Кёнсүү надгүйгээр гайгүй байх болно!
Сүёон эгчтэй хамт дээшээ гараад Сэүний унтлагын өрөөнд ороход эгч инээмсэглэсээр хаалгыг түгжих нь тэр.
Би гэмгүй царайлан орон дээр суугаад тэрний зүг инээмсэглэж "та хэр их уучихсан юм? зүгээр үү?" гэхэд Сүёон эгч надруу удаанаар, наалинхай, налархайгаар алхах зуураа даашинзныхаа энгэрт гар нь гүйж, илт өдсөн харц шидлэнэ. Түүнийг миний өмнө ирэхэд би гараа билхүүс хавьд нь аваачин өөрлүүгээ татан өвөр дээрээ суулгав.
"чи надад таалагддаг" хэмээн тэрнийг хэлэхэд инээд минь хүрэх шиг боллоо. Тэгээд гараа дээш гүйлгэсээр хөхөнд н хүрэхэд тэр миний хүзүү чихийг зөөлнөөр үнсэж эхлэв.
"чи үнэхээр дажгүй дүү шүү. царайлаг, ухаалаг, нэр хүндтэй, бас хүчирхэг. Нэмээд халуухан"
Түүнийг миний чихэнд ийн шивнэх зуур би даашинзных нь цахилгааныг доошлуулж байлаа.
Энэ бүхэн үнэхээр гольдролоороо маш сайн явж байгаа ч яагаад ч юм би огт догдлохгүй юм. яг л үүрэгт ажлаа хийхээр ирсэн ажилчин мэт.
"би түүнийг уруулаас минь үнсэх гэхэд өөрөө ч мэдэлгүй бултах шахам холдоод түүний энгэрлүү дайран эгэм, цээжийг нь шимж эхлэхэд тэр миний үсийг зөөлнөөр илэн
"гэхдээ тэр Кёнсүү чамаас үнэхээр салахгүй нь ээ. Би уг нь салгах гэж хичээсэн юмсан. Чамд хэцүү байна уу?" гэх түүний үгийг сонсуутаа би хийж байснаа зогсоон түүнрүү харав.
"та юу яриад байгаа юм?"
"тэр Ду Кёнсүү гэгч чамайг дагаад байгаа юм биш үү? Тэгээд би ангийнхаа хөвгүүдийг явуулж жаахан сануулга өгсөн. Эгчдээ баярлаж байвал одоо сайн хандах хэрэгтэй шүү!"
Би золтой л түүнийг цохиод авсангүй. Шууд өвөр дээрээсээ түлхэн газарт унагаагаад хамаг байдгаараа уураа барих гэж хичээн түүнрүү ширтэнэ. тэгэхээр Кёнсүүг зодсон амьтад энэний явуулсан хүмүүс байж ээ! Тэрнээс болж би Кянсүүг алдах шахсан байна.
Тэр шалан дээр хагас нүцгэн, яг л завхай эм шиг байдалтай байх бөгөөд халуухан гэж бодож явсан бодол минь одоо ой гутралаар солигдож, үзэн ядалтаар хачирлагдах нь тэр.
"Кай, яагаад байгаа юм бэ?" гэж түүнийг хэлээд миний гараас татан босох гэхэд нь би гараа угз татан аваад доош суун ирүүнээс нь хүчтэй базан нүүрлүү нь харав. Ой гутам санагдсан тул яалт ч үгүй шигжсэн ярвайлтыг нүүрэндээ тодруулаад ирүүг нь тавихад тэрээр өвдсөн бололтой ирүүгээ барин надруу гөлөлзөнө.
YOU ARE READING
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...