+Special chapter

3.6K 248 21
                                    

Тэхёны талаас бичигдсэн онцгой хэсэг болно. Та нар минь дандаа Анхёны талаас уншаад залхсан байх гэж бодлоо. Энэ онцгой хэсэгт + үйл явдал гарахыг анхааруулъя!

Дахин анхаарна уу.

Only +18!!!

🔯🔯🔯

Энгэрт минь ямар нэг зүйл халуу шатан төөнөж цээжийг минь чийглээд байсанд би аргагүйн эрхэнд нүдээ нээн харахад миний бяцхан охин яраглан хэвтэх аж. Түүнийг тэр тэнэг Давалгаан Хатан гэх тэмцээнээс болоод даарч ханиад хүрсэн гэдэгт мөрийцхөд ч бэлэн байна.

Тиймээ энэ миний зөв байсан. Миний бяцхан дагина нүдэндээ оч гялалзуулан байж гуйн орсон хөгийн зүйлээсээ болоод өвдчихөж. Уг нь түүнийг оруулмааргүй байсан ч итгэл тээсэн тэр харцыг би яаж ч чадаагүй юм. Би түүний дэргэд үргэлж хүчин мөхөсддөг. Ялангуяа тэр өхөөрдөм царайгаараа над руу харахад...

---

Нар хэдийн дээр хөөрч үд дунд болоход Анхён сэрээгүй л байлаа. Энэ удаад тэвчээр минь алдагдан эмч дуудахаар утсаа хайвал гал тогоонд зутан хийх заавар харж байгаад тэр чигт нь орхисноо санав. Анхён эм тариа, эмнэлэг гэх мэтийн жижиг зүйлсээс айдаггүй ч энэ удаа битгий гэсэн болохоор нь дуудахгүй байя гэсэн ч хэтэрхий удаан сэрэхгүй бас халуун нь тийм ч сайн буурахгүй байгаа болохоор энэнээс өөр арга алга. Хурдан гэгч өрөөнөөс гаран утсаа аваад залгах гэхэд бурхан минь таарч дээ унтарчихаж! Амандаа үглэсээр цэнэглэгчээ хайн мунгинаж байтал Анхёны "Тэхён" гэх намуухан дуу дуулдав. Би сандарсаар утсаа хаян түүн дээр гүйн очиход тэр минь орон дээрээ босоод суучихсан байх юм. Үс нь арзайж, үргэлж чийглэг булбарай байдаг ягаахан уруул нь хатан омголтож, арьс нь яг л кинон дээр гардаг цус сорогч шиг цайсан харагдана. Би түүний дэргэд очин суухад тэр минь юу юугүй хүзүүнээс зүүгдэн тэврээд авав. Тэгээд намуухан хоолойгоор "Намайг сэрэхэд хажууд байхгүй муухай" гээд улам тэврэлтээ чангаруулахад нь би саянаас хойш хажууд нь бүхэл бүтэн зургаан цаг байж байгаад эмч дуудахаар 45 секунд холдоход л сэрээд надад гомдоллож буй бяцханаагаа хараад инээн түүний үсийг үнэрлэнэ. Тэрээр тэврэлтээ салгалгүйгээр дээш өндийн "Юундаа инээгээд байгаа юм. Хүн өвдчихсөн байхад хажууд байгаагүй юм байж" хэмээн духаараа харан гомдоллоход нь би зөрүүлэн "Ааах~ Энэ хүний үнэргүй охинийг ээ! Тэгэж ярьвал хэн өөрийгөө өвдгөхөөр зүйл хийлээ дээ. Хүн дулаан юм өмсөө гээд байхад үгүй ээ би одоо гарах гэж байна гээд л нүцгэн шалдан баахан харчуудын нүдэн дээр гүйгээд байсан байж!" хэмээн хэлэхэд тэр юу юугүй усан нүдэн гүнж болоод ирэхэд би сандран яах учраа олохгүй түүнээс дэмий л баахан хаана нь юу өвдсөн талаарх асуулт асууж тэврэн суув. Хэсэг хугацааны дараа энгэрт минь шигдэн суух тэрний минь жигд амьсгал мэдрэгдэж түүнийг унтсаныг илтгэнэ.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now