Энэ дураараа залууд яаж ч хичээгээд уурлаж чадахгүй байгаа би дэндүү өрөвдөлтэй юм....Сэүн миний урдаас харж инээмсэглээд: Уур нь гарсан уу? гэж хэлээд гарнаас минь атгалаа.
Би муухай хараад: Чамд уурлаж чаддаг болох юмсан. Өөдгүй амьтан гэтэл намайг тэврээд: Одоо аав ээж хоёр чинь мэддэг боллоо. Харин ахад чинь яаж хэлнээ гэж хэлээд хамраа үрчийлгэлээ.
Би гэдэс рүү нь нудраад: Тэнэгтээд байгаач. Манай ах аав ээж хоёроос тэс өөр хүн шүү. Чи толгойгүй болсон л гэж мэд гэтэл Сэүн дахиад л зөвшөөрөлгүй уруул дээр минь үнсчихлээ.
Зүрхний минь цохилт дээд цэгтээ хүрэх шиг болж, хамаг байдаг бие минь халуу дүүгэн хорвоогоос тасарч байгаа мэт мэдрэмж төрнө.
Гэнэт "Хёорин" гэх дуу гарахад бид хоёр сандран хоёр биенээсээ холдон харвал ах зогсож байх нь тэр.
Өнөөдөр би ч үхжээ гэж бодон доошоо хараад уруулаа хазалж байтал ах урд тулж ирэн, хоёр гутал нь нүдний өмнө харагдана. Сэүн ч гэсэн бага зэрэг сандарсан бололтой: Сайн байна уу ахаа гэж хэлээд гараа сунгалаа.
Ах үнэхээр ууртай харагдах бөгөөд над руу хараад: Дагаад яв гэж хэлээд Сэүнийг мөрлөн урд гарч алхлаа. Би Сэүний гомдолтой нүдээр харсаар ахыг даган гэлдэрнэ. Ах цахилгаан шатанд ч, гэрт ч надтай нэг ч үг сольсонгүй.
Би жимсний жүүс падносон дээр тавиад ортол ах хөгжим сонсоод хэвтэж байв. Би ахын хөлд суугаад: Ахаа жүүс уу? гэж хэлтэл чихэвчээ тайлалгүй жүүс авч, нэг амьсгаагаар ууж дуусчихаад буцан дээшээ хараад хэвтчихлээ. Ахтай ийм харилцаатай болсондоо үнэхээр их гэмшин хөлд нь сууж байгаад: Уучлаарай ахаа гэж зөөлөн шивнэлээ. Гэтэл гэнэт өндийж суугаад чихэвчээ аван: Чи чинь ер нь юу бодож байсан рүн бэ? Яаж гэрийхээ гадаа тэр нэг чөрийсөн юмтай. Намайг ямар эвгүй байдалд орсоныг мэдэх үү? гэж хэлээд над руу муухай харлаа.
Би толгойгоо гудайлгасаар: ахаа уучлаарай. Миний буруу гэтэл: Хэзээнээс эхэлж үерхэж байгаа юм. Дээр арай анх уулзахад гэхэд нь би яриаг нь таслан: Үгүй ээ ахаа. Тэгэхэд үерхээгүй байсан юмаа гэтэл харц нь арай зөөлрөн: Чи ер нь яасан дүүрчихсэн хүн бэ? яаж гэрийнхээ үүдэнд. Хүн амьтнаас ичиж зовдоггүй юм уу? гэхэд нь би дотроо хий дэмий л Сэүнийг буруутган сууна.
Ах тэгж байгаад арай гайгүй болон: Хэзээнээс үерхэж байгаан гэж асуулаа. Би доошоо харсаар: удаагүй ээ гэж хэлтэл ах: Тэр нэг хачин хүйтэн царайтай юм чинь надад ерөөсөө таалагдахгүй байна. Би тэр нэг юмыг чинь үргэлж ажиглах болно. Тэгээд чи охин хүүхэд байж оройтохоо боль. Орой 10 цагаас хойш гэрээсээ гарахгүй шүү. Бас хэрвээ тэр нэг юм чинь жоохон л хачин ааш гаргах юм бол шууд надад хэл мэдэв үү? Нуусан байгаад үзээрэй чи гэж хэлээд над руу харлаа.
