Миний нүдэнд бол сахиусан тэнгэр шиг л харагдаж байна. Яагаав нөгөө нум сум барьчихаад хүмүүсийг харваад явдаг бяцхан хүүхдүүд...
Юу энэ залууг тийм хачин цуу ярианд хутгачихсан бол бол?
Кан багш намайг олж харах хүртэл би ийнхүү түүнийг ширтэн зогссон юм.
Гэхдээ Кан багшийг надруу далласан тэрхэн агшинд Кёнсүү гэгчийн нүүрэн дэхь инээмсэглэл ор мөргүй сарнисан билээ.
Одоо тэр надруу биш шалруу ширтэн, толгойгоо унжуулж, нэг л хачин биеэ барьсан байдалтай болжээ.
Би Кан багш тэр хоёрын зүг алхах зууртаа алгаа хөлөрч байгааг мэдрэв. Би галзуураагүй байгаа? Сандраад байх чинь.
"ирчихсэн үү?"
Кан багш өнөөх л олныг өөртөө татсан хуурамч инээмсэглэлээ (над мэтийн эрэгтэй оюутнууд ингэж ярьдаг) тодруулахад би ердөө л толгой дохив.
"Кёнсүү, энэ бол Жунин. Чамтай адилхан маркетингийн 3-р курсынх. Өнөөдрөөс эхлээд чиний хамтрагч болох болно"
Кан багш Кёнсүүрүү хандан ийн хэлэхэд би найрсагаар инээмсэглэн түүнрүү гар сунгалаа.
Гэхдээ тэр гарнаас минь атгасангүй. Хурдхан гэгч нь надад бөхийсөн болчихоод цаашаа номын тавиуруудын зүг хурдан хурдан алхсаар намайг орхилоо. Тэнгэр минь төрсөнөөсөө хойш анх удаагаа л ийм доромжлол ч юм шиг зүйл мэдэрсэн гарлуугаа би гайхан харна. Хэн ч надаас татгалздаггүй! Гэтэл тэр намайг бүр 100 хувь голж байна.
"амархан биш байгаа биз?"
Кан багш надруу харан "хэлээ биз" гэх шиг инээмсэглэхэд би зөрүүлэн бардамаар инээмсэглэв.
"тэр бага зэрэг бишүүрхүү бололтой. Би аргалж дөнгөнө"
"аргалах биш найзууд болох ёстой байх аа?"
"тийм ээ, ялгаа алга. Найзууд!"
***
Кан багшийн өгсөн даалгаварын дагуу өнөөдөр маргаашдаа Кёнсүү бид 2 номын санд байх нэг судалгаанд зориулагдсан өрөөнд суугаад 1960 оноос хойшхи маркетингийн салбарт гарсан шинжлэх ухааны дэвшилтэт зүйлсийг хайж, цуглуулж, багцлаад багшид өгөх ёстой. Эхэндээ амархан санагдсан ч энэ тийм ч яггүй эд юм. ялангуяа хамтрагч чинь бүтэн цагийн турш нүдээ цавчилгүй сонингын хуудсуудыг эргүүлэн уншаад, амьсгалах ч чимээ гаргахгүй байвал!
"чи хэр ихийг олов?"
Би үзгээрээ чихээ ухангаа түүнээс асуулаа.
YOU ARE READING
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...