.14.

2.4K 277 9
                                    


Би энэ яваа насандаа анх удаагаа даваа гарагыг ингэтлээ хүлээж үзлээ. 

Догдолж, айж, бас баярлаж хүлээсэн даваа гарагын өглөө би автобусан дотор инээмсэглэн зогсох бөгөөд зогсоолдоо ирэх үед намайг хүлээн зогсох Кёнсүүг олж харав...

***

"уучлаарай, Кёнсүү. Би чиний найз байж чадахгүй нь"

Намайг ийн хэлэхэд байдгаараа уйлж байсан Кёнсүү бараг амьсгалахаа больчихвуу гэмээр ямар ч хөдөлгөөн чимээгүй болж орхилоо. Тэгээд хэсэг зуур чимээгүй байсны эцэст тэр ам нээхдээ өөрийгөө хүчилссэн байртай сонсогдоно. Яг одоо би Кёнсүүгийн нүдрүү харж чадахгүй, зөвхөн ардаас нь ширтэх учир яг юу бодож байгааг нь таахад бэрх юм.

"надад дургүй болчихсон уу? заваан байна уу? тийм л дээ... уучлаарай"

Тэр миний дэргэдээс ийн хэлээд босох гэхэд нь би гараас нь татан буцаан хэвтүүлээд гараа билхүүсээр нь улам гүн ороон тэвэрлээ. Ингэхдээ түрүүнийхээсээ ч илүүгээр хамаг биеэрээ түүнд наалдаж, ирүүгээ хүзүүгээр нь давуулав.

Одоо хэдхэн хором... хэдхэн хоромд би өдийг хүртэлхи өөрийгөө тэр чигт нь үгүйсгэх гэж байна. ганцхан энэ хүний төлөө.

"намайг сонс. Кёнсүү. Гуйж байна"

Би ийнхүү шивнэхэд чихрүү нь үлээчихсэн бололтой тэр хэсэгхэн татгас хийсэн ч миний хэлэх үгийг хүлээн биеэ суллав.

"шулуухан хэлэхэд би өөрийгөө ч одоо бүрэн гүйцэт ойлгоогүй байна. гэхдээ би чамайг надтай найзуудаас өөр, хосууд шиг байхыг хүсэж, хамгаалж, инээлгэж, итгэлийг чинь олж, хамт баймаар байна. анх чамайг харахдаа өөрийгөө зүгээр л чиний араншинг сонирхож байна гэж бодсон ч тийм биш. Би – энэ дэндүү шуналтай сонсогдож мэдэх ч би чиний хувьд инээмсэглэн ширтэх, хүссэн бүхнээ ярилцах, итгэж, хамгаалуулах, бас нөгөө ... хайрлах нэгэн чинь байхыг хүсэж байх шиг байна.

Юу гэхээр... би ер нь бол чамд сэтгэлээ илчилж байгаа юм"

Тэнгэрийн нэрээр андгайлахад би анх удаагаа л ийм хачин, болхи байдлаар хэн нэгэнд сэтгэлээ илчилж байгаа минь энэ.

Өмнө нь би найз охид, уулздаг охидтой байсан ч одоо санахнээ би хэзээ ч хэнд ч сэтгэлээ илчилж үзээгүй билээ. тэд өөрсдөө надад сэтгэлээ илчилдэг юм.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now