.18.

2.4K 262 12
                                    

Кай бэлтгэлийн хувцас өмсөн үүргэвч үүрсэн байх бөгөөд өнөөдөр урьдынх шигээ үсээ гельдэж янзлалгүй ургаш нь буулгажээ. Энэ өдөр түүний хүссэн шиг дулаахан, нарлаг өдөр байсангүй. Тэнгэр сааралтан бүрхэж, юу юугүй борооших шинжтэй аж. Тэгсэн ч тэрээр догдолсон байдлаа алдсангүй нүдээ ийш тийш гүйлгэн Кёнсүүг харуулдана.

Өглөө эрт сэрчихсэнээсээ болоод тэрээр цагаасаа эрт ирчихсэн бөгөөл хүлээх зуураа замдаа идэх кимбаб, зайдас мэтийн хөнгөн хоол худалдан аваад цүнхэлж амжив.

Удсан ч үгүй Кёнсүү замын цаана ирлээ. Тэр ч мөн адил бэлтгэлийн хувцас өмссөн байх бөгөөд Кай-с ялгаатай нь тас хар ажээ. Мөн саравчтай хар малгайг даран өмссөн байх бөгөөд томовтор үүргэвч үүрсэн байлаа.

Түүнийг харсан Кай гараа даллан, чангаар нэрийг нь дуудан, амаа задартал инээд алдав.

Гэсэн ч Кёнсүү түүнд хариу өгөөгүйгээр барахгүй хараагүй дүр эсгэж Кай хажуугаар зөрөх хүмүүсийнхээ шоолсон харцанд түлэгдэж орхилоо.

Тэд автобусанд суун Сөүлийн зүүн хэсэгт байх уулын ойролцоо ирэх үд цаг 10 дөхөж байв. Кай ганцаараа баахан зүйл ярин, үе үе инээд алдах ч Кёнсүү нэг их хариу үзүүлсэнгүй. Харин ч чимээгүй алхахыг илүүд үзсэн мэт албаар үл тооно.

Тэгсээр цаг орчим тэд нов ногоон ургамал, өндөр моддоор дүүрэн уулын замаар алхаж, замынхаа талд ирэхэд авирагчдад зориулсан амрах цэг байлаа.

Тэнгэр улам бүр бүрхэж, моддын орой салхинд нахилзах нь ихсэв.

"цаг агаар муу байна. тэгээд л өнөөдөр энд хүн алга байгаа байх" хэмээн Кай хэлээд цүнхнээсээ ус гарган уухад Кёнсүү чимээгүй л усаа ууна.

"чи өлсөж байна уу? би идэх юм авсан. Хамтдаа идэцгээе" гээд Кай цүнхнээсээ өнөөх авсан кимбаб, зайдасаа гаргаж ирэхэд Кёнсүү тэдний зүг удтал ширтэж байснаа

"хүсэхгүй байна" гээд сууж байсан газраасаа босчихов.

Энэ нь Кай-д хангалттай хөндий санагдав. Үнэндээ Кёнсүү өглөөнөөс хойш олигтой зүйл яриагүй бас түүнрүү харахгүй, нүүрээ нуусан малгай өмсчихөөд секунт тутамд Кай-с дөлөх мэт авирлаж байсан билээ.

Тэр дахиад л өөрийгөө шархалж байгааг мэдрэв. Өмнө нь хэзээ ч мэдэрч үзээгүй энэ тэвчиж болмооргүй хүнд мэдрэмж. Өөр ямар ч охинтой үерхэж байхдаа Кай хэзээ ч шархлах нэгэн нь биш шархлуулдаг нэгэн нь байсан учраас тэрээр бачимдаж байлаа.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now