Тэр яагаад? [25]

197 31 9
                                    

Тэр залуу миний талаар юу гэж бодож байгааг дотроо төсөөлхөөс ч айдас хүрч байв. Хорвоо дэлхийн энэ олон залуус дундаас яагаад заавал энэ хүний өмнө ийм байдалд орсон юм бол доо. Бурхан надаар хангалттай даажигнаад байна уу эсвэл би бурхныг уурлуулчихав уу. 

Захирал над руу сүрхий харж байснаа

"За тэгээд бэлтгэлээ базаагаарай даа. Хүн эрт хэлж байхад цагийг нь тулгачихаад гэнэт би ингэх байсан шдээ тэгэх байсан шдээ гээд олон юм яриад байв"

Би Сожүн руу харж ч чадахгүй захирал руу ширтсээр 

"Захирлаа ахиад нэг сайн бодоод үз л дээ. Надад энд дуусгах ёстой хэдэн ажил байна би-"

Захирал ярвайсаар "За чиний тэр их ажилууд эхнээсээ бүтэлгүйтээд эхэлсэн шүү дээ. Тэрийг чинь зөвшөөрч байдаг би ч гэж би. Одоо яг үндсэн ажилдаа л анхаарлаа хандуулцгаая. Энэнээс илүү би чамд одоо аядуу байж чадахгүй шүү Нари"

Захирал их л ширүүхэн өнгө аясаар хэлчихээд цайнаасаа оочилж эхлэхэд би ямар ч гарцгүй болсон гэдгээ бүр мөсөн ойлгож аваад хүлээн зөвшөөрөв. Ингэх л ёстой юм байж. Тэгвэл бусаддаа би яаж хэлэх болж байна. Тэдэнд хамгийн өөдгүй зан гаргаж буй нь би болчих шиг боллоо. Сожүн гэх залуутай цаашдаа ажилтан, захирлын харилцаатай байж чадах болов уу. Түүнийг харах болгонд их л том гэм хийсэн мэт санагдсаар байх бололтой. Захирал маргааш өглөө эрт өөртэй нь уулзахыг анхааруулаад би дурамжхан инээсээр тэндээс гарлаа. Орой гэртээ орохдоо нөгөө хэддээ юу гэж хэлэх талаар ахин дахин бодсоор зам даган алгуурхан алхаж эхлэв. Халаасанд минь чичрэх утсаа сая л нэг анзааран гаргаж ирээд харвал Сүхёг байх нь тэр. Энэ над руу залгах хүн биш юмсан. Яааралтай хэрэг гарсан юм болов уу. Дуудлагыг нь аван чихэндээ ойртуулахад тэрний амьсгаадах нь тод сонсогдож их л сандарсан хоолойгоор

"Нари чи яг одоо хаана байна?"

"Гэр лүү алхаж байна яаасан бэ?"

Сүхёг амьсгаадсан хэвээр байх ба ийш тийш яаарч гүйж буй бололтой сонсогдоно.

"Ямар нэгэн юм болоо юу?" гээд намайг асуухад тэр

"Гэр лүү гэж яг хаана вэ? Ойрхон байгаа юм уу? Тэгвэл яг одоо хурдан гэр лүү гүйгээд оч" гээд их л захирангуй хэрнэ сандарсан өнгө аясаар хэлэхэд нь өөрийн мэдэлгүй алхаа минь хурдсан гүйх шахам алхаж эхэллээ. Бид хоёр аль аль нь утсаа таслалгүй үргэлжлүүлэн

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Место, где живут истории. Откройте их для себя