Өглөө сэрээд Кай юун түрүүнд Сэүнрүү утас цохилоо. Тэр хэсэг дуудуулж байгаад авахдаа таг нойрмог дуугаар
"чамд юу хэрэг болоов ээ? Кай, би унтаж байна" хэмээн гоншигнов.
"гуйх зүйл байна. өнөөдөр миний оронд Кёнсүүтэй хамт судалгаанд яваад өг"
"яах гэж? Би чадахгүй ээ-"
"надад чухал ажил байна. гуйя, ганцхан өнөөдөр. Би заавал Чэнтэй уулзах хэрэгтэй байна"
Сэүн "аарррххх" хэмээн архирах мэт дуугараад "за за" гэж дуртай дургүй дуугарлаа. Кай түүнд баярласанаа, бас хаана очиж, юу хийх ёстойг нь тайлбарлаж дуусаад утсаа таслав. Мөн Кёнсүүд сайн хандахыг ч давхар сануулаад амжлаа.
***
Кёнсүү автобусны буудал дээр сурсанаараа Кайг хүлээн сууж байтал Кай биш Сэүн түүний өмнө ирэх нь тэр.
Түүнээс юу болсон тухай сонсоод чимээгүйхэн толгой дохисон боловч сэтгэлийнхээ гүнд ямар нэгэн гомдол, зовнил мэт зүйлийг мэдрэхдээ тэр өөрөө ч гайхаж байлаа. Гэхдээ Сэүний ганцхан өгүүлбэр түүнийг шархуулсан юм.
"Кай ирэхгүй гэсэн. Оронд нь би ирлээ. Үнэндээ би гайхаад байсан юм. тэрийг ингэж удаан ямар нэгэн зүйлийг тууштай хийгээд байхаар нь галзуурчихаж гэж бодсон үгүй бололтой. Залхах цаг нь болчихоод байсан юм."
Өчигдөрийн явдлаас болсон байх. Тэр миний өнгөрсөнг мэдчихсэн шүү дээ. Одоо надад дургүй болоод, тийм арчаагүй, хөгийн амьтантай дахин уулзахыг хүсээгүй биз. Тэр жигшиж байгаа. Хэн ч над шиг тийм өнгөрсөнтэй хүнтэй найзууд байхыг хүсэхгүй шүү дээ.
Тийм ээ, би угаасаа л ийм хүн. Найзтай байх эрхгүй, бас хайрлуулах заяагүй. Түүний хэлсэн бүхэн худлаа байсан ч байж болох юм.
Хэн намайг хайрлана гэж? Хэн намайг хамгаална гэж...
Тэр өнгөрсөнөөсөө болоод өдгөө дэндүү сөрөг бодолтой нэгэн болж ээ. Яг л өөрөө хэзээ ч сайн зүйл хүртэх эрхгүй мэт, муу муухай бүхэн зөвхөн түүнд зориулагдсан мэт...
"гэхдээ Чэнтэй уулзаж яах гэж байгаа юм бол доо?" хэмээн шулагнасаар Сэүн дээшээ харан гиюүрэн алхах бөгөөд үүнийг сонссон кёнсүү түүнийг шуунаас нь татан зогсоов.
"Чэн гэнээ?" хэмээн дүрлийсэн том нүдээрээ Сэүнрүү ширтэн асуухад тэрүүхэн зуур Сэүн айх шиг болсон ч одоо тэр өмнөх шигээ Кёнсүүгээс жийрхэхээ больсон байлаа.
YOU ARE READING
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...