Би урдаас нь зальтай инээмсэглэн: Ахаа орой зураг авалттай үед яах юм бэ гэтэл хэсэг бодол болж байснаа: Шууд надад хэл. Би очиж авч байх болно. Тэр нэг юмаа биш намайг дуудна шүү. Өөр яриа байхгүй. Хэрвээ миний хэлсэн нэг л үгнээс зөрөх юм бол тэр үед юу болохыг би ч хэлж мэдэхгүй байна гэж хэлээд хөгжмөө зүүгээд дээшээ хараад хэвтчихлээ. Хаа очиж ахтай гайгүй хэл амаа олчихсон болохоор би дахиж элдэв янзын юм ярилгүй хаалгыг нь зөөлхөн хаан өрөө лүүгээ орлоо...
Сэүнээс болж нэг өдөрт яасан ч их юм үзэв. Золтой л зүрх зогсчихсонгүй. Муу зүвүүн өөдгүй, дураараа гэж бодтол түүний намайг үнссэн санаанд орж ирэн өөрийн эрхгүй ичин хацар ам минь улайлаа. Ядаж байхад ах харчихсан. Аххх энэ Сэүнээс болж галзуурах нь.
Маргааш өглөө эртлэн босон хувцасаа өмсөөд гараад иртэл Сэүн хүлээж байлаа.
Би муухай харсаар очиж цохиод: Чиний наад дураараа занг яая даа. Би өчигдөр чамаас болоод бараг л гэрийн хорионд орчихсон гэтэл Сэүн инээмсэглээд: Зүгээр ээ ээж аав надад сайн юм чинь гэхээр нь би муухай хараад: Больж үз. Ахын уурыг гартал дахиж манайхаар битгий ирээрэй гэж хэлээд урд нь гаран алхлаа.
Гэтэл Сэүн намайг гүйцэж ирэн гарнаас минь хөтлөөд зэрэгцэн сургууль руу алхтал урд Жисү Чанёол хоёр явж байлаа. Чанёол Жисүг үүрчихсэн, Жисү яг л аавдаа эрхэлж байгаа жоохон хүүхэд мэд Чанёолын нүүр гараар оролдон их хөгжилтэй явна. Ядаж энэ хоёр минь сайн байгаа бол болж дээ гэж бодсоор бид тус тусынхаа ангид орлоо.
Завсарлагааны цагаар цайны газар сууж байтал Чанёол Жисү хоёр хөтлөлцсөөр орж ирлээ. Сургуулийн бүх хүүхдүүд тэр хоёрыг эргэн байж харна. Тэр хоёр загвар үзүүлж явсаар ширээнд ирж суухад бид дөрөв хамтдаа хооллож эхэллээ.
Би гэнэт нэг зүйлийг санан: Нээрээ Жисү чи овгоо сольчихсон юм уу? Би чамаас асууя гэж бодоод байсан юм гэтэл инээмсэглэн толгой дохиод: Ммн намайг бага байхад би ээжийнхээ овгоор овголж байсан юм. Харин тэр жил ээж өөр хүнтэй суугаад, манайх нүүж би өөр овогтой болсон байхгүй юу гэж хэлээд инээмсэглэлээ.
Би Жисүгийн найз гэж явж байсандаа ичих шиг болов. Өдий олон жил найзууд гэж явчихаад энийг нь ч хүртэл мэдээгүй явж байдаг.
Жисү энэ байдлыг минь анзаарсан бололтой миний гарнаас атгаад: Хёорин зүгээр дээ. Би ямар чамд хэлж байсан биш битгий өөрийгөө буруутга гэж хэлээд инээхэд нь би урдаас нь инээмсэглээд: Би одооноос сайн найз байх болноо гэтэл Жисү: пшшш чам шиг сайн найзыг хайгаад олохгүй болохоор битгий иймэрхүү юм бод за гэж хэлээд Чанёолыг наллаа.
