.21.

2.3K 272 19
                                    

Өглөө цайгаа уун суух зуурт Кёнсүүгийн ээж аав 2 түүнрүү анхааралтайгаар харан, баяртай байгаагаа нууж үл чадна.

Тэд Кёнсүүрүү харан инээмсэглэх бөгөөд Кёнсүү энэ бүхнийг үл анзааран урдах хоолоо идэж байлаа.

"би маргааш нэг шөнө 2 өдрөөр өөр хотруу семинарт явах болсон"

"Тийм үү? Хэнтэй?" хэмээн аав нь асуухад Кёнсүү юу ч бодолгүй "Кай" гээд хэлчихэв.

Үүнийг сонссон ээж аав нь нэг нэгэнрүүгээ хэсэг зуур их л нухацтай харж байснаа идэж байсан хоолоо ширээн дээр буцаан тавьлаа.

Байдал нэг л чухал талруу хазайсан мэт уур амьсгалыг Кёнсүү мэдрэн ээж аавынхаа зүг харвал тэдний царайнд санаа зовсон гэмээр тааварлашгүй төрх тодорчээ.

"яасан бэ?" хэмээн Кёнсүүг дуугарахад аав нь хүндээр санаа алдав. Харин ээж нь аавынх нь гарыг зөөлнөөр илэн яг л "хичээгээрэй" гэх шиг харцаар харна.

"Кёнсүү-яа, аав нь чамайг том эр болсоныг мэднэ л дээ. Гэхдээ ийм хэмжээний дотно харилцаанд тэгтлээ яарах хэрэг байгаа гэж үү?"

Эхэндээ Кёнсүү түүний юу яриад байгааг ойлгохгүй байсан ч хэсэг хугацааны дараа шүлсэндээ хахан ханиалгаж эхэллээ.

"миний хүү, өнөө орой Кай гэж тэр залууг гэртээ аваад ир" хэмээн ээж нь зөөлнөөр дуугарахад Кёнсүү чавга шиг улайчихаад ээж аавдаа юу гэж хэлэх ёстойгоо ойлгохгүй нүд нь эргэлдэнэ. Тэд яаж мэдчихвээ? Гайхалтай. Ээж аавууд үнэхээр аймар юм!

Кай энэ тухай дуулаад хөөрсөн харагдахад Кёнсүү бүр ч их гайхлаа.

Тэр 2 хамтдаа өдрийн хоол идэж байсан бөгөөд энэ талаар Кёнсүү их л санаа зовсон байртай тайлбарлаж, Кай-с ийм байдалд оруулсанд уучлалт гуйх гэж байсан ч гэсэн үерхээд 7 хоноогүй байгаа найз залуу нь ингэтлээ баярлана гэж төсөөлөөгүй билээ.

"тэгвэл би эртхэн хариад хувцасаа солих хэрэгтэй байх тийм үү? Надад хослол байдаг билүү? Байзаараа би ээжрүү залгаад миний хослолыг бэлд гээд хэлчихье. Бэлэг авах хэрэгтэй байх тийм үү?" гэх мэтээр Кай нүдээ гялалзуулан ярьж эхлэхэд Кёнсүү золтой л хоолондоо хахаад үхчихсэнгүй. Тэр яг л бэр гуйх гэж байгаа залуу шиг аашлаад байна шүү дээ!

"байз. Зүгээр байгаагаараа очиход чи таалагдчих байх. гэхдээ гол нь чи очоод биднийг тийм харилцаатай биш гэж хэлэх ёстой !!"

"ямар?"

"Кай!"

"үгүй ээ, хүсэхгүй байна. үнэнээ л хэлнэ. Тэгээд намайг хөөж туусан ч хамаагүй чамаас салахгүй гэдгээ хэлнэ"

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now