2017 оны 7 сарын 3. Пүрэв гараг. 8 цаг 13 минут.
Би утасныхаа дэлгэцэн дээрх эдгээр өгөгдөлүүдрүү сүүлийн 20 минут тасралтгүй ширтсэн билээ. өчигдөрийн Кан багшийн ярьсан зүйлийн талаар бодох бүртээ би өөрийгөө яах ёстойгоо үл ойлгон, орноосоо ч өндийлгүй ийн хөдөлгөөнгүй хэвтэх би одоогоос 47 минутын дараа кёнсүүтэй уулзах ёстой.
10 өдөр... би Кёнсүүтэй танилцаад 10 өдөр өнгөрчээ.
Намайг автобуснаас буух үед Кёнсүү автобусны буудал дээр намайг хүлээн сууна. Одоо ч сэтэрсэнээсээ болж улайн харагдах уруулыг нь хараад цээжээр минь хүндүүрлэх шиг болов. Би бараг 10 минут хоцорсон учир түүнийг уурлаж байгаа байх гэж бодсон ч намайг хараад уурласан ч үгүй, бас өмнөх өдрийнх шигээ мэндэлсэнгүй.
Тэгэхээр тэр дахиад намайг үл тоох гэж шийдсэн бололтой. Гэхдээ би тийм зүйл болгохгүй ээ.
"би аймшигтай харагдаж байна" хэмээн инээмсэглээд түүний гарт байсан судалгааны материалуудыг авахад тэр надруу асуусан байдлаар харна.
"яав? Явья аа, би хоцорсон юм чинь шийтгэл болгож өдрийн хоолоор дайлна. Ойлгов уу?"
Би бүхэл өдрийн турш түүнтэй инээмсэглэн ярилцахыг оролдож, хариу ирэхгүй үед ганцаараа өөрөө өөртэйгөө ярьж, тоглоом, шоглоом хийнгээ аль болох зугаатай байх гэж хичээж байлаа.
Гэхдээ тэр энэ бүхэнд огт хариу үйлдэл үзүүлэлгүй чулуу шиг царайлсаар л байсан юм.
Орой болж, бид сургууль оролгүйгээр гэр гэрлүүгээ харих болоход би албаар түүний араас даган алхаж, тэр харин урд минь үе үе надруу эргэн харан явна.
Түүнийг эргэж харах бүрт би юу ч болоогүй мэт өөдөс нь малийтал инээмсэглэх бөгөөд бараг 1 буудал газар ингэж алхсаны дараа Кёнсүү залхсан бололтой эргэн харав.
"яах гэж дагаад байгаа юм?" хэмээн түүнийг бухимдангуй хэлэхэд би түүнээс 3 митр орсын зайд инээмсэглэн зогсоно.
"хамгаалж байна. чамайг өвтгөсөн шалтгаан нь би байсан биз дээ? Тиймээс одоо би өөрөө чамайг хамаална. Хүмүүс дайраад ирвэл ирэг дээ"
Намайг ийн хэлэхэд түүний царай багахан хувирлаа. Гайхаж, бодлогширсон мэт нүдээр надруу хэсэг ширтсэнээ гэнэтхэн гэмшсэн мэт доош харав.
Тэр гараа чангалан атгаж, хөмсөгөө багахан зангиджээ. Уруулаа хэсэгхэн хазалж байснаа толгойгоо өргөн миний зүг харах үед би инээмсэглэхээ болиод түүнрүү ширтэж байсан бөгөөд дотроо залбирч байлаа. Дахиад намайг шархлуулах үг битгий хэлээсэй...
YOU ARE READING
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...