Сүхён: яагаад байгаа юм Жүхёг
Жүхёг их л ууртай нөгөө эмэгтэйг чирж гаргачихаад орж ирэн юу ч хэлэлгүй дээшээ гарлаа.
Жунхён: энэ одоо яагаад байгаа юм?
Үбин их л согтуу нүдээр эргэн тойрноо харснаа мөрөө хавчлаа. Би хэсэг тэд нарын дунд сууж байгаад Жүхёгт санаа зовон дээш гарав. Түүний өмнө нэг л зүйл буруу мэт санагдан дотроос хатгаад тайван суух эцэс алга. Яагаад ч юм өөрөө учрыг нь үл мэдэгдэх тэр сонин зовиуртай мэдрэмж. Жүхёг яг яагаад тэгэв?
Санаа алдаад өндийн суун түүний өрөө рүү зүглэв. Нэг л мэдхэд өрөөнийх нь урд ирчихсэн хаалгыг нь тогшиж байлаа. Зүрх яагаад ч юм амаар гарчих гээд байгаа аятай л цохилж, гарын алга аймшигтай хөлөрч байна.
Жүхёг: хэн бэ?!
Тэр ууртай байгаа бололтой...Би: Ч-Чанү байнаа
Жүхёг: ор ор
Би нэг гүнзгтй амьсгаа авчихаад хаалгийг нь зөөлөн татаад ортол тэр ширээнийхээ ард notebook-ээ асаачихсан тоглож байгаа харагдлаа. Түүний өрөө их саруулхан мөн нээх их тавилга байхгүй хэрнэ дулаахан бас цэвэрхэн юм. Намайг ийнхүү бодонгоо эргэн тойрноо харж байтал Жүхёг хоолой бондгосхийтэл цохиож орхив.
Жүхёг: Яасан бэ?
Би: А-аан би харин уучлалт гуйх гээд гэж хэлээд инээх аядан дагзаа майжлаа.
Би одоо эд нарт уусаад эдний хийдэг эв хавгүй хөдөлгөөнийг хүртэл хийгээд байна уу даа?
Жүхёг эргэж хараад над руу их л нухацтай аргагүй ширтэх нь ар шилэн хүзүү рүү зүүгээр шивээд авах шиг л болов.
Би: я-яаасан бэ?
Жүхёг: яагаачгүй ээ гэсээр буцаад урагшаа харан над руу нуруугаа харуулаад суучихав.
Би: сая чамайг эвгүй байдалд оруулчихсан шиг болсон. Нэг охинтой учраа олчихож чадахгүй чамайг ийм байдалд оруулсанд уучлалт гуйх гэсэн юм
Жүхёг: зүгээрээ, чиний буруу биш. Цаашдаа болгоомжтой бай
Түүний сүүлийн өгүүлбэр намайг хэлэх үггүй болгочихлоо. Цаашдаа юунаас болгоомжилно гэж? Тэр нэг юм мэдчихээд нуугаад байна тийм үү? Ийм хурдан уу?
Би: а-ахаха *худлаа инээх* ю-юу тэр гээд түүн рүү болгоомжлонгуй харлаа.
Жүхёг: мэдэхгүй ээ, би одоо чамд хийх зүйлсийг чинь заалтай биш. Уучлалт гуйж болсон бол гар даа. Зүгээр л чи надад сая нэг хүнийг санагдуулсан төдий. Өөр зүйл байхгүйээ. Битгий хачин царайл ар нуруу бүүр хүйт даачихлаа байна.
![](https://img.wattpad.com/cover/97751873-288-k294255.jpg)
YOU ARE READING
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
FanfictionГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?