Нөхцөл байдлыг эвдэн энэ удаад Жунхён үнэхээр зөв тэгшхэн зүсч орж ирлээ.
"Заза манайхаан энэ тэнэг тоглоомоо одоо болъё" гэсээр босон
"Өнөөдрийн хувьд бүгд өрөө өрөөндөө орж амарцгаая. Аан зарим нэг зүйлсээ маргааш ярилцая"
Жунхёны хэлсэн үг мэдээж 100% надад зориулж хэлж байгааг бүгд шууд мэдэж байсан тул дэмжсээр босцгоов. Одоо яаах хэрэгтэй вэ? Маргааш болтол зүгээр байж бай гэсэн үг үү? Би ууг нь энэ хэдийг өнөө оройдоо л гэхэд их нухацтай байж би шууд л явна гэж бодсон юмсан. Тэд ээлжлэн босож өрөө өрөө рүүгээ явлаа. Том малгайтай цамцны минь халаасанд байсан утас чичирхийлж эхлэхэд аваад харвал ахаас дуудлага ирж байна. Нээрээ ахтай ярина гэж байснаа мартчихсан байна. Юу гэж хэлэх хэрэгтэй бол? Хоолойгоо зассаар утсаа автал ахын хоолой тайван сонсогдож байв.
"Нари? Ярихгүй байхаар чинь гайхаад залгалаа" гээд тайван юм шиг хэрнэ үнэндээ багахан санаа зовнил мэдрэгдэж байна.
"Ааан уучлаарай ахаа. Бидний нэгнийх нь найз бүсгүй ирээд тоглоом тоглож байлаа. Та намайг маргааш ирээд авч болох уу?"
Ингэж асуучихаад би гэм хийсэн хүүхэд шиг цамцныхаа хормойгоор оролдсоор уруулаа хазлав. Ах утасны цаанаас санаа алдах шиг болж хэдэн секундын дараа дуу нь гарлаа.
"Ойлголоо. Яг маргааш шүү. Ахиад маргааш гээд хойшлуулвал би чамайг чирээд гаргана шүү Нари"
Би инээмсэглээд "За. Баяртай. Маргааш уулзъя"
"Сайхан амраарай миний Нари"
"Та ч бас миний Юү убба"
Ах бид 2 багасаа тийм ч ойр биш насны зөрүүтэй учраас ойр дотно өссөн тул намайг үргэлж л эрхлүүлдэг байсан. Дэлхий бүх хүмүүс намайг эрэгтэй, хүйсээ солигч, эр дүрд тоглогч увайгүй нэгэн, ижил хүйстэн болгож харж байхад ах минь хайртай дүү нь болох Гу Наригаар үүрд харна гэдэг сайхан зүйл бололтой. Утсаа халааслаад арагшаа хартал эцэг чинь гэж...Сүхёг ард сууж байж... Бид 2 хэсэг бие бие рүүгээ харж байснаа
"Тэнэг юм шиг юундаа яриа чагнаав?" гээд намайг амихандаа муухай харсаар хэлтэл Сүхёг инээмсэглэх аядаад
"Эмэгтэй гэдгээ бариад өгчихсөн юм чинь яаж ч шалчиганаж болно гэж бодоо юу? Их эрх юмаа Пак Чанү"
Би муухай царайлсаар "Сайхан амраарай Ий Сүхёг ши"
"Сайхан амраарай миний найз бүсгүй" гээд инээсээр хажуугаар зөрлөө.
ВЫ ЧИТАЕТЕ
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
ФанфикшнГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?
