Ахын машинд суугаад бид 2 хамтдаа найзуудтай нь уулзахаар болсон юм. Өмнө нь тэгээд мэндэлж чадаагүй явчихсан учраас тэр л дээ. Би бүсээ бүсэлсээр
"Намайг хараад цочирдох болов уу?"
"Яахав дээ тэгээд хүйсээ сольж байгааг чинь л хэлнэ шдээ"
"Хүйс солино гэнэ шүү! Тэгээд ч одоо эмэгтэйлэг хувцаслаж эхэлнэ"
"Жоохон ширүүхэн нөхдүүдэд зодуулах вий дээ"
Би ах руу том хараад "ЮУ?"
Ах ч инээн машинаа асаасаар хөдлөн
"Эр хүний нэр гутаасан юм. Эмэгтэй хувцас өмсөнө гэнээ гээд булан эргээд чамайг зодчихвол яаана""Өөдгүй юм бэ! Нэг бол эр хүний нэр гутаана нэг бол эм хүний нэр гутаана гээд яаах гээд байдаг юм!" гээд ахын цохитол
"Хөөе хөөе би жолоо барьж байна шдээ! Тоглож байхад даа"
"Хөгширч чадахгүй юм зүгээр" гээд амандаа бувтнасаар би цонх руу харлаа. Ах ч инээсээр
"За за тоглож байхад сүртэй шд. Одоо л нээх маяг сууж гэнэ"
Бид 2 нэг ресторанд орж ирэн би бие засах хэрэгтэй байсан тул угаалгын өрөө орлоо.
Энэ үед..
Наригын ах буюу Гунюү алхсаар цаад талын ширээнд суух найзуудаа олж харан инээсээр даллан очлоо.
"Хаа байсан Канадаас ирж байхад л зав арай гэж гаргах улс юмаа" гэсээр ширээнд суухад Жисоб инээсээр
"За боль доо. Бид чинь гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Ажил гэр ажил гэр. Амралтын өдрүүдээр хүүхдүүдээ дагуулаад агаар салхи гээд л явчихна шүү дээ"
Дунүг үг нэмэн
"Тийм шүү"
Гунюү Дунүг рүү харсаар "За чи шинэхэн л гэрлэсэн биз дээ?"
"Шинэ ч бай хуучин ч бай гэрлэлт л бол гэрлэлт байдаг юм хөгшөөн. Бодоод үз л дээ. Салхи мэт эрх чөлөөтэй байсан эр хүн нэг жижигхээн алгын чинээ ааштай эмэгтэйн гарт л бүхэлдээ ордог юм даа" гэхэд бүгд инээлдэв.
"Тэгээд наадах чинь сайхан гэсэн үг юм уу үгүй юм уу?"
"Сайхан байж таараа шдээ золиг минь. Хэдий болтол өөрөө өөрийнхөө бор толгойг борлуулж амьдрахав. Гэрлээд сайхан хань ижилтэй болоход хичнээн түшиг тулгууртай гэж санана. За тэгээд үнэхээр хань ижилээ зөв сонгоод суучих юм бол хорвоо хичнээн уудам байсан ч эхнэр чинь байгаа газар хэдий жижигхэн ч бай гэр орон чинь болоод хувирчихна гэж мэд"
KAMU SEDANG MEMBACA
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
Fiksi PenggemarГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?