа. Зовхи минь хүндэрч байхыг бодвол нүд минь хавдчихсан бололтой. Тэгсэн ч хичээлдээ явах хэрэгтэй болохоор хэдий хүсэхгүй байсан ч сургуулийн зүг алхана.
Ангид орж ирмэгц түүний харцтай тулгарч хамгийн арын суудал руу явлаа. Гэхдээ өнөөдөр түүний харц нэг л өөр байна.
Хичээлийн цаг дуусч би цэвэрлэгээндээ орлоо. Өнөөдөр миний Сэүн бид хоёрын анги цэвэрлэх ээлж. Уг нь надтай хамт манай ангийн охин хамт цэвэрлэдэг байсан ч Сэүн зөрүүдэлсээр байгаад өнөөх охинтой өдрөө сольчихсон.
Угаадсаа асгах л үлдэхэд би түүн рүү харалгүй: би угаадсаа асгачих болохоор чи түрүүлээд яв. Одоо чиний хэрэг байхгүй гэж хэлээд хувинтай усаа аван угаалгын өрөө лүү явлаа.
Угаадсаа асгачихаад ангид ороод иртэл Сэүн яваагүй цонхны тавцан дээр сууж байх нь тэр. Би хувингаа байранд нь тавиад цүнхээ автал Сэүн: уучлаарай гэж хэлэх сонсогдов.
Би байрандаа таг хөшин юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байтал тэр үргэлжлүүлэн: Тэдгээр үгсийг хэлье гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л чамайг надаас өөр эрэгтэй хүнтэй хамт байхыг харахаар би галзуурах дөхдөг. Ганцхан чиний л өмнө би өөртөө итгэлгүй хулчгар нэгэн болж хувирдаг. Бусад үед юу юунаас илүү өөртөө итгэлтэй бардам нэгэн байдаг бол энэ бүх зан чанар ганцхан чиний өмнө хумхын тоос мэт жижгэрч чамайг өөр хүнд алдчихвал яана гэсэн айдас минь намайг солиоруулах дөхдөг. Тэр бүх тэнэг бодол минь намайг харалган болгож чамайг хэчнээн их зовоож байгаагаа ойлгосонгүй. Уучлаарай дахиж чиний нүдэнд үзэгдэж чамайг зовоохгүй гэж хэлээд хаалганы зүг алхах нь тэр.
Би түүн рүү гартаа тааралдсан алчуураа авч шидээд: Чи яагаад ийм дураараа байдаг юм. Яагаад ганцхан өөрийнхөө хэлэх үгийг хэлчихээд миний хэлэх үгийг сонсдоггүй юм??? Яг одоо би чамд бүх үгээ хэлэх болохоор бүгдийг нь сонсчихоод яв гэхэд Сэүн над руу гэмшсэн харцаар харлаа.
Би нулимсаа тэвчин: Муу өөдгүй амьтан минь сонс. Чиний хайртай гээд байгаа залуу минь миний ах мэдэв үү? Чи тэр үед надаас асуусан. гэхдээ чи хэтэрхий халуунтай байсан болохоор мартчихсан байх л даа. Тэглээ гээд хэлэхийн хооронд тийм зэвүүн үг хэлэх шаардлага байсан юм уу? бас яагаад хэн нэгний тайлбарыг сонсдоггүй юм. Тэдгээр муухай үгсийг амнаасаа гаргахаасаа өмнө миний эсвэл Чанёолын тайлбарыг сонсоход л болох байтал... Миний ямар их өвдсөнийг мэдэх үү? Одоо ч гэсэн өвдөж байна гэж хэлэхэд цээжинд нэг юм зуран нулимс урсаж эхэллээ.
Харин Сэүн тэнд юу ч хийж чадалгүй хий дэмий л сандран зогсоно.
Би үргэлжлүүлэн: Хэрвээ чамд сайн болоогүй байсан бол ингэж их өвдөхгүй байсан юм муухай амьтан минь. Чи гэнэт амьдралд минь орж ирсэн шигээ гэнэт л зүрхийг минь догдлуулж эхэлсэн. Чамайг харж, надад хүрэх болгонд чинь зүрх минь яг л галзуу хүнийх шиг цохилж, чамайг харахгүй нэг өдөр болоход санаа зовж өөрийн эрхгүй санадаг болчихсон. Гэтэл юу гэнээ дахиж нүдэнд чинь харагдахгүй гэсэн үү? би чиний хувьд хэн болоод надаар ингэж тоглоод байгаа юм. Хэний дураар миний амьдралаас явна гэж??? Намайг үлдээч гэж гуйвал чи бас л өөрийн дураар явах уу?. Одоо хангалттай би залхаж байна. Хэрвээ явмаар байвал яв. Харин дахиж миний амьдралд орж ирнэ гэж санах ч хэрэггүй шүү гэж хэлээд нулимсаа арчтал Сэүн хаалганы тэндээс хурдан хурдан алхалсаар урд минь ирж зогсон гарнаас минь барьж өөр лүүгээ харуулаад: Уучлаарай дахиж чамайг зовоохгүй ээ гэж хэлээд сэхээ авч амжаагүй байтал хоёр гараараа хацарнаас минь барьж байгаад уруул дээр минь үнсчихлээ.
Бурхан минь гэж би ч энэ залуугийн дураараа занг засч чадахгүй бололтой...
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...