7.

2.1K 203 27
                                    

2016 он Өвөл

Биднийг очиход Тэхёны эмээ бидэнд бүгдийг ѳѳрѳѳ хийж өгөхийг хүссэн ч Тэхён эмээгээ огтхон ч юманд хүргэх
шинжгүй байв. Сургуулийн алдартай, царайлаг залуу ийм зүйл хийхийг харах завшаан тэр болгон тохиогоод байхгүй л болов уу.

Эцэст нь Тэхён хоол хийж чадахгүй болохоор эмээ бид хоёр хоол хийхээр болсон. Яг л эмээ минь хажууд байгаа юм шиг халуун дотно санагдсаныг нуух юун. Бид оройн хоолоо идэж дуусаад хөзөр тоглож баахан хөгжилдсөний эцэст унтахаар болоход эмээгийн гэрийн зарим өрөө нь засвартай байгаа болохоор ердөө хоёр өрөө л сул байв. Нэг өрөө нь эмээгийн өрөө нөгөө өрөө нь том өрөө байв. Мэдээж би эмээтэй хамт хонохоор болсон. Тэхён эмээтэйгээ хамт унтаагүй удсан болохоор хамт хононо гэж зөрүүдэлсэн ч эмээ дээ загнуулаад больчихсон. Их урт хөгжилтэй өдрийн дараа бид амархаар болон тус тусынхаа өрөөнд орон унтахаар хэвтэцгээв....

Өглөө болон бид эмээгийн фермийн ажилд туслахаар боллоо. Тэхён сургууль дээр ханхүү шиг л байдаг хэрнээ энд ирэхээрээ шал өөр хүн болчих юм. Ийнхүү бид хөгжилтэй бас завгүй тав хоногыг Дэегүд дахин өнгөрүүлсэн юм.

2016 он Намар

Бид энэ жил төгсөх болохоор их л хариуцлагатай байх хэрэгтэй байлаа. Хичээлийн эхний хэдэн хоногууд өнгөрхөд бүгд л байдгаасаа арай илүү хариуцлагатай болчихсон юм уу гэлтэй. Хэрим бол асуудалгүй анхнаасаа л ийм нэгэн байсаар ирсэн. Харин залуусын хувьд Жин, Намжүүн, Юнги, Хусог ах нар ѳнгѳрсѳн жил төгсчихсөн болохоор одоо ажил хийж яваа том ах нар. Тэдний хувьд үлдсэн багачууд бид л энэ жил төгсөх гээд явна.

Сургуулийн бүх хүүхдүүд жилийн өмнө Тэхён бид хоёрыг хамт амьдардгыг мэдчихсэн болохоор одоо хамт ирсэн ч тоохоо больсон. Яахав нэг хэсэг хугацаанд биеэ үнэлэгч, өлөгчин гэх мэт хэцүү үгнүүдийг давж гарах хэрэгтэй байсан ч нөгөө талаараа намайг оролдох хөвгүүдийн тоо багассан. Тэдний ихэнх нь намайг Тэхёных гэж бодож байгаа болохоор л тэр.

Урт удаан хугацааны лекц дуусч ашгүй нэг юм Хэримтэй хамт хооллохоор доош буулаа. Биднийг хоолны танхимд ирэхэд нөгөө гурав харагдсангүй. Хэрим бид хоёр хоолоо авчихаад нэг сул ширээнд очин хооллож эхэллээ.

Хэрим: Нөгөө ядаргаанууд чинь байхгүй байх шив.

: Харин тийм байна. Хайччихсан юм бол доо?

Гэнэт хажуунаас хоёр хоол ширээн дээр нэмэгдэж

Жимин: Хэн? Бид хоёр уу эсвэл Тэхён уу?

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now