.19.

2.4K 255 22
                                    

Кёнсүү анхааралтайгаар судалгааны асуулгуудынхаа дүгнэлтийг нэгтгэх зуур Кай Кан багшийн хамт өөр нэгэн судалгааны материалыг цэгцлэн сууна.

Тэд нэгнээсээ багагүй зайтай байх бөгөөд тэднээс өөр хүнгүй номын сан ямар ч чимээгүй аниргүй ажээ.

"та 2 их дотно болсон бололтой" хэмээн Кан багш хэлэх зуураа балаа урууландаа зөөлөн хүргэн Кайруу харлаа.

Кай түүнрүү харалгүй инээмсэглээд "би хэн билээ дээ?" хэмээн инээмсэглэхэд Кан багш сэтгэл хангалуун боловч бага зэрэг зовнисон байртайгаар

"битгий шархлуулаарай. Тэр хангалттай шархалчихсан шүү" гэлээ.

Үүнийг сонссон Кай хийж байсан зүйлээ түрхэн зуур орхиод багшийнхаа зүг харахад тэр Кёнсүүгийн зүг харж байх аж. Энэ харц аанаа л нандигнан хайрласан аястай байх бөгөөд түүний гарт байх бал Кёнсүүгийн саяхан төрсөн өдрөөр нь бэлэглэсэн ган үзэг байв.

"би шархлуулахгүй ээ, харин тэр л шархлуулдаг" гэж хэлээд Кай бага зэрэг инээвхийлэн "гэхдээ та Кёнсүүтэй ямар холбоотой юм бэ? Зүгээр л оюутан багш гэхэд арай өөр юм" гэж асуулаа. Үнэндээ түүний сэтгэлд өчүүхэн хардалт төрөөд байсан юм.

Кан багш Кайруу харан инээмсэглээд "тэр үү?... магадгүй чи өөрөөс нь асуух хэрэгтэй байх" гэв.

Кай эргэлзэж байлаа. Кёнсүүгийн хэлснээр Кан багш түүнийг хамгаалсан гэсэн. Гэхдээ яг хэрхэн яаж? Бас Кан багшийн Кёнсүүд анхаарах болсон шалтгаан нь ч тэр.

"бид найзууд... бишээ тэрнээс ч дотно болж байгаа. Гэхдээ түүнийг надад өөрийгөө бүрэн нээсэн гэж бодохгүй байна. тэр одоо ч надаас дэндүү хол санагддаг. Жаахан гунигтай л юм"

Кайг ийн хэлээд санаа алдахад Кан багш түүнрүү анхааралтай гэгч нь харж байснаа дахин өнөөх л бүхнийг мэдэгч гэмээр инээмсэглэлээ тодруулав.

"ахлах сургуульд байхад нь би тэдний сургуульд дадлагажигч багшаар 2 сар ажилласан юм. тэр үед кёнсүү их олон хэцүү зүйлтэй учирсан"

Кан багш ийн хэлээд дахин Кёнсүүгийн зүг хараад санаа нь амарсан байртай инээмсэглэн

"түүний хувьд дахин хэн нэгэнд итгэх бэрх байх. гэхдээ найз залуудаа сэтгэлээ нээх нь цаг хугацааны л асуудал. Чиний түүнийг гэх сэтгэл л бүгдийг шийднэ дээ" гэх нь тэр. Тэр үнэхээр ажигч ажээ.

"Та- тэрийг яаж?... үгүй би нуух гээгүй л дээ. Гэхдээ Кёнсүү хүмүүсээс нуухыг хүсдэг бололтой байсан"

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now