Үбин: Юу вэ!?!?
Би: Юу ч бишээ, битгий тоо
~TBack to Nari's memory yehh~
Ажил гэж дийлдэхгүй их юманд дунд сүүлийн өдөр сэлэх шиг л болж их завгүй өдрүүд үргэлжилсээр л би гэдэг хүн өөрийгөө бараг мартаж орхижээ. Үсээ дээшээ шууж боочихоод харааны шилээ ч тайлалгүй том куртик өмсөөд дэлгүүр гарлаа. Замдаа нэг лааз шар айраг ууж дуусгасан гэдгээ л анзаарах сөхөөгүй элдвийг бодсон байв.
Би: Ахх~ *тэнгэр өөд харан* од ч харагдахгүй байх юм
Буцаад урагш харан нэг алхав уу үгүй юу урдас нэг залуу нисээд гараад ирэв. Яг өмнө минь нэгхэн алхамын зайтай хашаа давж үсэрсэн бололтой нэг өндөр залуу тас хийн газар буугаад над руу гайхан харж байтал баахан залуусын орилолдох шуугианаар тэр өндөр залуу миний гарнаас татан хаашаа ч юм чирээд гүйж эхлэв.
Би: Х-хөөе!!!!!!
Би: гар тавиачээ
Түүнээс мултрах гэж хичээн чадхаараа эсэргүүцсэн ч тамирдан түүнтэй ноцолдсоор нэг харанхуй гудам руу орлоо. Тэр залууг арагш харангаа амьсгаадан зогсож байх үед нь би гараа угз татаад
Би: Хөөе чи одоо хэн юм!?
Залуу: Чишш гээд огцом өөр лүүгээ татан амыг минь дараад доош суун хогийн савны ард оров. Баахан хүний пижигнэсэн хөлний чимээ хажуугаар зөрж, чимээ намдах хүртэл тэр залуу намайг ардаас минь тас зууран тэврээд амыг минь дарсаар байв. Түүний амьсгаа яг чихэн дээр тод сонсогдон халуу төөнүүлж, том бадируун гар нь миний 2 гарыг нэг л гараараа чанга атган урд минь барьсан байв.
Удалгүй нөгөө залуу ч тайвширсан бололтой гар нь суларч сая л нэг намайг анзаарахтайгаа болон надаас холдлоо. Залуу дээш өндийн над руу гараа сунгав. Би саяны болсон зүйлд хэсэг цочирдон гөлөрч байгаад сая л нэг ухаан оров уу гэлтэй түүний гарнаас барилгүй өөрөө дээш өндийн босов. Залуу над руу сунгасан байсан гараа татан халаасандаа хийгээд
Залуу: уучлаарай саяны явдалд
Би: вааааа гайхалтай бурхан минь гэж танихгүй залуу шөнө хаанаас ч юм нисч бууж ирээд намайг харанхуй гудам руу чирсэн гэхэд итгэхгүйнээ ийм зүйлийг кинон дээр л харсан болохоос биш бурхан минь! Чи яг юу хүсээв?? *түүнээс холдон хойш ухарсаар хэлэв*
Залуу инээх үед түүний амнаас уур савсан: Яа! Би чамайг яах ч гээгүй байна! Зүгээр л миний явж байсан замд чи таарсан төдий. Хэрвээ чамайг тэнд орхисон бол чи ахиж нар харахгүй байсан байх
ESTÁS LEYENDO
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
FanficГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?