Snow White and Seven Sexy Dwarfs [part1]

2K 76 7
                                    

Нам гүм харанхуй өрөөнд комьпютерийн бүдэг дэлгэц л гэрэлтэх ба үс нь арзайж, амандаа талх зуусан эмэгтэйн keyboardдаа зогсолтгүй нүдэх дуу хадах ажээ. Тэрбээр орчин үеийн хүн гэхээргүй харагдах бөгөөд нүүрэн дээрх батга, үсээ гөлчийтөл боосон нь суудлаасаа бөгсөө өндийлгөж, бөглүү өрөөнөөсөө хэдэн өдөр цухуйгаагүйг нь илтгэнэ. Сая л нэг гараа keyboardнаасаа салган хэд хэд дугарган нүдний шилээ тайлан чулаадаад суниалаа. "Ингэж нэг энэ новшийн ажлын ард гарах гэж. Өөрийгөө энэ өрөөний буг болох нь гэж бодож байлаа шүү" гэж бувтнахтай нь зэрэгцэн утсанд дуудлага ирж буйг илтгэх чимээ өрөөгөөр битүү тарлаа. Нари "захирал" гэж чангаар уулга алдаад утасаа шүүрэн авах нь тэр...

"Наригийн талаас"

Би: " Байна захирлаа? "

Захирал: " Гу Нари хаана байна? "

Би: " Гэртээ л "

Захирал: " Чи ингээд амраад л байх хэрэг үү? "

Би: " Үгүй ээ захирлаа, би сая ажлаа хийгээд дуусгачихлаа. Аас хэд хэдэн судалгаа бэлдсэн л дээ "

Захирал: " Тэгээд бэлэн юм уу? Чамаас манай алба их зүйл хүлээгээд байгааг ойлгож байгаа биздээ? "

Би: " Мэдээж би ойлгож байна захирлаа "

Захирал: " Тэгвэл наад гэрийнхээ буг царайлаад байлгүй ажил дээрээ ирж бэлдсэн зүйлээ үзүүл. Тэрийг чинь харж байж ном бичих эсэхийг чинь шийдэе! Зүгээр ч нэг хэдэн хуудас юм сараачаад байгуулагын нэр нүхэнд унагаах зүйл биш гэдгийг мэдэж байгаа гэж найдъя. 30 минутын дараа бүх зүйлээ жин тан болгоод хурлын танхимд зогсож бай!!" гээд утсаа тасалж орхилоо.

Бурхан минь 30 минут!! Нүүрээ хальт угааж, гарт таарснаа углаад ум хум цүнхэндээ хамаг юмаа чихэн яарсаар такси барин ажлынхаа үүдэнд ирээд санамсаргүй нэг залуутай мөргөлдөж орхив. ''Уучлаарай би дэндүү их яарсандаа орчиноо умартах шахаж " гэсээр бувтнахад залуу үл ялиг инээмсэглэн газраар тарсан зүйлүүдийг авахаар бөхийлөө. " Зүгээрдээ, би л дэндүү яарсан бололтой " гээд гараа сунгахад нь би сая л эргэн тойрноо анзаарч үсээ янзлангаа түүний гарт байгаа цааснуудыг аваад талархлаа илэрхийлэн хуралын танхим руу зүглэв. Одоо л амьсгаа авах тэнхээтэй болсондоо баярлах мэт хөлсөө хэд хэд хүчтэй арчаад хуралын танхимруу чиглэх хэн нэгний хөлийг чимээг чагнан зогсоно. Гэвч хаалга нээгдэж захирал биш Мина байв.

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Where stories live. Discover now