.23.

2.2K 253 21
                                    

Кай Кёнсүүгийн гараас атгахад тэр хурдхан гэгч нь татаад авчихав.
Мэдээжийн хэрэг. Тэд яг одоо семинарт сууж байгаа бөгөөд тойроод өчнөөн хүмүүс байлаа.
Бараг 100 гаран хүн эгнэн суусан зочид буудлын хурлын тэнхимд гэрэл зөвхөн дэлгэц, мөн илтгэл тавих жар орчим насны өтөл маркетер дээр тусна.
Семинарт оролцогчдын дийлэнхи нь маркетингийн ухааны судлаачид ажээ.
Тэдний дунд Кай Кёнсүү хоёр дэндүү содон харагдах нь нэгдүгээрт залуу нас, хоёрт хувцаслалтаас болно.
Энд байгчдын ихэнхи нь гуч гарсан байх бөгөөд бүгд их л чухал царай тодруулан хар хөх гээд ер уйтай өнгийн хослол өмсөцгөөж, харин гол дүрүүд маань энгийн л сорочик, жинс өмссөн юм.
Завсарлага болж, бүгд өдрийн хоол идэхээр танхимаас гарах үед Кёнсүү нэг л догдолсон харагдах бөгөөд учир нь тэд түүний идэхийг үнэхээр их хүссэн халуун ногоотой шарсан гахайн махыг идэхээр тохирсон билээ.
"Магадгүй хурдхан тэнд очихгүй бол хүн их болчих байх" хэмээн Кёнсүүг хэлэхтэй зэрэгцэн "Кай?!" хэмээх эмэгтэйн хоолой тэдний ардаас дуулдлаа.
Кёнсүүгийн адил инээмсэглэн алхаж явсан Кай эргэж харуутаа нэг л дургүйлхсэн төрхтэй болохыг Кёнсүү анзаарав. Тэр Кай-г ийм төрхтэй байхыг харсан удаа байсангүй.
Тэднийг зогсоод эргэн харахтай зэрэгцэн нуруулаг, басгүй царайлаг урт үстэй, ажил хэрэгч хэрнээ халуухан хувцасласан залуу эмэгтэйг Кёнсүү харлаа. Түүнийг өмнө нь хаа нэгтээ харж байсандаа тэр итгэлтэй байв.
"Сайн уу хонгор минь" гэж бүсгүйг Кайтай мэндлэх хүртэл Кёнсүү санах гэж хичээсээр байсан бөгөөд одоо тэр саначихлаа.
Кай-н хуучин, өөрөөр хэлбэл хэдхэн долоо хоногын өмнө салсан найз бүсгүй. Дээд ангийн хамгийн алдартай, баян, басхүү нэр нөлөөтэй нэгэн.
"Сайн уу" Кай дурамчхан дуугараад түүнрүү хүрэх гэж сунгасан гараас холдон хойш алхав.
Гэхдээ бүсгүй бууж өгсөнгүй Кай-с яагаад энд байгааг нь, хэзээ ирсэнийг нь шалж эхэллээ. Харин Кай түүнд нь ганц нэг үгээр л хариулна.
"Кай юу гээч. Би чамтай жаахан ярилцмаар байна, хоёулахнаа-!"
Бүсгүй ийн хэлээд Кёнсүүрүү харах нь дэндүү ойлгомжтойгоор түүнийг зайлуулахыг хүссэн харагдана.
"Зүгээр л хэл, Жун авхай" хэмээн Кай дургүйлхэн хэлээд Кёнсүүрүү харан нүдээрээ "битгий тоо" гэж хэлэхийг хүссэн ч Кёнсүү ойлгосонгүй, эсвэл хүссэнгүй. Учир нь тэр тун онцгүй ба дорд үзсэн харцтай эмэгтэйг Кайтай хардаж байв.
Тэр өөрийгөө яаж ч чадахгүй, түүнтэй өрсөлдөшгүйгээр мэдэрсэн тул ухрахаар шийдэх нь тэр.
"Би ариун цэврийн өрөө орчихоод ирье. Таван минут л болно" гэж Кёнсүү хэлэхдээ таван минутын дараа Кай зөвхөн өөрийг нь гэнэ, хуучин эмэгтэйтэй нь хардах хэрэггүй хэмээн өөртөө шивнэнэ.
Кай түүнийг явуулахыг хүсээгүй ч түүнийг үг хэлж амжихаас ч өмнө Кёнсүү цааш эргэн явчихав.

