Миний найз бүсгүй [15]

334 52 4
                                    

Ах над руу шууд юу болоод байна гэсэн харцаар харахад би харцаа бууруулан газар хэсэг ширтлээ.
"Нари?!" хэмээн зөөлөн юм шиг хэрнэ зандрангуй өнгөөр дуугархад нь би ах руу харан

"Хён! (ах) хоёулаа түр уулзъя" гээд гарнаас нь татах гэтэл ах байрнаасаа хөдлөлгүй их л уурсангуй

"Үгүй шүү чи энд яг одоо надад юу болоод байгааг тайлбарлах хэрэгтэй байна залуу хадагтай!"

Сүхён, Жунсог 2 бүүр гайхсан харцаар бид 2 луу ширтэж байлаа.

Жунсог таг ширтсэн чигээрээ

"Залуу хадагтай?"

Би уруулаа хазлан ахыг хүчтэй угзран тэндээс чирж чирэгдсээр гарлаа. Ард юу ч болвол болог гэж бодон эхэндээ ахтай учраа олохоор шийдэв. Ахын царайнаас түүнийг ямар их ууртай бас түүнийгээ арай гэж барьж байгааг нь би шууд мэдэж байв.

"Ахаа би тайлбарлая"

"Тиймээ! Чи тэгэх ёстой!"

Би санаа алдаад

"Би ном гаргана гэж ярьсан даа? Тэгээд судалгаагаа илүү сайн хийхийн тулд эрэгтэй дүрд түр орон энэ залуусыг судалж байгаа юм. Тэдний хэн нь ч муу залуус биш шүү надад итгээрэй ахаа гуйя"

"Би яг одоо галзуурхад үнэхээр бэлэн байна. Эрэгтэй дүрд хувирна гэнээ? Муу залуус биш гэнээ? Чамайг тэд эрэгтэй гэж бодож байгаа юм бол тэд мэдээж муу залуус биш. Харин үнэнийг мэдсэн цагт бол юу л бол"

"Тэд үнэхээр тийм бишээ. Та намайг ойлгох хэрэгтэй"

"Би хаа холоос хайртай ганц охин дүүгээ зориод санаа зовон ирж байхад тэр дүү маань эрэгтэй алиа салбадай болчихоод нас бие гүйцсэн эрчүүдтэй амьдарч байна. Би энэ нөхцөл байдлыг одоо ойлгох хэрэгтэй болж байна уу? Би яаж чамд санаа зовохгүй байх юм бэ? Үгүй! Ойлгосон уу? Үгүй Нари! Ороод үнэнийг хэлээд өнөө орой гэхэд чи энэ жүжгээ дуусгаад гэртээ байх болно!"

"би ажлаа л аль сайнаараа хийх гэж хичээж байна? Та миний мөрөөдөл зорилгын талаар юу мэдэх юм? Тэгээд ч би насанд хүрчихсэн. Шийдвэр гаргаж түүнийхээ хариуцлагыг хүлээж чадахуйц насан дээрээ байна. Тийм байж би таниас зөвшөөрөл одоо ингээд хүсээд зогсож байна. Үгүй гэвэл би ч бас бууж өгөхгүй. Зүгээр ч нэг дундаас нь зогсоохын тулд гаргасан золиос биш шүү"

"Чиний ааш хүртэл эдвэгдэж байна харж байна уу? Хэзээ ч чи ингэж над руу уурлаж өндөр дуугаар ярьж байгаагүй"

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang