Чанүд хайргүй..эсвэл хайртай? [19]

312 52 4
                                    

Би нүүр гараа угаачихаад бээлий өмсөж сойзоо бээлийтэйгээ цуг хаячихаад ахиж гараа угаав. Сойзоо унатал цочирдсон гэдэгтээ итгэхгүй нь. Доошоо бууж байхад зүрх энгийн үеээсээ хэд дахин хурдан цохилов. Баригдчихаад анх удаагаа ингээд хамт хооллох гэж байна шүү дээ. Яв балай хүүхэн минь гэх болов уу? Үгүй үгүй энэ хэд чинь тийм увайгүй хүмүүс биш би л өөдгүй зүйл хийсэн байхад. Эсвэл үнэнээ хэл гээд шалгаах болов уу? Ер нь захирал бид 2 яг галзуурсан байсан байх яагаад би заавал тийм сэдвээр ном бичихийг хүссэн юм бэ? Яагаад захирал дэмжээд намайг явуулчихсан юм бэ? Тэнэг архины халуунд ярьсан яриа байсан шүү дээ. Гөлөн гөлөн хийсээр ширээний ард суулаа. Хэн хэн байгааг ч харах тэнхээ алга. Намайг урдаа байх будааг таг ширтээд сууж байтал хажуунаас Хёнүгийн дуу гарав.

"Яаасан бэ? Будаагаа нэмүүлэх юм уу? Тэгтлээ өлсөө юу?"

Юу ярина вэ Хёнүхан минь. Би хийсэн гэмээ цайруулах талаар чиний бэлдсэн цагаахан будааг ширтэнгээ л бодож байна.

"Ө-өөө үгүй ээ. Би зүгээр. Эхэмм" гээд аль болох эгц суув. Үбин тэссэнгүй бололтой савхаа ширээн дээр тавих нь сонсогдож

"За нялуураад яах вэ. Хөөе нусан жороо! Наашаа хараад үнэнээ өч!"

Би толгойгоо өргөн Үбин рүү хартал байдгаараа хялайгаад сууж байлаа. Уурлаж байгаа нь энэ юм байх даа. Би сая л ширээг тойруулж харвал бүгд сууцгааж байв. Сүхёг л харин харагдсангүй. Ашгүй дээ. Яг ямар санаатай байгааг нь одоо болтол мэдэхгүй тул түрүүлж ам нээх болгондоо ахиж намайг худлаа ярихад хүргээд байсан юм.

"Чиний нэр тэгээд Пак Чанү биш байх нь ээ? Жинхэнэ нэрийг чинь хэн гэдэг юм?" гээд Жунсог гараа элгэндээ тэвэрсээр асууж байв.

"Гу Нари"

"Ааан тэгээд л ах чинь миний Нари юу даа? гэж ирээд орилоод байсан юм байна. Хөөрхөн нэртэй юмаа"

Хөөрхөн нэртэй юм аа?

"Нас чинь тэгвэл бас худлаа юу? Бид нар дунд макнэ гэдэг чинь?" энэ удаад Сүхён над руу их л нухацтай ширтсээр асууж байна.

"Тиймээ. Би Хёнүтай чацуу"

"Нүна юм уу?" гээд Жүхёг уулга алдах нь наагуур хэлэв. Би зүгээр л толгой дохилоо.

"Вуаа нас чацуутангууд байж ээ?" гэсээр Хёнү нүдээрээ инээв. Энэ дунд Хёнү л байдгаараа л байна. Инээд алдсаар л. Хёнү минь дээ. Би чамайг хуурчихаад байхад хүртэл надад ингэж сайн хандах байсан юм уу.

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