"за ярь л даа. Жун авхай~" хэмээн Кай сунжируулан хэлэхэд бүсгүй түүний цээжинд тулталаа ойртон зогсоод долоовор хуруугаа Кай-н цээжээр гүйлгэн дур булаам инээмсэглээд
"юу гээч. Би чамайг их санасан" гэж эрхлэнгүй хэллээ.
Кай түүний гарыг холдуулаад "сонин юм. Би огт тэгээгүй шүү" гэж хүйтэн өнгөөр хариулав.
Бүсгүйн царай хувьс хийсэн ч өөрийгөө барих гэж хичээн байх ба "чи намайг авхай гэж дуудуулах дургүйг мэднэ дээ Кай. Гэхдээ чамайг энэ өлбөгөртэй нийлээд их даруухан болсон гэж дуулсан. Үдэшлэг цэнгээнд яваагүй, охид хүүхнүүдтэй орооцолдоогүй. Яг миний чамаас хүсдэг байсан шиг чи их сайн хүү болсон. Би чамайг намайг баярлуулах гэсэн гэж найдаж байна хонгор минь" гээд хүзүүгээ багахан гилжийлгэн ялалтын ялдамхан инээмсэглэл тодруулав.
Гэхдээ энэ Кай-д сонин байсангүй. Түүний хувьд бүсгүйн Кёнсүүг тодорхойлохдоо хэрэглэсэн "өлбөгөр" гэх үг л туссан байлаа.
Тиймээс ч тэр уурлав.
"юу гээч Жун авхай~ надад өөрийн чинь юунд дуртай дургүй хамаатай гэж бодож байвал та их том алдаж байна. Бас хэн нэгэн мэдэхгүй хүнийхээ талаар муухай гэж болохгүй гэж ээж чинь заагаагүй юу? Өө тийм л дээ. Танай ээж чинь хүн доромжлохдоо дэндүү сайн болохоор чамд ч бас өөр шигээ байхыг заачихаж!"
Бүсгүй энэ удаад уурлав. Гэхдээ тэр ариун цэврийн өрөөнөөс өөрсөдрүү нь чиглэн ирж яваа Кёнсүүг олж харлаа.
Дараагаар нь уруул нь хорноор мушилзав.
"Кай, би чамайг одоо зүгээр л зөрүүдэлж байна гэж ойлгоё. Хүссэн үедээ над дээр ирээрэй л дээ"
Дургүй хүрмээр үгсэд нь Кай-г хариулж ч амжихаас өмнө бүсгүй түүнийг татаад уруул дээрээс нь үнсэж орхилоо. Тэгээд албаар Кай.г эргүүлэн байраа солих үед Кай өөрсдийг нь харж зогсох Кёнсүүг олж харав.
Кёнсүү харин зүрхээ бутарч буйгаар мэдрэнэ. Кай өөр эмэгтэйг үнсэж байна шүү дээ.дахиад л сөрөг бодлууд түүнийг эзэгнэж бүсгүйг өөрөөсөө түлхэн холдуулах Кай-г орхиод цааш бараг л гүйлтийн хурдаар алхсаар булан эргэв.

Кай одоо ээждээ уурлаж байлаа. "Эмэгтэй хүн цохиж болохгүй!"
тэр бүсгүйг түлхэж холдуулаад Кёнсүүгийн араас явах гэхэд Жун авхай гэх бүсгүй түүнийг татан зогсоогоод хорслоор дүүрэн харц шидлэнэ.
"Одоо явбал аав чинь халагдана. Кай чи сайн хүү байх ёстой биз дээ!"
Түүний үгс Кай-г газартай нь хадаж тэр чигт нь хорьж орхив.
"Чи улам бүр үзэн ядмаар болж байна Кристал Жун!"
Кай бүсгүйрүү үзэн ядаж бухимдсан харцаар харан хүйтэн хоолойгоор хэлэх бол эсрэгээрээ эмэгтэй инээж байлаа.
"Гэсэн ч чи миний хувьд сайн жаал хэвээрээ л байна шүү дээ Жунин!"

хөдөөнөөс ирээд хайр найргүй update хийгээд байхад хандалт буураад байгаарай, ёстой гай л байна шүү хахахха

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now