.7.

2.1K 278 15
                                    

"баярлалаа Кай. Миний бэлгийг багшид өгүүлсэнд. Үнэхээр их баярлалаа!"

Кёнсүүгийн энэ үгийг санах тусам би өөрийгөө баяртайгаар давхар тэнэгээр мэдэрч байлаа.

Түүнийг намайг нэрээр минь дуудсанд баярлаж, өөрийгөө үхсэндээ баярлаад байгаа тэнэг вэ хэмээн харааж...

"Кёнсүүтэй найзууд болох чинь яаж байна даа?"

Сэүнийг надруу залгахад би автобусны буудал дээр сууж байсан бөгөөд Кёнсүүг хүлээж байсан юм.

"дажгүй ээ"
"тийм ч дажгүй биш байгаа бололтой"

"хөгшөөн, больж үз"

"мөрий тавих уу? энэ хагас сайнд манайд үдэшлэгтэйг мартаагүй биз дээ? Наад дүрсгэр ханхүүгээ дагуулаад ир. тэгвэл хүссэнийг чинь биелүүлье"

Би хариулахаасаа өмнө хэсэг эргэлзлээ. Мэдээж Кёнсүү ийм зүйлд явахгүй л байлгүй.

"тэрүүгээр яах нь вэ? хэнд хэрэгтэй гэж?"

"найзууд болоход чинь л туслах гэж байна. хэрвээ дагуулж ирэхгүй бол чи шийтгэлээ мэднэ. Эрчүүдийн тоглоом хатуу шүү"

"Чи намайг мөрийнд алддаггүйг мартчихлаа" гээд би миний өмнөөс чиглэн алхах Кёнсүүрүү ширтэн инээмсэглэнэ. Учир нь тэр намайг холоос харсан даруйдаа хэсэг зуур зогссон бөгөөд нэг л эв хавгүйгээр гараараа хальтхан далласан юм. Кёнсүүгийн хувьд ийм үйлдэл хийх эсэхээ бүтэн шөнөжин бодон байж шийдсэн гэдэгт итгэлтэй байгаа учир би баяртай байлаа. Одоо л тэр надтай дотносох гэж байх шиг байна.

Ганц удаа гараа даллахад нь чихэр авсан хүүхэд шиг хөөрөх би ч гэж би юм даа. Нэг л мэдэхнээ утсаа хэдийнэ таслаад түүний өөдөөс бараг гүйх шахан очиж, өмнө нь зогслоо. Нүүр дүүрэн инээсээр шүү.

"сайн уу?" хэмээн намайг хэлэхэд тэрээр нүдээ өөр тийш эв хавгүйхэн гүйлгэн байж "ө-ө-өглөөний мэнд – Кай" гэлээ. Хамгийн сүүлд миний нэрийг хэлэхдээ тэр бүр маш аяархан хэлсэн ч би сонсож чадсан юм.

"чи зүгээр харагдаж байна" гэж би хэлээд түүнийг дээрээс нь доош гүйлгэн харав. Үнэндээ тэр өнөөдөр анх удаагаа өнөөх юүдэнтэй цамцаа өмсөөгүй байсан бөгөөд намайг ийн хэлэхтэй зэрэгцэн нүдний шилээ дээшлүүлэн хоолойгоо засах нь ичиж буйг нь илтгэнэ.

"халууцаад байсан юм- тэрнээс гадна өчигдөрийн тэр..." түүнийг ээрч гацах үед юу гэх гээд байгааг нь би хэлүүлэлтгүй ойлгож байлаа. Тэр уйлсандаа ичиж байгаа байх. мэдээж надад дургүй гэж үйлдэл бүрээрээ илтгэдэг түүний хувьд миний өмнө уйлна гэдэг тийм ч таатай байгаагүй нь лавтай.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now