Захирал над руу харсаар
"Ойлголоо гэрт чинь хүргэж өгье" гээд машинаа хөдөлгөлөө. Би буцаад утасны цаана байх ахдаа анхаарлаа хандуулан
"Ахаа эргээд залгая" гээд тасаллаа.
"Захирлаа. Би цүнхээ ажил дээр үлдээчихсэн. Ахыг маань ирсэн сургаар шууд гэрт маань хүргэж өгнө гэдэг" гээд дуугаа хураалаа. Захирал зам руу ширтсэн чигээрээ
"Тухгүй байна гэж үү?"
"Тиймээ би таны ажилтан шүү дээ"
"Санаа зовох хэрэггүй ээ. Би ажлын тал дээр чамд шударга ханддаг болохоор" гэсээр над руу харав. Би захирлаас харцаа бууруулан чимээгүй урдах замаа ширтлээ. Чимээгүй явсаар ажил дээр ирэн цүнхээ аван захирлыг үлдээн гэр лүүгээ таксидлаа. Намайг очтол ах аль хэзээний ирчихсэн зогсож байв.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
"Сайн уу?" гээд над руу эргэж харснаа нүд нь орой дээрээ гарах шахав. Ах над руу дөхөж ирэн мөрнөөс минь бариад
"Н-Нари?"
Би нүдээ цавчилсаар
"Тиймээ ахаа та яагаад гэнэт хүрээд ирэв ээ?"
"Миний ирэх яаах вэ? Чиний наад үс чинь? Бас энэ юу вэ" гээд миний хувцаснаас татав.
Нээрээ тийм л дээ. Ах маань намайг эрэгтэй дүрд хувирсанг мэдэхгүй шүү дээ. Бас үнэнээ хэлвэл намайг ажлаас минь гаргаад гэрт минь хүлнэ биз.
"Ааан ахаа би таньд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна л даа" гэсээр дагзаа маажив.
Ах над руу нухацтай ширтэж байснаа холдон санаа алдлаа.
"Чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй Нари би яах ёстойгоо мэдэхгүй байна!"
Юу? Энэ ах юуны талаар юу гэж ойлгочихоод юу яриад байнаа?
Би гайхсаар
"Юу тэр?"
"Чамайг" гээд ах амаа дарсаар санаа алдан "Ижил хүйстэн болчихно гэж яаж санах билээ дээ Нари!"
Wtf? Ижил хүйстэн? -_- энэ нэр мөд надаас салахгүй нь бололтой.
"АХАА!"
Ах цочисхийн над руу сүрхий хараад
"Юундаа орилоод байгаа юм? Чи ямар зөв юм хийж байна уу?"
ВЫ ЧИТАЕТЕ
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
ФанфикшнГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?
