"Чи магадгүй зүгээр л 70 оноогоо аваад салж болох юм. хэнд ч хамаагүй шүү дээ"
Чэн утасны цаанаас надад санаа зовсон мэт ийн өгүүлэхэд би нойтон үсээ арчингаа өөрийгөө толинд харан зогсоно.
"үгүй дээ, энэ удаад аав намайг зүгээр өнгөрөөхгүй биз. Тэгээд ч бид ирээдүйгээ бодвол 70 оноод хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Үгүй гэж үү? Чи үргэлж л ингэж үглэдэг байсан"
"гэхдээ тэр Кёнсүүтэй дотносох гэдэг бараг боломжгүй. Би чамайг л бодож байна"
"боль доо, чи хүртэл тэрнээс айгаад байгаа юм уу? сонс андаа, би ердөө л тэрэнтэй дотно юм шиг Кан багшид харагдаж үзэгдэхэд л хангалттай. Хэдэн мянган аргаар тэгж болно. Би ердөө л эхэндээ дүрмээр тоглох гэж хичээж байна"
Утсаа таслаад дахин толинд харав.
"Ду Кёнсүү, найзууд болцгооё л доо" хэмээн өөрөө өөрийнхөө тусгалд хэлээд би инээмсэглэсээр хувцасаа өмсөхөөр явлаа.
***
"тэгэхээр чи бүгдийг нь дуусгачихаа юу?"
Би өнөөх жижигхэн өрөөндөө алмайран зогсох бөгөөд Кёнсүү өчигдөрхөн энд овоотой байсан бүх архивын материалыг судлаад хэрэгтэйгээ цэгцэлээд дуусгачихаж ээ.
"энэ нь Кан багшид амар"
Намайг үл тоосон түүний байдал цухлыг минь барах ч давхар инээд минь хүрлээ.
"би чамайг ердөө багшийн тэжээвэр гэж бодож байсан юм. тэгтэл чи бүр ч долоон дор амьтан байж ээ"
Ийн хэлээд би ширээний булан дээр суун хавтастай зүйл унших Кёнсүүг ширтэнэ.
"юу гэсэн үг юм?"
"чи түүнд хайртай. чөтгөр алгад. Чи гэй юм байна. тэгээд Кан багшид дурлачихаж л дээ. Магадгүй тэр өнөөх инээмсэглэлд нь биз"
Би инээдээ барьж ядан ийн хэлэхэд түүний царай өмнөхөөсөө ч хүйтэн болон өөрчлөгдөв. Одоо л тэр өнөөх хавтастай зүйлээсээ нүдээ салган надруу харж байна.
Тийм ээ, энэ харц. Энэ нүд.
"чи юу ч мэдэхгүй"
Түүний хоолой яагаад ч юм бага зэрэг чичирхийлэн сонсогдох шиг боллоо. Гэхдээ магадгүй би үүнээс цааш жаахан явбал түүнийг үнэндээ ямар хүн болохыг мэдэж чадах ч юм билүү? Би дэндүү сониуч биш гэж үү?
"үгүй дээ, Кёнсүү. Би мэдэж байна. чиний багшруу харах харц чинь бүгдийг хэлээд өгч байхад! Чи тэнэг юм. хэзээ ч өөрийн болгож чадахгүй дэндүү өндөрт байх хүнд дурлачихаж. Бас дээр нь ГЭЙ гэж байгаа. Чи чинь яачихсан юм бэ?"
"дуугүй бол!"
Энэ удаад тэр бараг л хашигчих шиг болов.
"найз минь, тайвшир. Аз болж Кан багш гэй байвал ч... гэхдээ байзаараа. Хэрвээ би өөрийгөө түүнд хайртай гэвэл чамтай харьцуулахад хамаагүй дээр боломжтой юм байна! Би нэг оролдоод үздэг юм билүү? Тэртээ тэргүй одоо надад хийх зүйл байхгүй биз дээ..."
"амаа тат! Кан багшаас хол бай"
Тэр гарцаагүй хашхирлаа. Маш чангаар. Нүд нь улаанаараа эргэлдэж нүүр нь хувхай цайжээ. Тэнэг жаал, тэр үнэхээр Кан багшид хайртай юм байна.
"тэгвэл надтай найзууд бол"
Энэ удаад би инээсэнгүй. Учир нь энэ үгийг би жинхэнээсээ хэлсэн юм. харин тэр инээлээ.
Тэнгэр минь, сахиусан тэнгэрийнх шиг тэр инээмсэглэл нь биш, харин ад зэтгэрийн гэмээр тийм инээд.
"чи галзуу юм уу?"
"үгүй дээ, би галзуу биш. Эрүүл нийгмийн энгийн л нэг иргэн"
"наад хачин бодлоо март. Би хэзээ ч чамтай найзууд болохгүй"
Тэр нүүрэндээ өнөөх л хачин мушилзалтаа тодруулан, аймшигтай дүрлийх 2 нүдээрээ надруу ширтэн ингэж хэлэхэд би ойлгох шиг боллоо. Түүний энэ харц, энэ инээмсэглэл ямар учиртайг. Тэр намайг айлгах гэж хичээж байна. яг л бусад хүмүүсийг айлгадаг шигээ намайг айлгах гэсэн оролдлого!
"би чамаас айхгүй байна. Ду Кёнсүү"
Энэ удаад би нүүрэндээ ялалтын инээмсэглэл тодруулав.
"би чамайг айлгах гэж оролдоогүй"
"тийм ээ, болог л дээ"
Би ийнхүү хэлээд ширээнээс босон түүний барьж байсан хавтасыг шүүрэн аваад гүйлгэн харвал Кан багшид өгөх ёстой жижигхэн дүгнэлт байх нь тэр.
Кёнсүү надруу өмнөхөөсөө ч ширүүн ширтэх хэдий ч би өөдөөс нь хагас дутуу жуумалзсан болоод хавтасыг аван "Кан багшаа, би очиж байна~!" хэмээн дуу аяласаар өрөөнөөс гарлаа.
***
Чанёол хамгийн сүүлчийн шалгалтаа өгчихөөд надтай хамт өдөржин номын санд сууж Кан багшийг ажлыг хийлцсээр одоо бид харихаар сургуулиас гарч явна. Сургуулийн үүдэнд байх шатны дэргэд зогсоод түүний уйдсан хэмээн гомдоллохыг сонсох зууртаа Кёнсүүг өнөөдөр яагаад ирээгүйг гайхан бодлогширох би ер нь галзуурсан байх.
"Өчигдөр би дэндүүлчихсэн юм болов уу?"
Намайг амандаа үглэх зуур Чанёол гэнэт намайг түлхэж орхилоо.
Дөнгөж сая миний дээрээс маш том блок унаж байсан нь газарт хэдэн хэсэг болон хагарчээ. Намайг шуудхан дээшээ харахад дээвэр дээрхи хэн нэгэн хальтхан харагдаад өнгөрөв. Итгэхэд хэцүү ч би тэр цамцыг өчигдөр Кёнсүү өмсөж байсныг санаж байлаа.
Магадгүй тэдгээр цуу яриа үнэн байх. тэр галзуу амьтан бололтой.
энэ хэсэгээс хандалт нтр нэмэгдэхгүй бол энийгээ ч бас устгая дөө.
Хүн уншихгүй юм цаг алдаж бичээд юу гэхэв.
YOU ARE READING
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...