Тэр ирчихлээ [26]

268 31 10
                                    

Чанүг над руу инээсээр харах ба удалгүй маскаа буцааж зүүгээд тариураа харсаар

"Сайн уу Нари"

Нүд минь эргэлдхээс өөр зүйл хийж чадахгүй байгаа надад яг одоогийн энэ мөч хамгийн аймшигтай тарчлаантай санагдана. Айдас мөн энэ их цочролоос болж нулимс нүднээс минь зогсох зайгүй урсаад эхлэв. Хэрвээ бие минь хөдөлж байсан бол энэ муу Чанүгыг хайр найргүй балбаад хаях хүсэл цагаа олохгүй дотроос улалзаад байв. Чанүг инээмсэглэсэн чигээрээ надаас холдсоор тариагаа эргүүлж тойруулан харсаар

"Яаасан? Намайг алчихмаар л санагдаж байна уу?"

Хацрыг минь даган урсах нулимсыг тэр харсан бололтой урууланд нь тодорсон инээмсэглэл аажмаар арилж санаа алдсаар

"Наад харц чинь бүгдийг хэлээд өглөө л дөө. Аргагүй л нүд үгнээс илүүг өгүүлэх юм даа" гээд хөнгөн инээх аядав. Гэхдээ түүний энэ инээд яг л ямар нэгэн зүйлд харамссан мэт цаанаа гунигийг амьсгалтайгаа цуг гаргаад хаях шиг санагдлаа. Хаа нэгтээ гаднаас хүмүүсийн орилох сонсогдож, Чанүг ч цочин арагш огцом эргэж харлаа.

"Гу Нари!!! Тэр хаана байна?"

Гаднаас хэн нэгэн миний нэрийг дуудан орилж эхлэхэд баярлах мөн айх хоёр давхцан амьсгал давчдаад ирэв. Чанүг амандаа хараал урсгасаар санд мэнд тэр хавиараа ямар нэгэн зүйл хайж байгаад нэг жижиг шилтэй зүйл халааслан намайг ортой минь түрэн толгой талд минь байсан хаалгаар гараад нарийн бүдэг гэрэлтэй коридороор яааравчлан гүйж эхэллээ.

-Зохиогчын талаас-

Байдал буруу тийш эргэж эхэлсэнг гадарласан Сүхёг яаах ёстойгоо тэр тусмаа хэнд итгэх хэрэгтэйгээ ойлгож чадсангүй. Гар нь чичирсээр шийдэмгий гэгч нь нэг дугаар руу залгалаа. Утасны цаанаас эрэгтэй хүний тайван хоолой гарахад

"Би байна. Сүхёг. Нари аюулд орчихлоо"

Утасны цаанаас намуухан гэгч нь утсаа авсан эрэгтэйн хоолой одоо харин их л сандарсан сонсогдоно.

"Юу? Юу яриад байгаа юм??"

"Би андуураагүй бол цагийн дараа гэхэд нэг хаяг явуулна. Тийшээ оч. Чи намайг ахаа гэж бодох дургүйг чинь ойлгож байна гэхдээ энэ удаа-"

"Энэ одоо тийм чухал юм уу? Нари аюулд орчихсон байхад та бид хоёрын харилцаа одоо тийм чухал юм уу? Хурдан юу хийх ёстойг минь хэлээд өг"

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin