0.

8K 325 46
                                    

2076 он

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2076 он

Томоос том хашааны гадна оны шилдэг борлуулалттай номыг барьж зогсохдоо хонхыг нь дарах уу? Болих уу? хэмээн бодно. Намайг тээнэгэлзэн зогсох зуур ард нэгэн машин ирж зогсох ба дотроос нь хэн нэгэн цэмцгэр залуу гарж ирэх нь харагдлаа. Машин яалтачгүй миний ард тулаад ирсэн тул гүйж зугтах арга байсангүй. Дэмий л баахан сандарч нүдээ бүлтэлзүүллээ.

Нөгөө залуу бууж ирээд над руу гайхсан харцаар харахад би гацаж түгдрэн байж: Э-энэ хадагтай Кимийн гэр мөн үү? гэж асуухад нөгөө залуу намайг нэлээн удаан сонжиж зогссоноо тийм гэчхээд хажуугаар зөрөн байшин руу орчхов. Би хэлэх үггүй үлдэн дотроо түүнийг ямар бүдүүлэг юм бэ! хэмээн бодож ч амжив.

Тэгээд нэгэнт ирснийх орохоос өөр арга байхгүй хэмээн бодоод хонхыг нь дартал нэг нүдэнд дулаахан хормогч зүүсэн эгч хариулах бөгөөд надад хаалга тайлж өглөө. Намайг ороход саяны хаалга онгойлгож өгсөн эгч нэгэн тэргэнцэртэй эмээтэй хамт байх ба би тэр эмээг хараад л шууд танив.

Энэ хүн бол хадагтай Ким. Солонгосын элчин сайдын яаманд тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж бүр болоогүй 2018 оны Солонгосын мисс болж байсан хүн. Миний багаасаа л хүндэлж биширдэг байсан хүн минь. Би бага байхдаа эцэг эхээ авто ослоор алдаж өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд учир тэдний залуу цагийн найзууд гэх зургаан залуус эхнэрээ дагуулаад ирэхэд их л баярладаг сан.

Тэдний нэг нь бага Ноён, хадагтай Ким-ынх байсан. Яагаад бага гэж дуудаад байна вэ? Гэвэл өвөөгийн найзууд дунд Ким овогтой хоёр хүн байдаг юм. Тэгээд л бусдаас нь ялгахын тулд тэгж дууддаг байсан юм. Тэд бүгд л залуу насандаа сайхан бүхний илэрхийлэл байлаа. Би тэднийг биширч бахархдаг нэгэн байсан.

Саяхан хадагтай Кимд их хэцүү үе тохиосон нь Ноён Ким өнгөрсөн явдал байлаа. Тэгээд би түүнийг ийм уй гашууд битгий удаан автаасай гэсэндээ түүнтэй ярилцахаар ирсэн нь энэ байсан юм. Бид буйдан дээр суухад саяны нүдэнд дулаахан хормогч зүүсэн эгч үйлчлэгч гэдгийг би анзаарсан юм. Тэр эгч бидэнд цай аягалж өгөөд гал тогооны өрөө рүү явахад би хэсэг бодолд дарагдаад юу гэж хэлэхээ мэдэхгүй самгардан суухад хадагтай Ким түрүүлж ам нээн

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now