Nari's oppa? [13]

409 55 8
                                    

Би нойрмоглоосор хажуу тийш хартал Үбин хэвтэж байв. Би золтой л орилчихгүйг хичээн амаа дарсаар өндийлөө. Хараал ид гэж Ким Үбин ямар ацаа хийж байгааг ойлгож ядан майхнаасаа гартал манай хэд аль хэдийн сэрчихсэн тойроод сууцгааж байв. Хёнү инээсээр

Хёнү "өө манай Чанү сэрчихсэн үү?"

Би толгой дохисоор

"Үбин ах энд юу хийж байгаа юм бэ хён?"

Хёнү над руу дөхөн гарнаас татсаар сандал дээр суулган

"өчигдөр энэ хэд багтахгүй байхаар нь хайч чулуу даавуудаад хожигдсоноо манай майхан руу явуулж л дээ"

Би доош харсаар

"т-тийм байх нь"

Жунхён утсаа ширээн дээр тавиад

"юу нь буруу байна?"

Би толгой сэгсрээд

"буруудсан юм байхгүй ээ" гээд эргэн тойрноо харсаар

"нэг л цөөхүүлхнээ байх юм?"

Сүхён цайгаа оочилсоор

"Сүхёг ажилтай гээд эрт явсан байсан. Жүхёг харин мэдэхгүй зүгээр зурвас л үлдээсэн байсан"

"ааан тийм байх нь"

Ийнхүү ярилцаад сууж байтал Хёнү "Үбинаа нааш ир" гээд орилов. Би арагш харвал Үбин сэрчихсэн үс нь байдгаараа арзайчихсан нойрмог юм гарч ирж байв.

Жунхён толгой сэгсэрсээр

"золиг минь явж наад үсээ янзлаад нүүр гараа угаа үхээд сэхээ юу гэмээр юм явж байна. Над шиг бай айн яаж ч шамирсан цэмбэгээрээ шүү"

Жунсог барьж байсан бөмбөгөө Жунхён руу шидэн

"амаа тат өглөө ямар байлаа чи"

"би уулнаас алмас буугаад ирж гэж бодсон шүү" гээд Сүхён инээлээ.

"Хүний хэлээр ярьдаг алмас байна гэж бодсон шүү хаха өөдөөс оо асуугаад алхаад ирэхээр нь алмас бас шүдээ угаадаг юм байна л гэж бодсон" гээд Жунсог ч мөн нэмэн шоолов.

Жунхён барьж авсан бөмбөгөө зөрүүлэн Жунсог руу шидээд

"та нар нээх сайхан байсныг санахгүй л юм байна"

Үбин ч нээх удалгүй бидэнтэй ирж нэгдэн суулаа.

Хёнү Үбинд цай өгөнгөө

"яа шөнө яаасан их Чанүг тэвэрдэг юм?"

Би цайндаа хахаж цацаж эхлэв. Жунсог надад алчуур өгөөд

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Where stories live. Discover now