Өглөө толгой хагарах шахам янгинаж өвдсөөр сэрлээ. Хоолой ам цөллөг болсон аятай л ангаж цангаад ус л бол юу ч уухад бэлэн байна. Нүдээ арай гэж нээгээд эргэн тойрноо харвал нэг дажгүй өрөөнд байх чинь ээ. Хаана юм бол доо? Ёооо дотор хорвоо ертөнцийн хамаг муу муухай орчихсон юм байх даа. За бурхан минь амлая. Би ахиж л уухгүй. Юугхэв. Миний архины кареерь ингээд дууслаа. Надад ч зохихгүй юм байна. Архинд ч би зохихгүй юм байна. Ядаж байхад хаана байгаад байнаа? Үхээд диваажинд л ирчихээгүй байлтай? Орноос өндийвөл цав цагаан хөнжил даавуу. Би босвол цагаан подволк өмсчихөж. Нээрээ юу болоод байнаа? Дотор пэлбэгнээд байсан тул 00 руу гүйж ороод гялс наана гарах гээд годгоноод байсан юмаа гаргачихаад эргэн тойрноо харж байтал аягатай ус байв. Ганц 2 ховх сороод л дуусгачихсан хэрнэ хангалтгүй байна. Гэнэт хүний хөлний чимээ сонсогдоод эхлэхэд гэм хийчихсэн хүн шиг үсэрч харайсаар оронд орж шургаад толгой дээгүүрээ хөнжилөөр бүтээв. Хаалга нээгдээд үнэхээр хүн орж ирэн юу ч юм хийгээд байлаа. Хөнжилөөс алгуурхан толгойгоо цухуйлгаад харвал нэг өндөр залуу цаашаа харчихсан юм хийгээд л байгаа харагдана. Гэнэт арагшаа харчихна гэж тооцоолоогүй тул нуугдаж амжилгүй харагдчихав. Учиргүй царайлаг залуу өөдөөс хараад инээмсэглэлээ. Тийм байна. Би үхчихэж. Үхээд диваажинд ирж буй бололтой. Бурхан энэ олон жил ариун дагшин явсаныг минь үнэлээд ийм сайхан залуугаар шагнаад тансаг өрөөнд 2лахнааг минь үлдээж өгч буй бололтой. Хурмаст тэнгэр заавал үхсэн хойно буянаа хайрлаж байгаа юм байхдаа. Нөгөө залуугын ам хөдлөх үеээр л өөрийн гэсэн ухаан оров.
"А-айн?" гээд намайг лавлаж асуутал залуу наашаа дөхөөд
"Зүгээр үү? Ухаан санаа чинь орж гараад байгаа юм уу?"
Би хөнжилөө доошлуулаад "Юу?"
Залуу инээсээр санаа алдах аядан "Намайг таниж байна уу?"
Сайхан залуу минь. Чамайг танихгүй ч заяаных гэдгийг мэдрээд байна.
"Бурхнаас өгсөн бэлэг үү?"
Залуу нэг сүрхий харсанаа инээн "Архи чинь гараагүй байгаа бололтой. Уучлаарай хадагтай. Өчигдөр орой надтай таарсанаа санахгүй байна уу?"
Өчигдөр орой? Архи? Тэгэхээр өчигдөр уугаад тасраад нэг юм болсон байна. Би нүдээ эргэлдүүлж байгаад толгой сэгсэртэл
"Арай ч дээ. Чамаас болоод ёстой үзээгүй юмаа үзсэн шүү. Бас наад дух чинь өвдөхгүй байна уу?"
ВЫ ЧИТАЕТЕ
𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬
ФанфикшнГү Нари өөрийн ажлын төлөө эрэгтэй дүрд хувиран 7 халуухан залуустай хамт амьдрах хэрэгтэй болно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол? Тэр хэрэгтэй зүйлсээ мэдэж авч чадах болов уу?
