Дахиад л аймшигтай халуун байна. Азаар өнөөдөр Кёнсүү бид 2т гадуур явах шаардлага байсангүй.
Хичээлүүд бүгд хаагдчихсан сургууль дээр хөл хөдөлгөөн тасарсан хэдий ч оюутнууд нааш цааш хөлхсөөр л байх бөгөөд би гартаа хоёр ширхэг ундаа барьсаар номын сангын зүг алхаж байтал хэдэн найзуултайгаа таарлаа. Тэд өчигдөрийн өнөөх халуухан дээд ангийн эгчтэй хамт явж байсан бөгөөд намайг хараад тэр инээмсэглэн гараа даллацгаасан юм.
Намайг тэдний өмнө очиход Чэн миний мөрлүү зөөлөн алгадаад "өчигдөр чи Сүёон эгчид эвгүй зан гаргасан гэсэн байх аа" гээд их л жогтой инээд алдахад Сүёон гэх тэр эгч ч бас инээмсэглэнгээ гараараа үсээ оролдоно.
Цамцаа цөмлөх шахсан хоёр хос хөх, өндөр суудалтай жийнсий цаанаас бөөрөнхийлөн үзэгдэх өгзөгөөр нь бол хэн ч түүнийг согоо гэнэ. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм надад нэг л будмал нэг л хуурамч санагдах нь тэр.
Хэдий тийм ч намайг түүнийг онилж байсныг мэдэх Чэн надад туслах гэсэн бололтой "хагас сайнд Сэүний үдэшлэг дээр та очно биз дээ эгчээ? Магадгүй Кай таныг тэнд уйдаахгүй л байх" гэлээ.
"би алиалагч болж таарч байх шив. Зүгээр л тэр өдөр зугаатай байх болно гээч дээ" хэмээн би Сүёон эгчийн зүг инээмсэглэхдээ өөрийнхөө зуршил болсноор уруулаа долоон багахан сээтэгнэх төрх үзүүлэн зогсоно.
"тэр өдөр тэгвэл би чамд итгээд очих болно оо" гэж Сүёон эгчийн хэлэх нь бараг л өөрөө минийх болох сэдэлтэй байгааг нь илтгээд өглөө. Энэ бол сайны дохио...
Энэ үеэр номын сангаас Кёнсүү гараад ирэх нь тэр. Бид бараг л үүдэнд нь зогсож байсан учир түүний харц бидэн дээр тусаад удалгүй өөр зүгрүү хүйтнээр эргэв.
"чамайг Кёнсүүг дагуулж ирнэ гэж сонссон" гэж Чэнийг хэлэхэд хажуугаар зөрж явсан Кёнсүү хангалттай сонссон нь ойлгомжтой.
"энэ сонин хүүхдийг үү? Яах гэж байгаа юм бэ?" хэмээн Сүёон эгчийг хэлэхэд би тэдний зүг юу гэж хэлэхээ бодон хэсэг зуур гацаж орхив.
"түүнийг гэй гэж хүмүүс ярьж байсан" гэх Сэүний бодлогогүй чанга дуугаар ойр орчимд байсан хамаг хүний чих сортолзох нь тэр.
"юу солиороод байгаа юм! Амаа мэд У Сэүн!"
Би өөрийн эрхгүй түүнрүү дуугаа өндөрсгөж орхисон боловч Кёнсүү бидний дэргэдүүр чимээгүйхэн өнгөрөөд шатаар доош уруудан явав. Түүнийг сонссон гэдэгт итгэлтэй байна. магадгүй тэр дахиад л юу ч болоогүй юм шиг царайлж бүхнийг үл тоож байгаа биз. Гэхдээ би анхнаасаа л түүнийг мэдсэн... үнэндээ дотроо шархалж байгаа гэдгийг нь.
YOU ARE READING
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...