.6.

2.2K 291 8
                                    

Өглөөнөөс хойш Кёнсүүтэй хамт гадуур судалгаанд явсаар үдийн алдад сургууль дээр эргэн ирлээ.

Тэр өнөөдөр нэг л хачин дип дап хийж, бодол болоод, сав л хийвэл цүнхээ чангаар тэврэн гөлрөөд байсан бөгөөд шилэн хаалга хүртэл мөргөж бүтэлгүйтсэн. Оюун санаа нь хаана гээгдчихдэг байна аа!

Биднийг 3 давхарын хамгийн наад захын хаалгаар ороход Кан багш байдгаараа компьютерлүүгээ орчихсон суух бөгөөд биднийг шилнийхээ дээгүүр хараад түр хүлээхийг хүсэн гараараа зангав. Тиймээс би хөлөө амраахаар өрөөний үүдэнд байх жижигхэн буйдан дээр суусан бол Кёнсүү номын шүүгээний өмнөх нэгэн сандал дээр суулаа. Дөнгөж 30 хүрсэн залуу багшийн өрөө, цэвэрхэн, сайхан үнэртэйн дээр үзэж харах зүйл ихтэй юм.

Ийн бодсоор ширээн дээрхи хуанлиг олж харлаа. 6 сарын 30. Өнөөдрийг их тод улаанаар тэмдэглээд "төрсөн өдөр" хэмээн нямбай гэгч нь бичжээ. Тэгэхээр өнөөдөр Кан багшийн төрсөн өдөр байх нь. Тэгээд л Кёнсүү өглөөжин тийм байсан хэрэг үү? Хамтдаа тэмдэглэхийг хүссэн байх. эсвэл өчигдөр авсан бэлэгээ хэрхэн өгөхөө мэдээгүй юм болов уу? жаахан охин шиг аашилж байх шив дээ...

Намайг түүнрүү харахад тэр Кан багшийн зүг ширтэж байлаа.

Түүний ингэж харах цорын ганц хүн нь Кан багш байх тийм үү? Харц нь хэзээ ч байгаагүйгээрээ зөөлөрч, яг л солонго шиг туяаран байна. Энэ яг л лангууны цаадах амттанруу харах тэнэмэл хүүхдийн нүд мэт. Хайрласан, шунасан, гэхдээ хэзээ ч авч чадахгүйгээ хэдийнэ ухамсарлачихсан.

Харин Кан багш ид онгод нь орсон зохиолч мэт хэсэг зуур ухаан мэдрэлгүйгээр товчлуураа балбаж байгаад бидэнрүү өндийн хараад шилээ тайлан инээмсэглэв.

"сайн уу? хөвгүүдээ?"

"сайн"

"сайнавтар л..."

Намайг эвшээлгэсээр хариулахад Кёнсүү надруу хүйтнээр харав. Хайрт багшид нь хүндэтгэлгүй хандсаны төлөө биз.

"тэгээд сонин юу байцгаана? Судалгааны ажил хэр ахицтайв дээ?" гэж Кан багш асуунгаа ширээнээсээ босоод бид 2т цонхны ойролцоох тавиур дээр байсан гүцнээс ногоон цай аягалан өгөөд өөрөө ширээгээ өнцөгдөн суух нь үнэндээ түүнийг их дажгүй харагдуулж байлаа. Өөрөө ч тэрийгээ мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

"бид 28 газраар орж амжаад байна. багшаа, тэгээд судалгааны дүгнэлтүүдийг ерөнхийд нь нэгтгэсэн байгаа. Хэрвээ таньд хэрэгтэй бол би өнөөдөр гүйцээж болно. Гэхдээ 100 байгууллагаас судалгаа авахын тулд багадаа нэг долоо хоног хэрэгтэй бололтой. Магадгүй амралтын өдрүүдээр явбал..."

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now