Бид дөрөв хөгжилтэй нь аргагүй хооллож дуусаад анги ангидаа орж ирэн хичэлдээ шамдлаа. Сэүн урьднын адил намайг ширтэн хааяа гарнаас минь атгана. Тийм хүтйэн хөндий байсан хүн одоо ингээд сууж байна гэхээр цаанаа л нэг итгэмээргүй. Бас түүний дулаахан гар миний гарыг тэр чигт нь атган суухад цаанаа л нэг дэндүү тайван бас амар амгалан мэдрэмж төрнө.
Тэгсээр хичээлийн цаг дуусч, Сэүн залуустай хамт гадуур гарах болсон болохоор би ганцаараа гэрийн зүг алхаж байлаа. Сургууиас гэр хүртэл алхах замдаа анх Сэүнтэй танилцсан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэлх бүх үйл явдлыг бодон ганцаараа инээмсэглэн алхана. Зэвүүн юм шиг мөртлөө дэндүү хүүхдийрхүү гэнэн тэр үйлдэл болон бас том хүнийх мэт хэрсүү ухаан. Сэүнийг бодох тусам өдөр өдрөөр дурлах зүрхээ би нэгэнт барьж чадахаас өнгөрсөн бололтой.
Жоохон холдохоор л үгүйлэн санаж, бяцхан маргааны дараа байж сууж чадамгүй болтлоо тавгүйтнэ. Хамгийн хэцүү нь би гэдэг хүн нэгэнт Сэүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахаа байжээ.
Яг орцныхоо үүдэнд иртэл нэгэн танил төрх нүдэнд тусав. Гайхаад хартал өнөөх хөвгүүн болох Бэкхён.
Би харчихаад өнөөх хөвгүүний урд очин: Ярилцах хэрэгтэй байна. Намайг дагаад яв гэж хэлээд цэцэрлэг рүү алхлаа.
Өнөөх хөвгүүн чимээгүй намайг даган алхсаар бид хоёр хамтдаа саравчинд орж ирэн суулаа.
Би өнөөх хөвгүүний урдаас харан: Уучлаарай. Сэүн надад бүхнийг хэлсэн. Бас тэр үнэхээр их харамсаж байгаа. Одоо түүнийг уучлаад эвлэрч болохгүй гэж үү?. Өнөөх охины хувьд харамсаж байна. Гэхдээ хэзээ нэг өдөр гадаадаас ирж таарна үү дээ гэж хэлээд инээмсэглэтэл өнөөх хөвгүүн чанга чанга инээгээд: Сэүн муу хулчгар амьтан. Юу гэж хэлсэн гэнээ. Гадаад явсан гэв үү? гэж хэлээд чанга чанга инээж эхлэх нь тэр.
Би гайхан тэр хөвгүүнээс бага зэрэг зайтай суугаад: Юу нь тийм инээдтэй байна гэхэд өнөөх хөвгүүн гэнэт надад тулаад: Чи үнэхээр инээдтэй байна гэж хэлээд зэвүүн инээлээ. Яг л хуучны Сэүн шиг...
Өнөөх хөвгүүн босч миний урдаас харж зогсоод: Чи яг л тэрэн шиг минь хэтэрхий гэнэн юм. Сэүний хүүхэлдэй шиг түүний хэлсэн бүхэнд итгэчихээ шив. Би уг нь Сэүнийг үнэнээ хэлнэ гэж найдсан ч тэр хулчгар хэлээгүй бололтой. Бодвол мөрийн талаар ч бас хэлээгүй биз гэж хэлээд миний нүүрэнд тулан нүд рүү минь ширтлээ...
Сэүн чи хаана байна аа? Бас чи юу хийчихсэн юм бэ???
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...