.24.

2.1K 242 9
                                    


Кай сургуульруугаа явах замдаа хэд хэдэн удаа Кёнсүүрүү залгасан ч утас нь хариу өгсөнгүй. Өчигдөрийн явдлын дараа Кёнсүү дахин Кайтай үг солиогүйгээр үл баран, галт тэрэгэнд биш автобусанд суун тусдаа Сөүлрүү ирсэн билээ.

Бачуурч үхэх шахсаар Кай номын сангын хаалгаар ороод шуудхан түүний байх ёстой газарлуу чиглэн алхав.

"чи уурлачихсан уу?"

"Кёнсүү энэ тийм биш ээ. Би үнсэх гээгүй, тэр хүчилсэн"

"чи үнэхээр хариу бичихгүй юм уу?"

"би чамд хайртай. өөр хүнд биш, тэр эмэгтэйг битгий тоо. Ганцхан удаа л надад итгэчих л дээ"

"Кёнсүү яавал чи надад итгэх юм бэ?"

"ядаж утсаа ав л даа"

"бид салаад удаж байгаа. Бас надад тэр хүүхнийг гэх сэтгэл огт байхгүй"

"би чамруу бараг зуун удаа залгалаа"

"чи үнэхээр итгэлтэй байна уу? намайг ингээд хаях юм уу?"

Кай-г судалгааны өрөөнд орж ирэх үед Кёнсүүтавиуруудын дэргэд зогсоод мэссэжнүүдийг уншиж байлаа.тэгээд хэргийн эзнийг хараад инээмсэглэн мэндлэхээс өмнө түүний хүзүүгээр нарынхан гарнууд орж ирээд тэврэн зүүгдэх нь тэр.

"КёнКён би уйдаад байна. надад амттан аваад өг"

Залуу охин. эрхэлсэн хоолой. ягаан өнгийн үсний даруулга, намилзсан урт хар үс. Наснаасаа арай хүүхдэрхүү гэмээр хувцасласан ч энэ нь дэндүү эгдүүтэй харагдах ажээ.

"Хэрим аа, түр хүлээгээрэй" Кёнсүү ийн хэлээд үүдэнд өөрлүү харан зогсох Кай-руу харвал тэр зүгээр л инээмсэглэж байх шиг. Тэгээд Кёнсүү түүнээс түрхэн харцаа салган өнөөх охины гараас атган урдаа бариад

"сайн охин, ах нь амттан авч өгнөө. Гэхдээ түр хүлээж байгаарай, би Кайтай уулзаад ирье"

"б-би ч бас Кайд хай-ртай. А-ах Кайд хайртай шиг би ч бас хайртай. Хэ-Хэрим бас Кайтай уулзана"

Охиныг ийнхүү ээрч мууран ярих хоолой ч эгдүүтэй төрхийг Кёнсүү хайрлан ширтээд хаалганы зүг харцаа эргүүлвэл Кай тэнд байсангүй. Харин хаалга чангаар савагдан үлджээ.

Кай ууртайгаар, яг л буцаж байгаа галт уул шиг нүдээрээ номын сангын үүдэнд таарсан Кан багштай мөргөлдсөн ч хүний урманд бөхийн ёслолгүй тэр чигтээ цааш алхав.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Onde histórias criam vida. Descubra agora