Кёнсүү өглөө сэрэхдээ дэндүү ихээр халууцаж байлаа. Түүнийг яг л хэдэн мянган давхар хөнжилөөр өлгийдчихсөн мэт мэдрэмж төрөх бөгөөд энэ халуун нь түүнийг амьсгалахад нь хүртэл хүндрэлтэй санагдахад хүргэнэ.
Тэгсээр нэг мөсөн нойр нь түүнийг орхин одоход тэрээр нүдээ нээлээ. Юун түрүүнд нүдэнд нь бүрэлзэн харагдсан зүйл гэвэл хэн нэгний уруул байв. Улбар ягаан туяатай тэрхүү уруул яг түүний нүдний өмнө байсанд Кёнсүү багагүй балмагдан нүд нь бүлтэлзэнэ. Тэгээд дараагаар нь өөрийнхөө билхүүсийг ямарваа нэгэн хүчирхэг зүйлд ороогдсон байгааг мэдрэв. Мөн яг эгц урдаас нь өнөөх хэн нэгний нүцгэн цээжнээс төөнөх халуун элчийг ч мэдэрлээ.
"Аххггг"
Түүнийг сандарсандаа тийн уулга алдтал Кай амыг нь зөөлөн дараад, нүдээ нээлгүй нойрмоглосон хэвээрээ "Чшш, би байна" хэмээн баргил хоолойгоор хэлэх нь тэр.
Энэ хоолойг сонссоныхоо дараа тэр багахан тайтгарал, бас өчүүхэн догдлолыг зүрхэндээ мэдрээд амжив.
"Кай..." Кёнсүү ийн шивнэх аядаад багахан тайвширсан ч одоо байгаа байдал нь түүнд эвгүй санагдсан тул түүний тэврээс хүчлэн мултрав.
Тэгээд өндийн суугаад эргэн тойрноо ажиглавал хөх хөшигний завсраар зуны салхи зөөлөн сэвэлзэж, хана дагасан хүрэн номын тавиураар дүүрэн өрсөн номнууд, түүнээс жаахан хажууханд хичээлийн гэмээр ширээ ч үзэгдэв. Тэр энэ бүхнээр өөрийгөө Кай-н гэрт байгааг таалаа.
Гэхдээ яагаад гэдгээ ойлгосонгүй.
"би яагаад энд байгаа юм?" хэмээн Кёнсүү хэлээд эвгүй байгаа бололтой шуудхан орноос босох гэхэд Кай түүнийг буцаан татаад хэвтүүлчихэв. Тэр одоохондоо орноосоо босох бодолгүй байгаа бололтой.
"чи тасарчихсан. Тэгээд л тэр. Дахиад жаахан унтацгаая" гэж дахин өнөөх нойрмог баргил хоолойгоор хэлээд Кай түүнийг дахин тэврэх гэхэд Кёнсүү гарыг нь түлхээд босчихлоо.
"юу... Судалгаандаа явах хэрэгтэй биз дээ?"
Үнэндээ Кёнсүү орноос босох шалтаг хэлсэн нь энэ байв. Түүнд Кайтай ийн нэг оронд тэврэлдэн унтах тун эвгүй санагдаад болсонгүй. Харин Кай залхуу нь хүрсэн байртай өндийснөө Кёнсүүгийн зүг нойрмог нүдээр ширтэнгээ
"өнөөдөр явах шаардлагагүй ээ. Кан багш залгаад өнөөдөртөө биднийг амарч болно, өөрөө хөдөө явах ёстой болчихлоо гэсэн" хэмээв.
ESTÁS LEYENDO
Shh! ... ITS ME! (ДУУССАН)
Romance"Чшш, би байна" - би ердөө л хайрлахыг хүсэж байна. Түүнийг яг байгаагаар нь...