.22.

2.3K 243 19
                                    

Кай унтаж байгаад сэрэх үед бруун мөр нь нэг л хүнд оргино. Тэрээр аажимаар толгойгоо эргүүлэн харвал хурдлан давхих галт тэрэгний цонхоор ногоон уулс, түүнй бэлээрхи их хөх далай үзэгдэж байлаа.

Харин нөгөө талд нь Кёнсүү түүний мөрийг дэрлээд тайван гэгч нь унтах ажээ. Үе үехэн хөдлөх сормуусыг нь хараад түүнийг удахгүй сэрэх гэж байгааг Кай гадарлан өөрөө унтаж буй мэт нүдээ анин дүр эсгэлээ. Удсан ч үгүй Кёнсүү сэрээд хэсэг зуур нүдээ дасах хүртэл цавчилж байснаа дэргэдээ цонх түшин унтах Кай-г олж харлаа.

Хэсэг зуур түүнрүү ширтэж байснаа нэг л тухгүй гилжигнэх толгойг нь аяархан түшсээр өөрийнхөө мөрийг дэрлүүлэн, өөрсдөөс нь өөр хэн ч үгүйг мэдээд гараас нь зөөлхөн атгав. Түүнд ингээд л суух нь дэндүү жаргалтай санагдана.

Гэтэл Кай-н хүүхдэрхүү хоолой түүнийг цочоож орхилоо.

"надад сайн болчихож. Чи надад зөндөө сайн болчихож"

"үгүй-"

"тийм ээ" хэмээн Кай  хэлээд Кёнсүүгийг татах гэсэн гарыг хурдхан чангаар атган авав. Тэгээд түүнийгээ уруулдаа хүргэн үнсээд Кёнсүүгийн зүг жаргалтайгаар инээмсэглэнэ.

Зорьсон газраа ирэх үед хэдийнэ өдрийн хоолны цаг болж байх бөгөөд тэд юутай ч эхлээд буудлынхаа өрөөнд орж ачаагаа тавиад дараагаар нь хооллохоор шийдэв.

Тэдний өрөөний цонхоор далай, мөн эргийн хот тэр чигтээ харагдаж байх бөгөөд тансаг биш ч гэлээ тэдний хувьд хангалттай сайхан санагдана.

Өрөөний зүүн талд 2 ширхэг цагаан бүтээлэгтэй ор байх бөгөөд дунд нь нэг ширээний чийдэн, орны хөл хавьд 2 сандал тавьсан модон ширээ, цагаан хөшиг намилзсан хөшиг зэргээс бүрдсэн өрөө бөгөөд угаалгын өрөө нь харин тансаг зэрэглэлийнх баймаар том ажээ.

Кёнсүү барьж яваа гар цүнхээ орон дээрээ тавиад эргэхэд Кай харин өрөөний үйлчилгээ дуудах гэж байгаа бололтой мэню харан зогсоно. Тэр ийн зогсохдоо яагаад ч юм үнэхээр халуухан санагдах бөгөөд нимгэн цагаан цамц, хөх жинсэн өмд, энгийн нэг цагаан гуталтай хэрхэн ингэж харагддагыг нь хэсэг гайхах шиг боллоо.

"чи стэйк идмээр байна уу? эхний хурал нэг цагын дараа гэсэн. Тиймээс гарч хооллоход арай л амжихгүй байх" хэмээн Кай хэлээд анхааралтай ажиглаж байсан мэнюнээсээ харцаа салган Кёнсүүгийн зүг харахад тэр чимээгүйхэн толгойгоо дохив.

"тэгвэл захиалчихья" хэмээн Кай хэлээд утас аван өрөөний үйлчилгээ захиалав. Удалгүй ч хоол ирэх бөгөөд үйлчлэгч ширээг Кай-н захиалсан ёсоор их л цэмцгэр аятайхан заслаа.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now