Changwook сандран алхаж байтал урд нь өнөөх хэргийн эзэн хэнгэргийн дохиур гарч ирэв.
"Ий Сүхёг болон түүний залуус хүрээд ирчихсэн энэ хавийг самрах бололтой. Хурдан наадахыг чинь аваад гарцгаая" хэмээн хэлээд алхах гэтэл Нари нүд нь аниатай чигээрээ залуугийн өмднөөс татсаар,"Ч-Чи.. Чи миний төлөө энд ирж тийм үү?"
Залуу гайхсаар Changwook руу харвал Changwook зүгээр л мөрөө хавчлаа.
"Энэ хүүхэн яагаад байна?" гээд гарыг нь тавиулах гэтэл их л чанга зуурсаар Нари,
"Битгий яв л даа. Намайг орхисон шигээ явах гээд байгаа хэрэг үү?"
Changwook жуумалзсаар, "Энэ тарианы сөрөг нөлөө бололтой. Хий зүйлс хараад байх шиг байна"
Залуу ярвайсаар Наригын гарыг өмднөөсөө хүчтэй угзарч татаад
"Явцгаая" гэсээр алхах гэтэл ар дагзанд нь хүйтэн металл мэдрэгдэж,
"Хаачих гээв? Намайг хүлээж байгаагүй юм уу?" гэх эрэгтэй хүний хоолой гарах үед залуу шүлсээ залгиад арагш харах мөчид бууны хошуу духан дээр нь туллаа.
Жүхёг их л нухацтай хэрнэ инээмсэглэл тодорсон харцаар ширтсээр,
"Ахтай минь холбоотой эртний тооцоонд чинь би хүртэл оролцох сонирхолгүй байсан юмсан. Нэгэнт энд ирснийх цагаа дэмий үрсэн болмооргүй байгаа учраас духан дунд ганц л сум. Okay?"
Залуу юу ч хэлэхгүй чимээгүй зогсох ч чихнээс нь доош хүзүүг нь даган урсах хөлс хангалттай ихийг хэлээд өгөх шиг.
Жүхёг арагш давуулж толгой дохичхоод,
"Ажлыг чинь жоохон балласанд уучлаарай" гэхэдChangwook толгой дохисхийн, "Би ч яахав хэд донгодуулаад өнгөрөх байх. Нари гэж тэнэг толгой л үхвэл тэрнээс ч аймар зүйл болно шүү дээ" гээд инээлээ.
-Наригийн талаас-
Ухаан орж сэрээд саяхан болсон бүхэн зүүд зэрэглээ мэт л санагдаж байлаа. Үнэхээр ийм зүйл болсон гэж үү гээд өөрөөсөө болон хүмүүсээс асууж үзмээр мэт санагдаж байв. Хаалга нээгдэн сувилагч орж ирэхэд би өндийх гэтэл сувилагч гараараа битгий хэмээн дохиод
"Бие чинь сайн тэнхрээгүй байгаа байх. Удахгүй эргэлт оруулж ирэх болохоор тайван хэвтэж байгаарай" гэсээр гарлаа. Би дэмий л дээш тааз ширтэн хэвтэж байв. Хэдэн хормын дараа хаалга мөн л нээгдэн Soohyuk орж ирэв. Би түүн рүү хөмсгөө зангидсаар хартал тэр над руу нэг их ойртохгүй үүдэнд зогссон чигтээ
![](https://img.wattpad.com/cover/97751873-288-k294255.jpg)
YOU ARE READING
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
FanfictionГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?