Пак Сожүн гэх залуугийн захиалж өгсөн шөлийг уучихаад талархсанаа илэрхийлэв. Тэр залуу толгой дохисхийгээд
"За баяртай. Ахиж тааралдахгүй байх аа"
Ахиж тааралдахыг мэдээж хүсэхгүй байх л даа. Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхад нь хаанаас ч юм нэг хүүхэн шалаар нэг өнхөрч гарч ирээд аргагүй эрхэнд буудал руугаа дагуулаад явтал бөөлжиж бариад орыг нь эзэгнээд сүхдүүлчихсэн үхэр шиг нам унтаад өгсөн байхад. Тэгсэн хэдий ч маргааш өглөө нь уурлаж загинаж хөөж туулгүй шөл уулгаад явуулах тэвчээр өөртөө үлдээсэн байна гэхээр сайн залуу бололтой. Би гутлаа өмсөөд цүнхээ урдаа барисан чигтээ юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсоод өөдөөс нь харвал Сожүн гараа энгэртээ зөрүүлсээр над руу харсан чигтээ:
"Яаасан? Гарахгүй юм уу?"
"А-аан үнэхээр уучлаарай бас баяртай"
"Зүгээрээ. Ахиж уучлал гуйх боломж олгоод нэрийн хуудсаа өгөөч энээ тэрээ гэвэл харин тэвчихгүй шүү. Би үнэхээр одоо зүгээр байна. Бас дараа таарсан ч танихгүй мэт царайлаарай"
Танихгүй мэт царайраарай гэхийг бодвол одоо л нэг тэвчээр нь хязгаар луугаа ойртож эхэлж буй бололтой шүү.
"Ойлголоо" гээд би бөхийчихөөд тэндээс хурдхан гарлаа. За яахав дээ нэг залуугийн өмнө байж боломгүй муухай байдалд орсон л байгаа биз. Тэгж яривал 7 залуугийн өмнө-
Нээрээ тэд нартай утсаар ярих хэрэгтэй шүү дээ. Намайг яг зугтчихлаа гэж бодсон байх даа? Арай ч дээ. Чанүг муу новшоос болж... Чанүг бас яаачихдаг байнаа? Золиг чинь үхчихээгүй л байлтай. Утсаа гаргаж иртэл шууд дуудлага. "Жунсог хён" гээд биччихсэн дугаар луу харан хоолойгоо зассаар авлаа."Байна уу?"
"Байгаа болоод л залгаж байгаа юм биш үү? Чи зүгээр үү? Яаачихдаг юм бэ? Гэнэт таг болохоор чинь бид хэд.."
Жунсог үгээ дуусгалгүй санаа алдах нь дуулдаж
"За за. Чи одоо хаана байна?"
"Би буу-"
Буудалд гэвэл бүүр хэцүү байдалд орно. Тиймээс ахиад л худлаа хэлэх хэрэг гарах нь. Ингэж увайгүй байгааг минь бурхан уучилж өршөөх байхаа..
"Буу?"
"А-аан би"
"БУУДАЛД БАЙГААЮМ УУ?"
Жунсогын хоолой хэнгэрэг хагалах шахам гарахад хэн нэгэн нь түүний утсыг булааж авав бололтой шаал өөр хоолой гарлаа. Тэр өөр хоолойны эзэн Жүхёг байна.
CZYTASZ
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
FanfictionГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?