.0.

6.2K 389 6
                                    

"Тэгэхээр тэр залуу үнэхээр галзуу юм уу?" Хэмээн Кай дэргэдээ алхах найзаасаа асуухад өнөөх нь "чи төсөөлөх ч үгүй. Нэг удаа лекц орж байхад ганцаараа  босоод явчихсан. Профессор тэрнээс яаж байгааг нь асуухад яг л алах гэж байгаа юм шиг ширтсэн гээч!" гэснээ шүлсээ залгин "тэр ч байтугай нэг цуу яриа би. Хэрвээ Ду Кёнсүү чамруу харвал чи шууд осолд орно. Нэг дээд курсын ах Кёнсүүг мөрлөчихсөн гэсэн. Тэгтэл тэр ахруу гөлөрсөн. Тэгээд маргааш нь тэр ах хөлөө хуглаад, бүтэн улирал хичээлдээ суугаагүй" 
Кай инээд алдан "боль доо" хэмээн найзыгаа түлхтэл тэр нь хажуугаар нь зөрж өнгөрсөн намхан биетэй залууг мөргөж орхив.
Кай сандран өнөөх залуугаас уучлал гуйхдаа яг л хар нүх мэт нүдтэй харц мөргөлдөв.
Жижигхэн бие, бараг л халзан үс, үүргэвч, срочикон цамц, дээш нь татсан өмд.
Гэхдээ юу юунаас илүү түүний нүд яг л тоос сорогч мэт Кайг өөртөө татах ажээ.
"Уучлаа-"
Кайг үгээ дуусгаагүй байхад өнөөх залуу үл тоон цааш явчихлаа.
"Тэр байна. Өнөөх чинь тэр байна!"
Кайтай хамт явсан найз нь ийн шивнэх ажээ.
Тэгээд "Чи итгэлтэй байна уу? Тэр өмнө нь хүн алсан ч байж мэднэ. Чамд энэ тийм их хэрэгтэй гэж үү?" хэмээн найз нь дахин лавлахад Кай өнөөх залуугын ардаас харсаар зогсоно.
"Надад өөр сонголт бий гэж үү? би чадаж л таарна. Битгий сүр бадраагаад бай!"
Кай найздаа ийн хэлээд эргэн алхах зууртаа саяны тэр нүдрүү дахин ширтэх тэр өдрийг тэсэн ядан хүлээж байв.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now