Тэд бүгд гарч яваад би ганцаараа гөлийсөөр ширээний ард сууна. Ямар ч байсан миний сайн мэдэж буй зүйл нөхцөл байдал өөр тийшээ эргэчихлээ. Юун түрүүнд захиралд хэлэх хэрэгтэйгээ санан утсаа шүүрлээ. Яг захирал руу залгах санаатай сууж байтал ах өөдөөс залгаж таарав.
"Байна?"
"Нари. Болсон уу? Одоо очоод авах уу?"
"Ахаа би одоо ажил руу явах гэж байна хоёр цагийн дараа манай ажил дээр хүрээд ирэх үү? Ярилцах зүйл байна"
"За за ойлголоо. Тэгвэл 2 цагийн дараа уулзъя"
Хувцасаа өмсөөд ажил руу таксидаад ирлээ. Дотогш ороход манайхан бужигнаж байдгаараа л бужигнаж байв. Богум намайг харчихаад цаана юм канондаж байснаа инээгээд даллав. Би ч мөн хариу инээж даллачихаад алхтал Чанүг мөн инээсээр даллаж байгаа харагдлаа.
"Юу байна Нари нархан минь" гэсээр инээгээд байв.
"Байдгаараа л. Захирал ирсэн үү?"
"Тиймээ. Дотор байна"
Би шууд захирлын өрөө рүү очин хаалгыг нь зөөлөн тогштол захирал дотроос "Ор ор" гэж орилох нь сонсогдов. Хаалгыг нь аажуухан нээгээд шагайвал захирал хэдэн цаас харсаар компьютер луугаа нухацтай ширтээд сууж байна. Би бүтэн биеээрээ ороод хаалгыг нь зөөлөн хаалаа.
"Яаасан Нари? Ах чинь ирсэн гэсэн байхаа. Давгүй юу?"
"Тиймээ. Дуулгах их том мэдээтэй захирлаа"
"За?"
Би захирал руу болгоомжтой харж байснаа "Суучих уу?" гэхэд захирал цаасаа доошлуулан над руу хараад
"Тэгээч дээ. Юу юм?"
"Би баригдчихсан" гэхэд захирал барьж байсан цаасаа тавин ширээнээ тойрч ирээд гараа энгэртээ зөрүүлсээр ширээгээ налж зогслоо.
"Юу болсон юм? Бүгдийг нь ярь"
Би захиралд бүх зүйлсээ яритал захирал анхааралтай сонсож байснаа
BINABASA MO ANG
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
FanfictionГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?