Өдөр Хёнү хоол бэлдэж би тэрийг нь аваад Жунсог гэх залуугийн ажил руу явлаа. Үүдээр нь яваад ороход нэгэн сувилагч бололтой бүсгүй эелдэг гэгч нь намайг угтав.
"Уучлаарай? Ий Жунсог эмчийн өрөө аль юм бол?"
Бүсгүй инээмсэглэсээр,
"Дөрвөн давхарт гараад зүүн тийш алхаад 3 дахь хаалга"
"За баярлалаа"
4 давхарт гараад хэлсэн ёсоор нь 3 дахь хаалганы урд ирэхэд эмэгтэйчүүдийн их эмч Ий Жунсог гээд бичсэн өрөө байлаа. Би хаалгыг нь тогштол дотроос нь Жунсогын дуу гарч,
"Ор ор" гэхэд нь би хаалгыг зөөлхөн түлхээд шагайлаа. Жунсог компьютер ширтээд сууж байснаа намайг олж харан
"Чанү бишээ Нари ор л доо"
Түүний өрөөнд орон том арьсан буйдан дээр нь тухлан суух үед өөдөөс минь харсан буйдан дээр Жунсог ирж суулаа. Түүний өрөөг тойруулан харвал их цэгцтэй мөн том юм. Гэртээ үргэлж Үбин юм уу Жунхёнтай хэрүүл хийгээд нүүрэндээ макс тавиад хэвтэж байдаг залуу ажлынхаа байр дээрээ харин их л намбалаг мэт санагдаж байна.
"Өдрийн цайгаараа гэрийн хоол идэхийг л хүсэж байлаа. Энэ хэдэн золигнууд эхнэр чинь юм уу гээд надад ямар хоол авч ирэх биш" гээд урд нь хоолоо өрөн тавьж байгаа надад хандаж инээмсэглэсээр хэлэв.
"Тэгээд би таны эхнэр биш шдээ. Ахаа та эхнэртэй болох нас чинь-"
Гэнэт би болохгүй зүйл ярих гэж байгаагаа ойлгон чимээгүй болчихов. Нээрээ болоод салчихсан гэсэн шүү дээ. Мартаж орхисон байна.
"Яаасан бэ? Өгүүлбэрээ гүйцээхгүй юм уу?"
"Зүгээрээ. Та хоолоо ид ид. Их амттай болсон байна лээ"
Жунсог ах савхаа аван хоолноосоо амссаар "Чи идэхгүй юм уу?"
"Үгүй ээ, би ирхээсээ өмнө идчихсэн"
"За за, тэгвэл ганцаараа л идье даа"
Бид хоёр хэсэг чимээгүй суусны эцэст Жунсог ах ам нээж
"Эхнэр маань өдрийн цайны цагаар минь байнга хоол хийгээд ирдэг байсан юм л даа. Салчихаад хэсэгтээ л өдрийн цайндаа хоол иддэггүй байсан. Бас ганцаараа амьдрахаар илүү их зүйл бодогдоод бачимчаад байдаг юм. Тэгээд л энэ хэдэн арзайсан залуустай нэг гэрт амьдарч байна даа" гээд над руу хараад инээмсэглэлээ. Би толгой дохин
"Харамсалтай байна"
"Хайрын түүх болгон кино, үлгэр дээр гардаг шиг байх биш дээ"
YOU ARE READING
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
FanfictionГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?