Би санаа алдан
"Үхмээр санагдаж байна"Сүхёг инээн
"чиний л сонгосон зам. Би чамд туслах л гэсэн юм"Би Сүхёг рүү муухай харсаар
"яг туслах сэтгэл мөн үү?""Хүнийг дэмий муухай хардах юм аа? Хэн нь буруу зүйл хийлээ дээ"
Би хоолойгоо засан
"Туслах гэсэн ч бай яах ч гэсэн бай хамаа алга. Яг мухар зам руу орчихсон юм шиг санагдаад ичээд байна"
"Одоо энэ чигээрээ нэг байгаад үзвэл яаасан юм?"
"Чи ингэхэд яг яагаад надад туслаад байгаа юм?"
"Мэдэхгүй юм даа зүгээр тэгэх хэрэгтэй юм шиг санагдаад" гээд инээмсэглэв.
Энэ залуу чинь одоо юу вэ? Гайхаж орхилоо байна.
"Чи надад сайн биш байлтай"
"Сэтгэлээ илчилсэн юмсан"
"ЮУ? ХЭЗЭЭ?"
Сүхёг инээсээр
"Юундаа дуугаа өндөргөсөн юм. Анзаараагүй юм бол нэг санах гээд үзэхгүй юу би гарлаа жоохон байж байгаад доошоо буугаарай" гээд өрөөнөөс гараад явчихав. Би Сүхёгийн араас дэмий ширтэн зогслоо. Яг юу болчихвоо? Гэнэтийн зүйлс их болсон тул орон дээрээ суун бодолд автлаа. Одоо аль замыг нь сонгох уу? Бодолдоо дарагдаж суутал утсанд мсж ирлээ. Ахаас байна.
"Түргэн ааш гаргаж ширүүн хандсан бол ахыгаа уучлаарай. Хайртай шүү миний Нари"
Би санаа алдан орон дээрээ хойш унан хэвтэв. Хэтэрхий амиа бодоод ахыгаа гомдоогоод энэ олон залуусыг хүртэл эвгүй байдалд оруучихсан байснаа анзаарсангүй. Өөрийнхөө мөрөөдөл зорилгыг хэт дагаж туйлширч бусад хүмүүсийг ийм байдалд оруулах хэрэг байгаа гэж үү? Орой доош буун явна гэдгээ эвтэйхэн хэлж уучлалт гуйх нь зүй ёсных байх. Буцаад боссоор орон дээрээ суун чомдандаа хувцаснуудаа эвхэж хийж эхлэв. Ах руу залган
"Байна уу?"
"Өө Нари"
"Убба уучлаарай. Би ч бас түргэн аашилж муухай үгс хэлсэн бололтой"
"Би ч яахав зүгээр. Чи харин? Наад залуус чинь чамайг буруу ойлгоогүй байгаа?"
Би санаа алдан
"Баригдчихсаан ахаа. Та намайг орой ирээд авах уу? Яаж ч бодсон буруу зүйл юм. Дээрээс нь энэ уучлалт гуйчихаад явмаар байна"
"Ойлголоо. Чиний шийдвэр яаж ч байсан дагахаас өөр сонголт үлдээдэггүй хүүхэд шүү дээ чи. Орой залгаарай"
ŞİMDİ OKUDUĞUN
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
Hayran KurguГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?