Snow White and Seven Sexy Dwarfs [part2]

669 63 0
                                    




Хёнү, Үбин хоёртой гэрээгээ байгуулчихаад өрөөгөө үзэн тэндээс гаран оройноо ачаагаа авч ирлээ. Орой 19 цагын үед баахан ганц том чиндомаа чирээд ортол бужигналдаж байв. Хэн ч хүн орж ирсэнг үл анзаарах ба Үбин, Жунсог, Нам Жүхёг 3 буйдан дээр суун юу ч юм үзэн хэдэн биенээ цохин инээлдэж, Хёнү гал тогоонд хоол хийж буй харагдаж харин Сүхён түүнд тусалж байгаа бололтой байв. Би бүлтийн хэдэн тийшээ харан зогсож байтал Хёнү эргэж харж тааран

Хёнү "Ө-өө Чанү"

Би "с-сайн уу?" *бөхийх*

Хёнү "мм алив ачааг чинь хамт зөөлцөх үү" гэсээр гараа арчин гал тогооноос гарч ирлээ. Сая л нэг нам гүн болон бүгдийнх нь анхаарал над дээр төвлөрөх шиг болов. Тавын таван залуу наашаа цоо мөчид өөрийгөө дэлхийн гол цөм болсон мэт л мэдрэн тэрнийхээ хэрээр сандарч эхлэв.

Би "з-за"

Урагшаа алхахдаа бүдэрч унан ичсэндээ хурдан босоод том цүнхээ арай ядан даан чирсээр хүчтэй таттал үүдэнд байсан том ваартай цэцгийг унагаан хагалж орхив.

Хараал ид!! Тэнэг Нари бүтэлгүй Нари!!

Би "я-яаанаа уучлаарай" *сандрах*

Цүнхээ шидэх шахам чулуудаад цэцгийн ваарыг босгож байтал Хёнү гүйж ирэн гарнаас минь аваад

Хёнү "хөдөөнийх гэсэн байхаа аргагүй л олон хүнтэй газар байж чадаагүй сандраад байх шиг байна"

Үбин "юу вэ? *бувтнасаар өндийн* чи одоо ямар сандруу юм бэ? чамайг бариад идчихвэл гэж" гээд наашаа дөхөн ирээд урд зогслоо. Би шүлсээ год хийтэл залгиад

Би "харин тиймээ.."

Жунсог "миний хажуу талын өрөөг түрээсэлж буй шинэ хүн?" гээд Үбин рүү асуулт дүүрэн харцаар харлаа

Үбиг толгой дохин "тиймээ нэг бүтэлгүй хүнтэй болж байх шиг байна энэ байр"

Soohyun хормогчоо тайлсаар гал тогооноос гарч ирэн

Сүхён "Сайн уу? Ким Сүхён гэдэг" *гараа сунгасаар инээмсэглэв*

Би гарнаас нь зөөлөн атгаад "таатай байна Г-Гу.. Пак Чанү" *худлаа инээх*

Жунсог буйдангаас ухас хийн босоод гараа бэлтгэлийн өмднийхөө хармаанд хийн алхсаар миний өмнө тулж зогсоод инээмсэглэн "Okay, тэгэхлээр чамайг бид нар дунд хамгийн бага нь гэдэгт эргэлзэх зүйл алга"

Би "т-тийм байхаа" *харцаа дальдчуулж байв*

Жунсог "ичимхий бололтой. Ий Жунсог!"

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Where stories live. Discover now